Эдийн засаг - Bagakhangai.nutag.mn

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн нэгдсэн мэдээлэл гаргажээ. Орон сууцны үнийн индекс 2026 оны 2 дугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.

2026 оны 2-р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурсан байна.

2026 оны 2-р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурсан байна.

Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа
Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой төсвөө улс мөнгөгүй байна гэдэг шалтгаанаар олгохгүй байгаа гэнэ. Энэ үнэн үү, Сангийн сайд аа. Монгол Улс үнэхээр “модоо барьсан” гэж үү. Хувхай хоосон болохыг ингэж хэлдэг гэдгийг та юу эс андах вэ.

Улс төрийн бужигнаан дунд саяхан 2026 оны улсын төсвийг баталсан. Таны боож оруулсан төсөв, иргэдийнхээ саналыг сонссон гэдэг ганцхан зүйлээр гишүүдээс эерэг үнэлгээ авч чадсан. Харамсалтай нь бусад үзүүлэлт, тэр дундаа анх улсын төсвөө батлахдаа орлогыг хэт өөдрөг тооцоолж, түүндээ тааруулж зардлаа өсгөсөн. Одоо тэр өсгөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүй байдалд орж байна уу. Төсвийн байгууллагууд 2026 он руу өртэй л орох дүр зураг харагдаж байх шиг. Улсын төсөв цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг л санхүүжүүлж байна гэж эдийн засагчид хэлж байна.

Өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улс орлогоо хийсвэр төлөвлөөд өнөөдрийн нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний орлого гурван тэрбум ам.доллараар тасарсан байна, биет хэмжээ нь байсан ч мөнгө нь алга. Оюу толгойн зэс бол зүгээр л эдийн засгийн үзүүлэлт, АМНАТ нь тавхан хувь. Төчнөөн сая тонн зэс, алт гарлаа гэдэг ч тэр бол Монголд орлого болно гэж байхгүй. Үүнийг нөхдөг нь ганц нүүрс ч өнөөдрийн байдлаар бид нүүрсээ олигтой үнээр зарж чадахгүй. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар арчаагүй байна” гэж хэлсэн. Ямар сайндаа л Ерөнхий сайд чинь Гааль дээр ажиллагаа явуулж авлига хулгайг нь илчилж байхав. Энэ таны голлож хариуцдаг салбар шиг билээ. Нөгөөдүүл нь баригдсандаа хонзогноод хил дээгүүр гарсан болгоны “анусны” нүхийг л арайтай шагайж харахгүй байгаа гэсэн цуурхал тархаж байна.

Гозойтол татвар өгсөн наймаачид маниусынхаа хосыг шувтраад дуусах нь байна. Энэ бүгдээс харахад, яалт ч үгүй төр хоосорчээ. Та үүнтэй санал нийлж байна уу. Эсвэл Засгийн газраас өргөн барьсан улсын төсөв дээр зарим гишүүд улстөржиж, төсвийг гацаасан. Үүнд нь хариу барих гээд төсвөө батлуулчихсаныхаа дараа сангийн авдраа зориуд нээхгүй байна уу гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна. Үнэхээр “модоо барьчихаад” байгаа бол энэ хүртэл явуулсан Сангийн сайд та ажлаа өгсөн нь зөв болов уу.

Э.МӨНХ

Эх сурвалж: wwwDNN.mn

"БНХАУ-ын зах зээлээс хэт хамааралтай болж, ЭЗ-ийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учрах хэмжээнд хүрлээ"
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.

-2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг.

Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15-50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна.

Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна.

ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.

Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах явдал юм.

Тус хэлэлцээр нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон. Мөн хэлэлцээр 3 жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцно.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу "Бараа тодорхойлох кодчиллын уялдуулсан систем" (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд "тарифыг шууд тэглэх", "тариф бууруулах", "тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх", "тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх" гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон.

Экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр чухал ахиц гарч, зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц, материалыг экспортын барааны өртгийн 50 хувьд тооцон тарифын хөнгөлөлт эдлэх, барааг 4 цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргах боломжтой болох, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан гаалийн шалгалтын шинэ зохицуулалт хэрэгжих, 5000 еврогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулна гэж танилцуулгад дурдсан.

ҮСХ: Сарын дундаж цалин 2 сая 386 мянган төгрөг байна
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны эхний улирлын байдлаар дундаж болон голч цалинг танилцуулсан.

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж

• Нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг,

• Голч цалин 2 сая 245 мянган төгрөг,

• Үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

2024 онд НДШ 749 тэрбумаар, татварын орлого 4.6 их наяд төгрөгөөр өсчээ
2022 онд Нийгмийн даатгалын сангийн орлого 3529.6 тэрбум төгрөгт хүрсэн бол 2023 оны төгсгөлд энэ дүн 4317.8 тэрбумд хүрч, 2024 оны төгсгөл гэхэд 5573.5 тэрбум төгрөгт хүрч өссөн дүнтэй гарсан байна.

Татварын нийт орлого 2024 онд 27.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд оны хоёрдугаар улиралын төгсгөлд 19.9 их наяд төгрөгт хүрээд байсан билээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр татварын орлого нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин Нийгмийн даатгалын шимтгэл өнгөрсөн оныхоос 19 хувиар өсөж 749 тэрбум төгрөг, Орлогын албан татвар 3.3 их наяд төгрөг буюу 58 хувиар, ААН-ийн орлогын албан татвар 2.5 их наядад хүрч өссөн байна.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Төсвөөс танаж болох зардлууд!
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Өөрөөр хэлбэл нийт 34 орчим их наяд төгрөгийн орлого олж, 35.8 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 1.9 их наяд төгрөгийн алдагдал бүхий төсөв байхаар УИХ-аар баталсан ирэх оны төсвийг алдагдалгүй батлах үүрэг чиглэл Ерөнхийлөгч өгсөн. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, олонхын шийдвэр гарах ёстой боловч хоригийг УИХ-ын гишүүд болон нам эвслүүд дэмжиж хүлээж авахаа эхнээсээ мэдэгдсээр байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хүлээж авсан тохиолдолд хаанаас, хэнээс, ямар зардлуудыг хянаж, танах нь анхаарал татаж байгаа юм.

Угтаа ирэх оны төсөв батлагдахаас өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд зөвхөн урсгал зардлаасаа 3.6 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой гэж мэдэгдсэн.

Харин Ерөнхийлөгчийн хүслээр алдагдалгүй төсөв батлахдаа тулбал ердөө 1.9 их наяд төгрөгийн зардал хасах буюу дээрх гишүүдийн хэлсэн 3.6 их наяд төгрөгийн ердөө тал хувиар нь танах шаардлага тулгарна. Тиймээс нэгэнт төсвөө дахин хэлэлцэж, дахин батлах юм бол үргүй зардлуудаасаа дөмөгхөн хасах санаачилга ч гарч байна.

Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байна.

Тухайлбал, цалин тэтгэвэр, тэтгэмжийн үнийн өсөлттэй уялдуулсан өсөлт, хууль хүчний байгууллагуудын бие даасан хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа зардал, Боловсролын багц хуулийг дагасан зардал гэх мэт.

Энэ зардлуудыг эргэн харах нөхцөл байдал үүснэ. Төсвийн хэлэлцүүлгийн үед яригдсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад хэмжээний хувьд маш бага зардалд багтана. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлахад Засгийн газрын үйл ажиллагаа талдаа багагүй хэмжээний таналт хийх шаардлагатай гэсэн үг. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасалт хийх байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасч байгаа учраас олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарах байх гэдгийг тодотгосон юм.

Төсвийн төслийг томоор нь харвал урсгал зардлууд дээр төлөвлөгдсөн мөнгөн дүнгүүд маш их асуудал дагуулсан.

Хамгийн том асуудал дагуулж байгаа нь бусдаар гүйцэтгүүлэх ажил. Монгол улсын нэгдсэн төсөвт бусад гэх ангилалтай зардлууд маш их хувийг эзэлж байна. Жишээлбэл Бараа үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн хураамж гэх мэт. Тус ангиллуудын зардлын хэмжээ ойрын хоёр жил огцом нэмэгдэж байгаа бөгөөд яг юунд зарцуулж буй дэлгэрэнгүй тайлбар одоогоор байхгүй. Нэг ёсондоо нэг багц нэр томьёогоор халхавчилж, үргүй зардал, үрэлгэн төсөв баталж байна гэдэг шүүмжлэл бий.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд 857 тэрбум 913.3 сая төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа нь улсын төсвийн таван хувьтай тэнцэж байна. Энэ бол УИХ-ын онцгой анхаарал хандуулах ёстой зардал болж хувирлаа. Тоо худлаа хэлдэггүй. 2017 онд бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 324 тэрбум байсан бол 7 жилийн дараа 1.9 их наяд болж, зургаа дахин нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө бидний баталж байсан 2023 оны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр бараг 1.9 их наяд төгрөг болж бараг хоёр дахин нэмэгдсэн. Гурван жилийн дотор нэг их наяд төгрөгөөр нэмэгддэг зардал гэж юу юм бэ. Энэ эрүүл өсөлт юм уу, зөв юм уу. Төсвийн үр ашиг юм уу. Төсвийн сахилга бат гэдэг юм хаа байна вэ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал. Аливаа байгууллагын гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл биш. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг зардал биш. Хуулийн этгээдээрээ гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Хурал зөвлөгөөн, магадгүй зөвлөх үйлчилгээний зардлууд байгаа. 2023 онд 457 тэрбум байсан, жилд 450 тэрбум төгрөгөөр зардал нэмэгддэг асуудлыг яах вэ. 2024 онд 1.4 их наяд байсан, 2025 онд 1.9 их наяд болсон. Улсын төсвийн тухай хуулиар зардлыг нэр болгоноор нь баталж байх ёстой. Гэтэл одоо улсын төсөв дотор бүхэл дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр сууж байгаа зардал. Энийг би буруу гэж бодож байна. Буцаагаад өнгөрсөн жилийн төвшинд буюу 1.4 их наяд болгон, 360 тэрбум төгрөгөөр хэмнэе” гэх саналыг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин “ Гадаад, дотоод томилолтын зардал 2022 онд 28 тэрбум байсан бол 2025 онд 111 тэрбум болж нэмэгдсэн байна. Үүний 41 тэрбум төгрөг нь гадаад, 47 тэрбум төгрөг нь дотоод томилолтод зарцуулагдахаар байна.Гадаад томилолтын урсгал зардал улсын хэмжээнд 35 тэрбум байсныг 41 тэрбум болгосон, дотоод томилолт 132 хувь, зочны зардал 137 хувь, их засвар 186, урсгал засвар 150 хувиар өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 1 их наядаас 1.4 их наяд, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээний зардал 979 тэрбумаас 1.4 их наяд төгрөг болсон гэх мэт жишээ байна. Тиймээс эдгээр зардлуудаасаа хасах, танах хэрэгтэй гэсэн санаачилга гаргаж байна" гэж мэдэгдсэн.

Тиймээс инфляцыг нэг оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өмнөх оны түвшнээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наядаар буюу 13.8-иар бууруулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хэмнэж, тэвчих боломжтой зардлыг дахин хэлэлцэн батлах ирэх оны төсвөөс хасах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байна.

Урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын зардлаас тодорхой хувь хэмжээгээр танах шаардлагатай бол Соёлын сайдын багцад орсон "Хүүхдүүдэд соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх" 18.3 тэрбум төгрөгийн өртөгтэй ваучераас авхуулаад, Гадаад харилцааны сайдын багцад багтсан “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв барих ажилд зарцуулах 12 тэрбум төгрөг, нийт 12 суманд баригдах “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн байр”-нд зарцуулах 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын барилга гэх мэт нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлуудаа түр хугацаагаар хойшлуулах, төсвийн зардлаас хасах боломжтой гэсэн санал санаачилгууд ч хөвөр ч байна. Ямартай ч ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэж, хүлээж авсан тохиолдолд хэн, юунд зарцуулах төсвөөсөө ханаж, танах санал оруулж ирэхийг харах л үлдэж байна. Дүр исгэсэн ардчилал гэдэг шиг дүр исгэсэн хориг, дүр исгэсэн хэлэлцүүлэг өрнөж хөшигний ард, хөнжил дотроо тохирчхоогүй л байгаасай. Алдагдлыг арилгах нэрээр “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий”…

https://shuurhai.mn/p/28786

Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа
АНУ-ын аравдугаар сарын инфляцын мэдээг трейдэрүүд нягталж буй энэ үед лхагва гарагт биткоины ханш түүхэнд анх удаа 93 мянган ам.доллароос давж өссөнөөр сонгуулийн дараах өсөлт үргэлжилсээр байна.

Хамгийн сүүлд уг криптовалютын ханш 1 хувиар өсөж, 91 201 ам.долларт хүрээд байсан юм. Тэгвэл лхагва гарагт 93 469 ам.долларт хүрснээр дахин түүхэн дээд үзүүлэлт дахин шинэчилэгдлээ.

Аравдугаар сард инфляцын түвшин 2.6 хувьд хүрсэн нь шинжээчдийн таамаглалтай нийцсэн байна. Сонгуулийн дараах эрсдэлтэй активуудын өсөлтөөс ашиг хүртэж буй биткоиныг олон хөрөнгө оруулагч "инфляцыг хөөрөгдөж болзошгүй төсвийн бодлогын эсрэг хамгаалалт" гэж үздэг байна. Хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногийн өсөлтөөс ихээхэн ашиг олсон тул криптовалютын зах зээл дэх үлдсэн биткоинууд бүгд зарагдаад дуусжээ. Улмаар “Coinbase” биржийн хувьцаа 10 хувиар буурч, “MicroStrategy” компанийнх 8 орчим хувиар унажээ. Мөн “Mara Holdings”, “Riot Platforms”, “CleanSpark”, “Iren” зэрэг ихэнх биткоин олборлогчдынх хоёр оронтой тоогоор буурсан байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна.

Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

• Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан

• Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан

• Төсвийн сахилга бат сайжирсан

• Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ.

Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Fitch Upgrades Mongolia to 'B+'; Outlook Stable (fitchratings.com)

2025 онд ДНБ хоёр дахин өснө
2021 онд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдахад Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн дүн 43.5 их наяд байсан бол 2025 оны төсөөллөөр хоёр дахин өсөж, 95 их наяд хүрэх тооцооллыг Сангийн яамнаас гаргасан байна.

Түүнчлэн, 2021 оноос хойш гадаад худалдааны бараа эргэлт, экспорт, импорт хоёр дахин нэмэгджээ. Мөн 2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4,484 ам.доллор байсан бол энэ оны эцэст 6,107 ам.доллар, 2025 онд 7,516 ам.доллар болж өсөхөөр байгаа аж.

Хамтарсан Засгийн газрын УИХ-аар баталсан 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт том төслүүдээ хөдөлгөж, эдийн тэлэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон билээ.