Онцлох - Bagakhangai.nutag.mn

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2026.05.30/ Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин, төслийн хэрэгжилтийн явцыг үнэллээ.

Ажлын хэсэг төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбохын зэрэгцээ тээвэр, логистикийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээврийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

Мөн төслийг төлөвлөсөн хугацаанд чанартай, үр ашигтай хэрэгжүүлэн ашиглалтад оруулах зорилтын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог улам бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг энэ үеэр онцлов.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ
Ерөнхий Сайд асан Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа: "Өнөөдөр уг нь хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байх ёстой өдөр билээ. Гэвч бид нэгэн бяцхан үрээ цаг бусаар алдлаа.

Заамар суманд амиа алдсан 3 настай охины эцэг эх, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өөрийн хүүхдүүдээс ялгаагүйгээр Монголын ард түмэн сэтгэл зовниж, харуусан гашуудаж, зүрх шимширч байна.

Хүүхэд бол манай үндэстний хамгийн том үнэт зүйл байх ёстой. Хүүхдүүдээ хайрлана гэдэг аюулгүй орчныг нь бүрдүүлж, амь насыг нь хамгаалахаас эхэлнэ. Азийн шатрын тэмцээнд оролцож буй бяцхан шатарчид маань надаас "Бид яаж туслах вэ?" гэж асуулаа.

Тэмцээнд ялах ухаанаас илүү бусдыг аврах гэсэн шатарчин хүүхдүүдийн минь гэгээн сэтгэл, миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар бид Ази тивийн шатарчидтайгаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж Энэтхэг улсад уул уурхайн өрөмдлөгийн цооног, худаг, гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмжийг захиалан хийлгэж байна. Төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө.

Энэхүү технологи нь 300 метр хүртэл гүнд ажиллаж, тусгай камераар хүүхдийг олж, хамгаалалтын бүсээр бэхлэн аюулгүй ажиллагааг хийх чадвартай юм.

Дахиж хэзээ ч, нэг ч гэр бүл энэ зовлонг битгий амсаасай. Хүүхэд бүрийн аюулгүй байдал, амь нас, ирээдүйн төлөө төр, иргэн, бизнесийн байгууллага гэлтгүй хүн бүр чадах чадахаараа нэгдье!" гэжээ.

АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг боллоо. Улс төрийн намууд лидергүй учир улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал тасрахгүй, үүнийг улс төрийн намууд хазаарлаж дөнгөхгүй, эсрэгээрээ нөлөөнд нь автах болжээ. Ингэж дүгнээд байгаа юм. Хамгийн гол нь, улс төрийн намуудын нэр хүнд ч ташраараа уналаа. Тэр тусмаа, Монголын улс төрийн хоёр том нам дагаж хямраад байгаа нь нотолгоо болоод байх шиг.

Уг нь, МАН, АН-ын хувьд намын даргатай, генсектэй, бүтцийн байгууллагууд нь хэвийн ажиллаад л байгаа харагддаг. МАН-ын даргаар Н.Учрал, генсекээр Я.Содбаатар, АН-ын даргаар О.Цогтгэрэл, генсекээр С.Баярцогт томилогдсон ажиллаж байна. Хоёр дарга нь залуу, хоёр генсек нь туршлагатай улстөрчид гэхэд болно. Гэхдээ, энд нэг өөр зүйл бий. МАН-ын генсек даргаа давж үг, үйлдэл хийдэггүй, эдний намд тийм туршлага байдаггүй юм. Харин АН-д өөр байдал ажиглагдаад эхэлсэн. С.Баярцогт генсек болсноосоо хойш камерын өмнө, микрофоны ард байнга үзэгдэх болсон. Заримдаа, АН-ын бодлогын асуудлаар намын даргынхаа ярьснаас эсрэгийг яриад зогсож байдаг. Тиймээс, “…АН-ын лидер нь О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу” гэдэг асуулт тавигдаад байгаа юм. Гэхдээ эхлээд “…Лидер гэж хэн бэ” гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй.

Онолд улс төрийн намын лидерт таван шинж заавал байх ёстой гэж үздэг. Энэ нь, нэгт, алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, хоёрт, олон нийтэд нөлөөлөх чадвартай, гуравт, хариуцлага ба шийдэмгий байдалтай, дөрөвт, уран илтгэх чадвартай, тавд, ёс зүйтэй, шударга ёсыг баримталдаг байхыг шаарддаг байна.

Өөрөөр хэлбэл, улс төрийн лидер нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулах, ирээдүйг зөв төсөөлөх чадвартай, бусдыг үг яриа, итгэл үнэмшил, үзэл санаагаараа дагуулах, олон нийтийн дэмжлэгийг авах өндөр ур чадвар буюу харизмтай, хүндрэлтэй нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, түүнийхээ үр дүнг хүлээх чадвартай, өөрийн санаа бодлыг олон нийтэд ойлгомжтой, үнэмшилтэйгээр илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой, ард түмний эрх ашгийг дээдлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг байх чадвар шаардлагатай байдаг.

Харин уг “лидер” хэмээх шалгуурт О.Цогтгэрэл, С.Баярцогт хоёр хэр зэрэг нийцдэг вэ. Энэ сонирхолтой хариутай. АН-ын дарга О.Цогтгэрэлийг улс төр судлаачид, олон нийтийн зүгээс “…Бизнес эрхлэгчийн хувиар хуримтлуулсан удирдлагын туршлага дээрээ тулгуурлан улс төрд шийдэмгий, эрх баригчдын алдааг шүүмжилсэн сөрөг хүчний хатуу байр суурийг баримталдгаараа танигдсан лидер” гэж тодорхойлдог. Түүний манлайлах шинж нь зарчимч, бизнесийн суурьтай, шүүмжлэлт хандлагатай гэдэг дээр тодордог. Тухайлбал, түүнийг УИХ-д олонх, цөөнхийн зааг ялгааг хатуу баримтлах ёстой гэж үзэн, АН-ыг эрх баригч МАН-тай хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж, сөрөг хүчний хяналт тавих үүргийг чухалчилдгаар нь зарчимч гэдэг байна. Мөн, “ТЭСО” группийг үүсгэн байгуулж, удирдаж ирсэн нь түүнд макро эдийн засаг болон төсөв, татварын бодлогыг шүүмжлэх, бизнесийн салбарын гажуудлыг ил гаргах боломж олгодгоороо бизнесийн суурьтай байдлаа давуу тал болгосон гэдэг. Нийгэмд буй шударга бус байдал, төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, авлигын асуудалд шүүмжлэлтэй ханддаг нь сөрөг хүчний лидер байхад яв цав тохирдог. Ерөнхийдөө, О.Цогтгэрэлийг шийдэмгий байр суурьтай хатуу удирдагч гэдэг. Харин АН-ын дотоод шинэчлэл, нэгдмэл байдлыг хангах тал дээр шүүмжлэгддэг.

Генсек С.Баярцогт бол АН-ын хамгийн нөлөө бүхий, туршлагатай улс төр, эдийн засгийн лидерүүдийн нэг гэгддэг. Хар залуугаасаа улс төрд хөл тавьсан. АН-ын бодлого, тэр байтугай Монгол Улсын эдийн засгийн томоохон шийдвэрүүдэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Сайн муу нь тэнцсэн хоёр туйлт улстөрч гэгддэг. “… С.Баярцогт лидер мөн үү” гэвэл, улс төрийн арвин туршлагатай, АН-ын стратегийг тодорхойлогч, оюуны чадамж ба эдийн засгийн мэдлэгтэй гэж үнэлэгддэг.

Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг эдийн засаг, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, удирдан чиглүүлэх чадвартай гэж үнэлдэг. АН-ынхан “…С.Баярцогтын мэдлэг, чадварыг намдаа болон улс орондоо зөв ашиглах нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлдэг.

С.Баярцогтын лидер мөн үү, биш үү гэдэг дээр хамгийн их маргаан УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх нэр дэвшүүлэх үйл ажиллагааны үеэр болж байв.

Түүнийг АН-ын жагсаалтын ес дээр бичсэн, бас бичээгүй гэх асуудал үүсэхэд тус намынхан хоёр талцаад нэлээд “юм” болж байв. Нэг хэсэг нь “…С.Баярцогттой жагсаалт санал авахгүй” гэж байв. Харин нөгөө хэсэг нь “…С.Баярцогт жагсаалтаас хасагдчихаад жинхэнэ лидерийн зангараг гаргалаа. Уг нь жагсаалтын чимэг, зүтгүүр нь байсан юм” гэцгээж байсан юм.

С.Баярцогт намынхнаасаа гадна олон нийт, нийгмийг нь талцуулан шуугиулдаг. Тэр нь түүний сөрөг талуудтай холбоотой. С.Баярцогтыг Сангийн сайд байсан 2009 онд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тэр гэрээ нь Монгол Улсад хохирол учруулсан хэмээн олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилдэг. Түүгээр С.Баярцогтын нэр хүнд нэлээд сэвтсэн. Үүнээс гадна, тэрээр 2014 онд оффшор дансны дуулианд холбогдсон. Түүгээрээ хууль эрх зүйн маргаануудтай холбоотой байсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл, С.Баярцогтыг улс төрийн хүрээнд бодлого тодорхойлох хэмжээний өндөр чадвартай лидер гэдэг ч Оюу толгойн гэрээ, оффшорын асуудлаар ёс зүй, эрх зүйн чадамж байхгүй гэж үздэг улстөрчид, олон нийтийн багагүй хэсэг бий. Хэдийгээр ийм эсрэгцэл олон жил үргэлжилж буй ч С.Баярцогт зүтгэсээр байгаад АН-ын генсек болж чадсан. Албан тушаалд очсоноосоо хойш улс төрийг тасралтгүй хийж явна. Гэхдээ АН-ын генсекийн албан тушаал бол гадагшаа том улс төр хийхээс өмнө намынхаа дотоод эв нэгдлийг хангах нь нэн тэргүүний хийх ажил нь юм. Тэр энэ тал дээр ямар үр дүн гаргаж байгаа нь одоогоор тодорхой буй байгаа юм.

Ингээд ерөнхийд нь улс төрийн лидерийн алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, хариуцлага ба шийдэмгий байдалтай, уран илтгэх чадвартай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг байх таван шинжээр харвал АН-ын дарга О.Цогтгэрэлд хариуцлага ба шийдэмгий байдалтай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг гэх хоёр нь, генсек С.Баярцогтод алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, уран илтгэх чадвартай гэсэн гурван шинж нь байна. Тиймээс “…Тэд лидер мөн үү” гэх асуулт тавигддаг бололтой. Гэвч, өнөөдөр нэгэнт АН-ын удирдлагад томилогдож, сонгогдсон хоёр тул 2027, 2028 оны сонгуулиудад тус нам тэдний “толгой”-гоор оролцоно. Харин эдгээр сонгуулиудад АН-д намын даргынх нь бодлого, стратеги жин дарж хэрэгжих үү, эсвэл генсекийнх нь үү. Үүгээрээ улс төрийн хүрээнийхний сонирхлыг татсаар байгаа юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)

Ажлын байрны бэлгийн дарамтад төрийн албан хаагчид илүү өртдөг
“Жоомоо алах гээд байшингаа шатаав даа. Байгууллагын нэр хүнд бодсонгүй”

Кейс-1

“2024 оны хоёрдугаар сард Б.Эрдэнэтулга нь ШЕЗ-д Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон. /ЕТГ-т ахлах референт хийж байсан. Өмнө нь мөрдөгч байсан/. Манай чиг үүргийг мэдэхгүй учир “Ажлаа тайлбарлаж өгөөрэй” гэсэн. Тэгээд шөнө оройн цагаар мессеж бичдэг болж, шөнийн 01:00 цагт хүртэл бичнэ. Нэг удаа Турк руу томилолтоор явахаар болоход “Надтай ойр яваарай” гэсэн. Үүнийгээ уулзах таарах бүртээ сануулан биед хүрэх жишээний байсан.

Орон тоо дутуу, ажил их байсан учраас төлөвлөгөөний ажлуудаа шахаад хоёр ажилтантайгаа хамт ажиллаж байтал Б.Эрдэнэтулга согтуу орж ирээд үс гэзэг оролдож “Гараад ир” гэж дуудсан. Очтол “Турк явахаа мэдэж байгаа биз дээ, ойр явна шүү” гэхээр нь "Яагаад үүнийг ахин дахин сануулаад байгаа юм бэ" гэтэл уурласан.

Тэр шөнө нь би унтаж чадаагүй дарамттай байсан учраас өглөө нь ирээд “Таны эдгээр үйлдлүүд ажлын байрны бэлгийн дарамт шиг ойлгогдож байна” гэж viber-аар нь бичсэн. Энэ цагаас хойш дарамт эхэлсэн. Ажилтнуудын дэргэд “Чамайг зайлуулна, их зантай хүүхэн өөрийгөө юу гээд бодсон юм бэ” гэх мэтээр орилж хашгичдаг байсан. Ингээд байхаар байгууллагын ажилчид надаас зайгаа барьж, харьяалах ажилтнууд миний үүрэг даалгаврыг биелүүлэхээ больсон. Улмаар аравдугаар сард бүтэц хийхдээ албан тушаал бууруулсан. 2025 оны нэгдүгээр сарын сүүлд цалингийн задаргаа и-мэйлээр ирэхэд албан тушаал буурснаа албан ёсоор мэдсэн. Ажиллах нөхцөл хүнд байсан тул ХЭҮК-т “Ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэлтэй дарамт шахалт үзүүлээд байна” гэж 2025 зургаадугаар сарын 2-нд хандсан. ХЭҮК есдүгээр сарын 2-нд шалгалтаар ирсэн. Гэвч ХЭҮК миний асуудлыг бүрэн дүгнээгүй.

Гишүүн нь дуудаад “Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Гэхдээ танай даргын нэр хүнд…” гэхээр нь би “Та юу яриад байна” гэтэл “Чиний чат дэлгэгдвэл эвгүй шүү дээ” гэхээр нь би “Тэр чатнаас яагаад ичих юм хэлснээр чинь авна шүү” гэж хэлээд гарсан. Шийдвэр нь гарна гэсэн хугацаандаа гараагүй. Тэгж байгаад гарсан шийдвэр нь “Ажлын байрны бэлгийн дарамт байхгүй. Найрсаг харилцаа өрнүүлсэн байна” гэж өөрчлөгдсөн байсан.

ХЭҮК гурван сарын харилцсан чатыг утаснаас маань нэр дугаартай нь тулгаж үзээд дэлгэцийн бичлэг хийлгүүлж авсан. Энэ чатад шөнө орой бичсэн, “Турк явахдаа ойр яв” гэдэг нь байгаа. Харин гар хөл барих, үс гэзэг оролдоход хамт байсан хоёр ажилтны нэг нь “Тийм зүйл болоогүй” гэсэн бол нөгөө нь “Санахгүй байна” гэж мэдүүлсэн байсан. Бас шинэ жилээр намайг тэврээд “Чи яагаад намайг тоохгүй байгаа юм. Хөгшин гээд тоохгүй байгаа юм уу” гэх үед хажууд байсан ажилтан ХЭҮК-т мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан байсан. Учир нь тэр хүн найзынх нь дүү юм. ХЭҮК-оос хамгаалалт хүсээд хариу байхгүй. Сүнжид даргад аравдугаар сарын 21-нд “Гишүүн чинь амаар хэлснээсээ өөр шаардлага гаргалаа. Мөн миний өгсөн баримт гомдлыг бүрэн дүгнэж шалгасангүй. Ахиад хянуулъя” гэхэд мөн л хариу өгөөгүй. 2025 оны аравдугаар сарын 1-нд байгууллагын ажилтнуудын хурал зарлаж уг хурлаар бүхэлдээ гомдол гаргасан намайг буруутгаж, тухайн үеийн ШЕЗ-ийн дарга, зарим гишүүд /Зүмбэрэллхам/ “Жоомоо алах гээд байшингаа шатаав даа. Байгууллагын нэр хүнд бодсонгүй” гэж анхааруулга өгсөн. Мөн гомдолд дурдсан асуудал тогтоогдоогүй гэж нийт ажилтнуудын хурал дээр мэдэгдсэн билээ. Тогтоогдоод шаардлага ирсэн байхад бүхэл бүтэн байгууллагынхаа ажилтнуудыг өмнөө суулгаад ШЕЗ-ийн гишүүн худал хэлсэн.

ХЭҮК-ын шаардлагыг тэс өөрөөр Шүүхийн захиргааны дээд байгууллага ШЕЗ тайлбарласан нь гэм буруутай үйлдэл биш үү. Тэгэхдээ Зөвлөлийн дарга нь нийт ажилтнуудын хурлаараа “хариуцлагатай байж сураасай” гээд зориуд хоёр хүнд арга хэмжээ авснаа зарласан нь Б.Эрдэнэтулга биш харин Ч.Ханддулам миний бие бас нэг дарга байлаа.

Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг нийт ажилтнуудын дунд нэр зарлаж оноож байв. Ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл өмнө өгсөн байснаа түүнийгээ олны өмнө зарласан нь нээлттэй хэлбэрээр сануулах гээд өөр хэлбэрээр дахин шийтгэсэн гэсэн үг. Мөн энэ тушаал нь шүүхэд хандаад хүчингүй болгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад дахиж тушаал дээрээ арга хэмжээ авахаар мэдэгдэл өгч хариу тайлбар шаардаж байсан. ХЭҮК-ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар 30 хоног дотроо арга хэмжээ авсан. Гэхдээ шаардлагын эзэнд биш харин гомдол гаргасан надад арга хэмжээ авсан. Шаардлага 2025 оны есдүгээр сарын 22-нд ирж, харин би аравдугаар сарын 13-нд халагдах тушаалаа авсан юм. 2025 оны аравдугаар сарын 13-нд шинэ шүүгч гишүүд ирэхэд энэ бүх асуудлыг бичиж тавууланд нь өгсөн. 2026 оны хоёрдугаар сарын 12-нд мөн хүний нөөцийг хангах чиг үүргийн хороонд зөвлөлийн даргад хандсан хариу өгөөгүй. Төрийн байгууллага, тэр тусмаа ШЕЗ ийм байж болохгүй. ХЭҮК-ын шаардлагын хариуд ямар хариу гаргасан талаар тухайн үеийн болоод сүүлд томилогдсон ШЕЗ-д хандаж албан бичиг гаргаад хариу аваагүй л явна. Тэгтэл “Хариуцлага тооцох шаардлагагүй” гээд хариултыг хэдийнэ өгчихсөн явжээ. Үнэхээр энэ бурангуй явдал надаар дуусаасай. Надаас өөр хүмүүс ийм шударга бусыг битгий туулаасай гэж хүсч байна.

Нийгэмд шударга ёсыг тогтоох шүүгчдийг томилдог, шүүхийн Тамгын газруудаа мэргэжил арга зүйгээр хангадаг хариуцлагатай байгууллага өөрөө ийм байж болох уу” хэмээн хохирогч эмэгтэй ярьсан юм.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаараа “шүгэл үлээсэн” эмэгтэй асуудлаа шийдвэрлүүлэх нь бүү хэл буруутан болчихсон тохиолдлыг дээрх кейс харуулж байна. Энэ мэт зарим хүний хувьд ажлын байр нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх газар бус, айдас, дарамт мэдэрдэг орчин болж хувирдаг. Тэр дундаа бэлгийн дарамт гэх үл үзэгдэх хэр нь гүн шарх үлдээдэг асуудал олон хүний хувьд сэтгэлийн шаналал, дарамтад өртөх нөхцөл байдал болсоор байна. Иймд энэ удаагийн “Нийгэм-асуудал” буландаа Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой тулгамдсан асуудлыг хөндөж байна.

“Соёлын болон орон нутаг дахь төрийн байгууллагуудтай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын талаарх гомдол түлхүү ирсэн”

2025 оны байдлаар төрийн 4330 байгууллагад 213.611 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын хамгийн их буюу 52.7 хувь нь Улаанбаатар хотод, хамгийн бага буюу 0.6 хувь нь Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Тэгвэл ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд дурдснаар ажилтнуудын 70 орчим хувь ажлын байрны бэлгийн дарамт байгааг хүлээн зөвшөөрсөн, түүнд өртөгчдийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, үйлдэгчдийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн дүн гарчээ.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртөх тохиолдол, гомдол мэдээллийн талаар ХЭҮК-ийн Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа. Тэрээр “ХЭҮК жилд дунджаар 1400 гаруй гомдол мэдээлэл хүлээн авдаг. Үүнээс 17-18 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол байдаг.

Үүн дотроо ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол жилд дунджаар 10 гаруй ирж байна. 2026 оны эхний улирлын байдлаар таван гомдол мэдээлэл ирсэн. Нийт гомдол мэдээллийн тоотой харьцуулахад маш бага тоо мэт боловч ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол ил байдаг зүйл биш. Зөвхөн хоёр хүний хооронд үйлдэгддэг учраас гуравдагч этгээдэд мэдээлэх, шалгуулахад нэлээд хүндрэлтэй, хүний нэр төр, эмзэг мэдээлэлтэй холбогддог учраас түгээмэл мэдээлээд байх нь хомс байдаг. Тиймээс “Жендэрийн тухай хууль, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”-аар үүрэг болгож зохицуулснаар урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх ёстой. Бэлгийн дарамт гэдэг нь заавал бэлгийн харилцаанд орсон тохиолдлыг хэлэхгүй. Үг хэл, биеийн хэлэмж зэргээрээ тухайн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа бэлгийн сэдэлтэй үйлдлийг хэлнэ. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг тухай хуулиар зохицуулдаг. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хөдөлмөрийн хяналтын усын байцаагч, цагдаагийн байгууллага, ХЭҮК, байгууллагын дотоод хяналт ёс зүйн дэд хороо зэрэг энэ төрлийн асуудлыг хянан, шийдвэрлэх чиг үүрэг бүхий олон байгууллага бий. Тиймээс манай дээр ирж байгаа гомдлын тоог энэ төрлийн зөрчлийн үзүүлэлт гэж харах нь өрөөсгөл юм” гэлээ. Сүүлийн 3-4 жилд ХЭҮК-д ирсэн гомдол мэдээлэлд ихэвчлэн төрийн албан хаагчид ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа гомдол ирж байгаа аж. Үүн дотроо соёлын болон орон нутаг дахь төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудтай холбоотой энэ төрлийн гомдол түлхүү ирж байгаа юм.

Тодруулбал, Соёлын салбар буюу театр урлагийн байгууллагуудад “Удирдах албан тушаалтнууд гүйцэтгэх албан тушаалтнууддаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байна” гэх гомдол мэдээлэл ХЭҮК-д түлхүү ирдэг байна.

Энэ хүрээнд ХЭҮК-оос удирдамжийн дагуу театр, урлагийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, зөвлөмж шаардлагыг Соёлын сайдад хүргүүлжээ. Сүүлийн 10 жилд ХЭҮК-д ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 74 гомдол ирсний ердөө нэг тохиолдол нь эрэгтэй, 73 нь эмэгтэй хүн бэлгийн дарамтад өртсөн тухай гомдол байжээ. Энэ нь дээрх асуудлын талаар хүн бүр ил тод мэдээлж чаддаггүйн дээр эмэгтэйчүүд гол хохирогч нь болдогтой холбоотой юм. Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ.

Ажлын байрны бэлгийн дарамт гэж юуг хэлэх талаар мэддэггүй…

Кейс-2

“Манай хэлтсийн дарга нурууг минь илэх, “Чиний талд шүү, “Янз бүрийн асуудал гарвал хэлээрэй”, “Ажил хүнд байвал сольж өгөх” гэх мэтээр бэлгийн дарамтын сэдэлтэй үйлдлүүд үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөхгүй болохоор “Чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү” гэж утсаар ярьж, мессеж бичдэг.

Нэг удаа даргыг дуудахад би хамт ажилладаг найз эмэгтэйдээ бүх үнэнийг хэлээд дагуулаад очсон бөгөөд дараа нь тэр эмэгтэйг ажлаас халсан. Түүнээс хойш дарга надад “Энэ галзуу солиотой эмэгтэй намайг гүтгэсэн” гэдэг нэр зүүж, ажлаа хийх нөхцөлгүй болгож, хамт олонд намайг буруугаар ойлгуулсан.

Намайг манай ажлынхан сонин харцаар харж, буруутгасан тул даргаас ирсэн мессежийг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. ...дугаарын утаснаас "...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсэж байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Чи даргатайгаа хэзээ уулзах юм. Чамайг дөрвөн жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, муу новш, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй..." гэх зэргээр 48 мессежийг дарга надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан” гэж хохирогч эмэгтэй ярьсан юм.

Дээрх тохиолдол дээр ажилтандаа үг хэл, биеийн хэлэмжээр бэлгийн дарамт үзүүлсэн нь харагдаж байна. Гэтэл зарим хүмүүс дээрхтэй төстэй үйлдлийг бэлгийн дарамт гэж мэдэхгүй байгаа нь ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгдэх, цаашид даамжрах шалтгааныг бий болгож байна.

Хүмүүс ихэвчлэн хэт ноцтой, ил тод үйлдлийг бэлгийн дарамт гэж ойлгох нь бий. Гэтэл бодит байдал дээр +21 онигоо, наргиа зэргээс эхэлдэг байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7-д бэлгийн дарамтын үйлдлүүдийн талаар тодорхой заасан байдаг.

“Ахимаг насны төрийн албан хаагчдын дунд бэлгийн дарамтын талаарх ойлголт тааруу хэвээр байна”

ХЭҮК-ын 2021 оны судалгаанд оролцсон гурван төрийн захиргааны албан хаагч тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг, дөрвөн хүний нэг нь өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил эсвэл чадавхын тухай дүрслэн ярихыг, таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг, таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш гэж хариулжээ. Харин 2022 оны судалгааны дүнгээр бэлгийн дарамт бүхий үйлдлүүдийг биш гэж үзэх үзүүлэлт бага зэрэг буюу 0.2-1.1 хувиар буурсан хэдий ч бэлгийн дарамтын зарим үйлдэл, хэлбэрүүдийг таниулах цаашлаад эмэгтэй төрийн захиргааны албан хаагчид хувийн орон зайгаа хамгаалах зэргээр урьдчилан сэргийлэх мэдлэг хэрэгцээтэй байсаар байгааг харуулж байна.

2021, 2022 оны судалгааны дүнг насны бүлгээр шинжлэхэд 50-иас дээш насны төрийн захиргааны албан хаагчдын хувьд бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргах (32.9 хувь, 35 хувь), өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил, согог, эсвэл чадавхын тухай дүрслэн ярих (32.9 хувь, 28.2) хувь, бэлгийн санаархал бүхий эсвэл бэлгийн харилцаанд орох тухай захидал, мессеж илгээх (18.2 хувь, 13.2 хувь), бие махбодод нь хүрэх, ойртох, наалдах (29.3 хувь, 16.7 хувь), таагүй санагдахаар хэт удаанаар ширтэх (27.4 хувь, 26.7 хувь) зэрэг үйлдлүүдийг ажлын байрны бэлгийн дарамт гэж үзээгүй. Үүнээс харахад бэлгийн дарамтын зарим үйлдлүүдийг таних мэдлэг хандлага өмнөх онтой харьцуулахад харьцангуй дээшилсэн ч ахимаг насны төрийн захиргааны албан хаагчдын дунд бэлгийн дарамтыг таних, бэлгийн дарамтын талаарх ойлголт тааруу хэвээр байна гэж ХЭҮК-ийн тайланд дурджээ.

Харин 30 хүртэлх насны төрийн захиргааны албан хаагчид өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил, согог, эсвэл чадавхын тухай дүрслэн ярих (2021 онд 28.8 хувь, 2022 онд 26 хувь), бэлгийн дур сонирхлоо далдуур сануулсан зураг, шог зураг, хөдөлгөөн үзүүлэх (2021 онд 19.5 хувь, 2022 онд 17 хувь), бэлгийн агуулга бүхий эд зүйлс, зураг, бичлэг үзүүлэх (2021 онд 20.7 хувь, 2022 онд 17.1 хувь) зэрэг үйлдлийг ажлын байрны бэлгийн дарамт мөн хэмээн үзэхгүй байгаа юм. Харамсалтай нь олон хүн энэ талаар дуугарч чаддаггүй. Учир нь тэднийг буруутгах вий, ажил нь эрсдэлд орох вий, хамт олон нь үл ойшоох вий гэсэн айдас байдаг. “Чи хэт эмзэг байна”, “Тэр угаасаа тийм хүн”, “Тоглосон юм биш үү” гэх мэт үгс асуудлыг улам гүнзгийрүүлэх шалтгаан болдог байна. Үнэндээ хохирогч дуугүй байх тусам дарамтлагч улам зоригждог.

2021 онд 92 эмэгтэй, 2022 онд 82 эмэгтэй “хүчиндүүлэх” үйлдлийн хохирогч болсноо илэрхийлжээ

Ажлын байрны бэлгийн дарамт нь эрхшээлдээ оруулах тактик, тэвчишгүй орчин, айдас бий болгох байдлаар илэрдэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн байгууллагад нөлөөлөх хор уршиг нь байнгын харилцагч, үйлчлүүлэгчээ алдах, байгууллагын хөдөлмөрийн бүтээмж буурах, ажилтнууд айдас түгшүүрт автаж чадварлаг ажилтнууд ажлаасаа гарах.

Мөн хүний нөөцийн хувьд бэрхшээл тулгарч дахин боловсон хүчин сургах зардал гарна. Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамт олны харилцаа таагүй болдог талаар ХЭҮК-ийн илтгэлд дурджээ.

Харин албан хаагчид учрах үр дагавар, хор уршгийн хувьд сэтгэл санааны дарамтад орж, айх, өөртөө итгэх итгэл буурдаг байна. Түүнчлэн ирээдүйн амьдралд нөхөж болзошгүй хохирол учруулах, БЗДХ авах эрсдэл үүсдэг аж. Хүсээгүй жирэмслэлт зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг авчирдаг. Ажлын бүтээмж буурах, ажлаасаа гарах, үндэслэлгүй ажлаас халагдах нөхцөл болдог. Хамт олны дунд нэр төр, байр суурьт сөргөөр нөлөөлах, хамт олны дунд нэр хүнд нь унах зэрэг олон сөрөг үр дагаварууд бий болдог байна. Судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчид ажлын байрны бэлгийн дарамтад хэр зэрэг өртсөн талаар 2021 онд хийгдсэн судалгааны дүнгээр төрийн захиргааны албан хаагчдын 26.9 хувь буюу дөрөвний нэг (хэлэхийг хүсэхгүй байгааг нийлүүлж тооцвол гуравны нэг) нь бэлгийн дарамтын нэг болон түүнээс дээш төрлийн үйлдэлд өртжээ.

Харин зургаан хувь нь энэ тухай хариулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 2022 онд хийсэн панел судалгааны дүнгээр, 25.2 хувь ажлын байрны бэлгийн дарамтын 12 төрлийн илрэлийн аль нэгт өртсөн, 4.8 хувь хэлэхийг хүсэхгүй гэж хариулсныг өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад бага зэрэг (1.7 хувь) буурсан дүн харагдаж байна .

2021 онд төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 7.9 хувь илэх, үнсэх таалах үйлдэлд өртсөн бол 2022 онд 6.5 хувь нь бэлгийн харилцаанд орохоор завдах, дайрах үйлдэлд өртсөн гэжээ. Мөн 2021 онд 92 эмэгтэй, 2022 онд 82 эмэгтэй “хүчиндүүлэх” үйлдлийн хохирогч болсноо шууд илэрхийлжээ.

“Байгууллагууд бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна”

Жендэрийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллага бүр “Бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулах ёстой” гэсэн үүрэгжүүлсэн заалт байдаг. Гэвч бэлгийн дарамттай холбоотой хүний эрхийн сургалтыг зохион байгуулах хүний нөөц хангалтгүй байдаг байна. Байгууллагууд дээрх чиглэлээр сургалтууд авдаг ч энэ нь бүрэн дүүрэн хүрч чадахгүй байгаа нөхцөл байдал байна. Мөн байгууллагууд дотроо хууль эрх зүйн мэргэжилтэнтэй байдаг тул холбогох хуульд заасны дагуу байгууллагуудын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнүүд тодорхой мэдээллийг хүргэх боломжтой юм.

Мөн бэлгийн дарамтад өртсөн то­хиол­долд хэнд, хаана хандахыг байгуул­ла­гууд дотоод журамдаа тодорхой зааж өгөх ёстой байдаг. Гэвч энэ үүрэг нь за­рим байгууллагад төдийлөн сайн хэрэгж­дэггүй учраас хохирогчид хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх, энэ тухай мэ­дээ­лэхээсээ айж, ичих тохиолдол байсаар байна.

Иймд ажлын байрны бэлгийн дарамтад өртөхгүй байх, даамжирхаас сэргийлэхийн тулд “хийж байгаа үйлдэл чинь тааламжгүй байна”. “Та болино уу” гэж тухайн хүнд ганцаарчлан мэдэгдэх. Хэрэв нэмэр болохгүй бол цаг хугацаа, нөхцөл байдал, яг ямар тааламжгүй зан үйл байсан, түүнд хэрхэн хариу үзүүлснээ, гэрчүүд байвал нэрсийг нь жагсаан, зураг мессеж, и-мэйл илгээсэн бол хуулбарлан нэгтгээд тэмдэглэх, аюулгүй газар хадгалах. Тухайн хүний дарга эсвэл ажил олгогчид мэдэгдэж, хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах. Хэрэв ажил олгогч арга хэмжээ аваагүй бол холбогдох байгууллагуудад хандах ёстойг ХЭҮК-оос зөвлөлөө. Харин байгууллагууд дотоод журамдаа “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг” тодорхой тусгах.

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг танин мэдэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх сургалтыг ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажилтнуудад тогтмол зохион байгуулж, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх.

Ажлын байранд бэлгийн дарамт гарсан тохиолдолд үйлдсэн этгээд хэн байхаас үл шалтгаалан хариуцлага хүлээлгэх, хуулийн байгууллагад мэдээлэх. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн ажилтанд дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж авах боломжоор хангах, гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг нууцлах. Мэдээллийн самбарт тухайн чиглэлийн мэдээллийг тогтмол байршуулж, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах. Байгууллагын хаалга, ханыг шилэн болгох. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх олон улсын болон үндэсний компанит аянд оролцох, хамтран ажиллах хэрэгтэй байна. Ажлын байрны бэлгийн дарамт зөвхөн нэг хүний асуудал биш. Энэ нь байгууллагын соёлыг харуулж буй толь юм. Хэрэв хэн нэгэн айдастай ажиллаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байвал тухайн хамт олон эрүүл орчныг бүрдүүлээгүйн илэрхийлэл гэдгийг судалгаагаар харуулж байна. Иймд хүн бүр, байгууллага болгон ёс зүйтэй, эрүүл харилцаатай байх нь ажлын байрны бэлгийн дарамт гэх “хар толбо”-ноос ангид байх хамгийн чухал алхам юм. Түүнчлэн холбогдох байгууллагууд болон гэрчүүд хүний эрхийн төлөө тэмцдэг байх нь энэ төрлийн зөрчил даамжрах, хохирогчийг хамгаалах гол хүч болдог гэдгийг кейсүүд харуулж байна.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа
Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ.  Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан. Үүний дагуу 2020 онд Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байсан. Өнөөдөр 2026 он. Үндсэндээ зургаан жил Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлээгүйгээс Үндсэн хуулийн зөрчил болсон. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэлээ.  УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир “Засгийн газраас хуулийн төслийг өргөн бариагүй. Тиймээс УИХ өнөөдрийг хүртэл хуулийн төслийг хэлэлцээгүй, хууль хоорондын зөрчил байна” гэлээ.  Иймээс Цэцээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг  Үндсэн хуульд нийцүүлэх дүгнэлт гаргалаа.

Ж.Эпштейний асуудлаар шүгэл үлээж ажлын хэсэг байгуулав

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалуудыг дэлгэж шүгэл үлээж, олон анхааралд хүргэв. Улмаар парламент энэ асуудалд анхаарч, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ажлын хэсэг байгуулахаар болов. Тэрээр “Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө” гэлээ. “Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлийн хувьд манай сонинд өгсөн ярилцлагадаа “2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн  оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна.  Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй.  Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно гэсэн байдаг.

Томоохон төслүүдийг үргэлжлүүлэх “төсөв”-ийн хууль парламент дээр “унав”

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв”-ийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаав.  Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргаж бүрэн зарцуулах байв. Энэ хуулийг төсөл батлагдсан бол дээрх гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй болох байлаа. Ийм хууль баталж авсан зээлээ хязгааргүйгээр бүрэн зарцуулахгүй бол эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгааг хууль санаачлагчид учирласан юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ч санал хураалтын өмнө "Энэ чухал санал хураалт шүү, гишүүд ээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж шатахууныхаа үнийг бууруулах ач холбогдолтой төсөл шүү" гэсэн юм. Гэвч УИХ хуулийн төслийг батлахаас татгалзлаа.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасах ёстой гэсэн маргаан үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн.

С.Баярцогт: Ирэх сарын 21-нд нөхөн сонгууль бидний эхний сорилт байх болно

АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонголоо. Тус намын дарга О.Цогтгэрэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Үндэсний бодлогын хорооны 338 гишүүн санал хураалтад оролцож, 224 гишүүний саналаар С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Ингэснээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр жинхлэгдлээ. Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо.  Үндэсний бодлогын хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын гурван журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах аж. ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах процессоо баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх зүйн баримт бичгээ гаргасан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: -Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо байгуулах, ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлүүдээ хариуцан ажиллана. Мөн манай намд байдаг таван фракцыг төлөөлж байгаа. Бидний өмнө маш олон ажил байна. Зургаадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. Таван аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно” гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам  хөдөлгөөнд оролцох  нь эрс нэмэгджээ. Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Гэмт хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, найман хүн хүнд, 10 хүн хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учирчээ.

Зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар нь авч үзвэл 15-17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна.

Шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл:

Таван хүүхдэд хорих ял оногдуулж,

Хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлаж,

11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гурван хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог хүүхдүүддээ тавих хараа хяналт хангалтгүй. Мөн хүүхдүүд энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж үзжээ.

Насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна. Харин 2026 оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон 446 хүүхдэд шийтгэл ногдуулжээ.

Эдгээр зөрчлийн 68,4 хувь орон нутагт үйлдсэн байна. Иймээс иргэд хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломж олгохгүй байх, үүсэх нөхцөл байдлын үр дагаврыг тайлбарлаж өгөхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

ИХЭМСЭГ ТҮШЭЭДИЙН ХЭМЖЭЭ
(оргилд арай гэж заларсных баяжаад авбал буух цагт амин хувьд улсын хөгжлөөс унацтай)

Дархан цаазат хангай сэргэдэг бол халдашгүй эрхтэй гишүүд ялзардаг аж. Инээх дүр нүүрэндээ идэх санаа цээжиндээ гэх үг яагаад гарсан юм бол? Гишүүнийг тойргийн сонгогчдын хяналтад өгч 3-ны 2 хувийн саналаар эргүүлэн татдаг хууль гялс үйлчилбэл даврагчид гүлс хийнэ. Өөрөөр хэлбэл эргүүлэн татах эрхтэй сонгогчдын толгой дээр хулгайч гишүүн сайдууд дураараа дургиж чадахгүй шогнойно. Даварсан хулгайчдыг хазаарлах ийм хүчирхэг боломж байсаар атал хэрэглэх сортоо манууст төрдөггүй нь маанагийнх. Мэдсээр байж хэмжээгүй эрх дархтаныг хуулийн дээр залж,давруулснаа сонгогчид минь ухаар. Үүнд тэд биш бид буруутай. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх хуульгүй болсон “ноёд” ямар ч хэрэг тарина. Эзгүй хээр тарвалзаж амьдарсан тархай бутархай малчдын удам хуулиа нулимаад зоргоор туйлахдаа өчүүхэн ч гудийхгүй.

Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй бүлэглэлийг дүнхүү сонгогчид “бурхад” хэмээн толгой дээрээ залж ирэв. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг төрийн толгойд залсансонгогчид 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үндсийг үхүүлсэн нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал ялдаг. Сонгуулийн ялалтыг шийдвэрлэгч-дүнхүү олныг дөрөөлөгчид эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, авилга хулгай дархлагдан оодорлоо. Тархи үнэгүйдэж, боловсрол хог дээр хаягдав. Сонгогчид гэгээрвэл хулгайчид төрийн толгойд заларч тонгочихгүй. Луйвар хулгайг гишүүд хийдэг-бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Бид сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнэээргүүлэн татах хоншооргүй. Гишүүдийн ёс суртахуун хэмжишгүй агаад халдашгүй эрхтэй. Хэмжиж болохгүй ёс зүйн ард авилга хулгай луувар дархлагдав.

Мандатаа өвөртөлж тангаргаа өргөх ёслолоор төрийн ноёлох оргилд заларснаа мэдэрнэ. Ноёлох оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй. Халдашгүй дархан эрхтэй болсон тань хамгийн гол олз. Хууль биелүүлэхээ түвэгшээдэг монгол хүн хуульгүй амьдрахыг диваажин гэдэг. Хууль хүрдэггүй халилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер, концесс атганд. Тансаглах мөнгө аминых бус төсвийнх. Өөрийнх нь хураалгасан татвараас тасдаж Та өөрт нь өгөхдөө өөрөөсөө өгч буй дүр эсгэ. Таныг хувиасаа туслав гэж харанхуй сонгогч чинь баярлаж тэнэгтэнэ. Ингэ гэж гишүүн тус бүрт төсвөөс 4 тэрбумыг тараадаг. Шинэ гишүүдэд эхлээд тансаг хаус хүчирхэг жийп бүрэлзэх нь мэдээж. Гэлээ ч архаг гишүүдийн буруу гарын нууц олзны хэмжээг шинэ гишүүд тантмагц хаус жийп юу ч биш болж “Хуульгүй 4 жилээ чамлаж, үтэр түргэн амжиж баяжъя” гэдэг хувиа борлуулах овсгоо чинь эрхэм шинэ гишүүн таныг яаруулна.

Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүр мөнгөө барж авирсны утга юу билээ гэж Та шанална. Хуульгүй хугацаа 4-хөн жил гэж чамлана. Иймхэн хугацаанд төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл болох нь танигдана. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил-ард олондоо хайртай хүн яг үнэндээ УИХ-д байхгүйг ухаарна. Оргилд арай гэж гарсных баяжаад авбал буух цагт эрхэм гишүүнд улсын хөгжлөөс унацтай гэх монгол ухаан дээгүүрээ дийлж буй. Та нарын хэмжээ ердөө энэ.

Барууныг хөгжүүлсэн ардчилал Монголд хараалын бай болов. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн миний нас дууслаа. Ардчиллаар явъя гэтэл авилгатай замд будилчхав. Гоё гоё төслийн үлгэрүүдэд самгардалгүй, жаахан хүч хөрөнгөө чадах ганц нэгд төвлөрүүлж, ашиглалтад оруулаад өгөөжийг хүртсэн цагт-үр дүнд хүрлээ гэж занш. Хомс тэнхээ маань үл бүтэх мөрөөдлүүдэд тарамдаж замхарлаа. Олон санаат оргож чаддаггүй. Гадны хорт хатгаас-дүнхүү Монголд дийлж амтшав. Баялаг бүтээх бизнес нь дажгүй цэцэглээд үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхвөл барууны гар хөл, хорлон сүйтгэгч гээд өргөн фронтоор дайрна. Цаазалдагсан бол цөөнгүй бизнесмэн, лидер буудуулсан. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах эх орончид бэлэн.

Адгийн Монголд ардчилал ахдав уу? Улныхан гэгч бидэнд ардчилал ахдав уу? МАН-ын дараалсан үнэмлэхүй ялалт бахтай ч хэт тасархай нь “монгол сонгогчид хэн бэ” гэх эргэлзээ мөн үү? Мөн. Сонгогчид итгэлээрээ МАН-д ингэж нэгдсэн гэхэд сэжигтэй. Нуулгүй хэлэхэд яг л коммунист сонгууль. Бидний сэтгэхүй либериаль ардчиллаар амьдрах өдий юм уу. 4-р анги төгсөөгүй малчныг их сургуульд оруулсантай ижил-бүдүүлэг харанхуй монголчуудад барууны ардчилал, чөлөөт зах зээлийн программ хүнддэв үү. Адгийн Монголд ардчилал гоёдолгүй яахав гэж тавлан жуумалзах гүрэн ч бий дээ. Бүх сонгогч МАН руу ханардаг ч сөрөг хүчнээр цангагчид дураараа дургигч МАН-ыг хазаарлахуйц санал өгсөн. Найман жилийнхээ луйвар хулгайд МАН сөхрөөд Ц.Туваан, О.Алтангэрэл, Т.Доржханд нарын-эрх мэдэлд нугасгүйг далимдуулж, дампуурсан яамдаа АН, ХҮН-д өгч тарьсан балгаа хөнгөлөхийг санаархав.

Төмөр замын гацааг Л.Оюун-Эрдэнэ мулталсан юм биш. Төмөр замыг орос олигархиудын захиалгаар Х.Баттулга гацаахад МАН байтугай АН-ын эсэргүүцэл мэдрэгдээгүй. Монголчуудын маллуулж буйг мэдэхийн дээдээр мэдэх-ажил хэрэгч хятадууд боомт холболтыг хүлээж цөхрөөд эцэст нь шууд оролцоход барууны хоригт сульдсан Орос ганц том түшгээ сөрөх тэнхээгүйдэж, манай төмөр зам хөдлөв. Миний болхи таамаг ийм. Женькогийн тарьсан гай 31,5 тэрбумаар тогтохгүй-боомт холболтод 10 тэрбум долларын хохирол учирна гэж Намбарын Энхбаяр шүгэлдэв. Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч тиймэрхүү. Сайд дарга болгохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй хулгайчдынхаа хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтраач. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер танай намуудад байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч гарааныхаа зураан дээр тэмүүлж байна. Намаа самарчаад ялалт өгсөнгүй гэж туних шившиг. Юун түрүү багаар ажиллаж сур. Дарга болох амбицаа аль ч намынхан нэгд эрэмбэлдгээ боль. Улсаа баяжуулж, ядуусаа өөд татахаа голлодог лидер Монголд алга. Өвгөн би хоёр гол намдаа ухаан суухыг ерөөж бичдэг. Сайн муу хэлүүлсэн залуус ная гарсан буурайг энэ үүдээр харах эсэхээ өөрсдөө мэд-би гуйхгүй. Та нарыг бурхан өршөөг.

Гадаад дотоодоос санхүүжилттэй, аюулгүй байдал тусгаар тогтнол гэх хийрхэл нь буцалсан ТББ олонтой улсад гадны хөрөнгө орж ирдэггүй аж. “Гадны хөрөнгө оруулалт их, гаднаас авдаг зээл бага” байхыг зохистой харьцаа гэдэг. Гэтэл манайх гадны хөрөнгө оруулалтыг хаагаад өндөр хүүтэй гадны зээлийг ихэсгэх замаар амиа зогоож үр удмаа өрөнд унагав. Хуулийн орчин Монголд гэнэт хувирч гадныхан хөрөнгөө алдах эрсдэл их. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтсан шалтаг ердөө энэ. Манай ордууд аварга хэрэглэгч Хятадтай хилэлдэг нь барууны хөрөнгө оруулалтыг татаж, өөдлөх ганц өгөгдөл. Энэ өгөгдлийг “чулуу” болго.

Эрх баригчдын нэр хүнд навс унав. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч мөрөөдөл нь үлгэр мэт аяндаа бүтсэнгүй. Эх орон хөгжих сайхан ч өөрөө баяжих бүр гоё ньявцын дунд тэдний шуналыг бадраав. Улсаа шударгаар удирдах ярвигтай тул халиранхай эрх баригч нар дүнхүү олноо зальдахаар сул олзонд хошуурлаа.Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас нэр нүүр, мөнгөө барж гишүүн болсны ашиг юу билээ. Оргилд арай гэж гарсных баяжиж аваад буувал өөрт-улсын хөгжлөөс унацтай. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй-бөөн ядаргаа. Улсаа хөгжүүлэх бадрангуй мөрөөдөл-дов жалгын аминцар монгол мэхэнд сөхрөв. Залхуу монголчууд зах зээлийн шударга өрсөлдөөнөөс шантарч шогнойв. Бид бусдын адил баяжих дуртай ч мэдээж сул олзоор. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас алга. Улсаа хөгжүүлэх эх оронч үзлийг нүүдэлчний аминцар шунал дийллээ.

Аль нам ялах-ард түмэнд түй ч үгүй. Учир нь тэд бүгд хулгайч. Хулгайч хулгайчаа ялах-олонд ашиггүй. Нийтийн давлагаагаар хулгайчдыг үсгүй хусвал сая цэвэршинэ. Үүний төлөө нийтээр зүтэг. Биесээ барьж идэхээр тэмцэлдэж буй хулгайч бүлэглэлүүдийг төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адил хулгайчид гэдэгт бүү эргэлз гэдгээ давтая. Төр засгийн толгойд нэг ч хулгайч бүлэглэл үлдээхгүй гэх зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлбэл шударга ёс тогтоно. Хулгайч бүлгийг хулгайч бүлэг ялснаар хожил гарахгүй. Ялсан хулгайч бүлэг дархлагдаж ганцаараа даналзана. Луйвар хулгайг хүн ам нийтээрээ элбэж дийлсэн цагт л эх орон гүйцэд цэвэршинэ гэж мэд. Феодализмээс капитализмыг харайхаар 70 жил нисээд “Их өр” гэгчтэй газардсан сургамж саяхных. Магтсаар байж малыг минь барж, маажсаар байж голыг минь таслах дөхсөнийг бүү март.

2026-04-25

Нийтлэлч Доржготов

Халиун бугыг агнасан хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан хоёр халиун бугыг хууль бусаар агнасан талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх,худалдахыг хуулиар хориглосон байдаг.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалаар иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай.

Иймд байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа.

2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологджээ
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологдож, 2024 оноос 454.6 мянган толгой буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Малын төрлөөр авч үзвэл адуу 5.4 сая, үхэр 5.1 сая, хонь 23.2 сая, ямаа 23.9 сая, тэмээ 0.5 сая толгойд хүрсэн байна. Үүнээс адуу, үхэр, ямаа, тэмээний тоо өссөн бол хонины тоо 628.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.

Нийт мал сүргийн бүтцэд хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус тус эзэлж байна. 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.8 нэгжээр өсөж, хонины эзлэх хувь 15.1 нэгжээр буурсан нь сүргийн бүтцэд өөрчлөлт гарч байгааг илтгэж байна.

Аймаг, нийслэлээр авч үзвэл Хөвсгөл аймаг 5.3 сая толгой малаар тэргүүлж, Өвөрхангай (5.1 сая), Архангай (4.4 сая), Баянхонгор (4.2 сая), Төв (4.1 сая) аймгууд удаалж байна.

Малын төрлөөр аймгуудад авч үзвэл:

-Адууны тоогоор Архангай (492.6 мянга), Төв (490.4 мянга), Дорнод (462.8 мянга) аймгууд тэргүүлж байна.

-Үхрийн тоогоор Архангай (745.1 мянга), Хөвсгөл (670.2 мянга), Өвөрхангай (412.2 мянга) аймгууд тэргүүлж байна.

- Тэмээний тоогоор Өмнөговь аймаг (155.9 мянга) тэргүүлж байна.

- Хонины тоогоор Өвөрхангай (2360.4 мянга), Хөвсгөл (2258.3 мянга) аймгууд өндөр үзүүлэлттэй байна.

- Ямааны тоогоор Баянхонгор (2493.9 мянга), Хөвсгөл (1980.2 мянга), Говь-Алтай (1863.0 мянга) аймгууд тэргүүлж байна.

Сумын түвшинд авч үзвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум (532.1 мянга), Дундговь аймгийн Эрдэнэдалай сум (492.9 мянга), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум (410.7 мянга), Хэнтий аймгийн Хэрлэн сум (391.9 мянга), Баянхонгор аймгийн Баянцагаан сум (391.7 мянга) малын тоогоороо тэргүүлж байна.

Мал төллөлтийн хувьд 2025 онд оны эхний хээлтэгч 26.7 сая толгой малаас 22.4 сая нь төллөж, төллөлтийн хувь 84.0 хувьтай гарсан нь өмнөх оноос 20.4 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Төрлөөр нь авч үзвэл гүүний төллөлт 78.5 хувь, үнээ 81.0 хувь, ингэ 53.1 хувь, эм хонь 86.3 хувь, эм ямаа 83.5 хувь байна.

Төллөлтийн хувь өмнөх оноос гүүнийх 17.2 нэгж, үнээнийх 12.6 нэгж, ингэнийх 10.4 нэгж, эм хониных 20.6 нэгж, эм ямааных 22.8 нэгжээр тус тус өссөн байна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.

Ажлын хэсэг төслийн талбайд ажиллах үеэр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох, тээвэр, ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

Төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна гэж “Монголын төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ.