Мэдээ мэдээлэл - Bagakhangai.nutag.mn

Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Тамирчин хүний амжилтыг зөвхөн хүртсэн медалийн өнгөөр хэмжих боломжгүй. Түүний ард туулсан зам, даван гарсан саад бэрхшээл, өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх тэмцэл бий. Ялангуяа пара спортын тамирчдын хувьд ялалт гэдэг өрсөлдөгчөө ялахаас гадна өөрийн боломжийн хязгаарыг тэлж, бусдад итгэл найдвар бэлэглэхийн нэр юм. Тиймээс тэдний амжилт спортын талбайгаас хальж, нийгэмд урам зориг түгээдэг билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа бид Монголын пара таеквондогийн тамирчин, Парисын паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр тивийн дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулж, Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо. Түүний энэхүү амжилт Монголын спортын бахархлыг нэгээр нэмээд зогсохгүй олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн үнэ цэнтэй үйл явдал байв.

Бага насны сахилгагүй хүүгээс дэлхийн аварга хүртэл

Түүний бага нас Сүхбаатар аймагт өнгөрчээ. Тэрбээр өөрийн ярилцлагадаа багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан тухайгаа дурдсан байдаг. Харин таеквондогийн спортоор хичээллэж эхэлснээр амьдралынх нь хандлага өөрчлөгдөж, спорт хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна.

2008 онд Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубт таеквондогоор хичээллэж эхэлсэн тэрбээр анхны тэмцээндээ оролцсон даруйдаа мөнгөн медаль хүртжээ. Тэрхүү эхний амжилт цаашдын замналынх нь эхлэл болсон юм.

Анхны дасгалжуулагч Н.Нэргүйгийн удирдлага дор бэлтгэлээ үргэлжлүүлж, олон улсын таеквондогоор зургаан жил хичээллэсний дараа 2015 оноос пара таеквондогийн төрөлд хүч сорих болжээ. Түүний хувьд спорт зөвхөн өрсөлдөх талбар байгаагүй. Харин өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх итгэлийг өгсөн орчин байв. Г.Болор-Эрдэнэ нэг ярилцлагадаа таеквондо өөрийг нь урам зориг, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон тухай ярьсан байдаг.

Мөнгөн медалиас алтан оргил өөд

Өндөр түвшний спортод амжилт гаргана гэдэг нэг удаагийн ялалтын хэрэг биш. Харин бэлтгэл сургуулилалт, сахилга бат, сэтгэл зүйн бэлтгэл, өрсөлдөгчөө судлах ухаан гээд олон хүчин зүйлийн нэгдэл юм. Тэр дундаа таеквондо шиг хором бүрд шийдвэр гаргаж, өчүүхэн боломжийг ч оноо болгон хувиргах шаардлагатай спортод тамирчны төвлөрөл, тактикийн мэдрэмж онцгой чухал. Г.Болор-Эрдэнэ Парисын паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа дэлхийн хэмжээний өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөх чадвартайгаа хэдийнэ харуулсан. Харин энэ удаа тивийн дэвжээнд тэр амжилтаа ахиулж, алтан медаль хүртсэн нь түүний спортын замналын онцлох хуудсуудын нэг боллоо. Паралимпын мөнгөн медаль бол тамирчны ур чадвар, хөдөлмөрийн томоохон илэрхийлэл. Харин түүний дараа Азийн наадамд түрүүлсэн нь амжилтаа хадгалахын зэрэгцээ шинэ зорилго өөд тэмүүлж буйн илрэл юм. Өмнөх амжилтдаа сэтгэл ханалгүй, дараагийн сорилтод өөрийгөө бэлтгэх нь шилдэг тамирчдыг бусдаас ялгаруулдаг чанар билээ.

Шийдвэрлэх тулаанд харуулсан ур чадвар

Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг-ын жинд өрсөлдсөн юм. Аваргын төлөөх замнал нь амар байгаагүй. Тэрбээр эхлээд Казахстаны Айбек Жумангалиг ялж, улмаар хагас шигшээд Ираны Саейд Садегианпурыг буулган авснаар финалд шалгарсан юм. Ийнхүү аваргын төлөөх тулаанд Узбекистаны Кудратжон Хайдаровтай учраа таарсан Г.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 2:1-ий харьцаатай ялсан юм. Тэрбээр өмнө бидэнд өгсөн ярилцлагадаа “Би дэвжээнд гарахаасаа өмнө тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үздэг. Бэлтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Би ямар тэмцээндээ өрсөлдөх гэж байгаагаасаа шалтгаалаад бэлтгэлээ тааруулдаг. Ер нь өдөрт дунджаар 2-3 бэлтгэл хийж байна. Жирийн үед ойрын зорилгоо хардаг. Шигшээ багийн ах нараасаа үргэлж суралцдаг. Тэмүүжин, Түмэнбаяр, Шинэбаяр гээд ах нар бий. Ах нарынхаа уужуу байдлыг хараад амар амгаланг мэдэрдэг. Хүн ийм зантай, тайван байх ёстой гэдгийг суралцдаг. Тэмүүжин ах “Рио-2014” олимпод амжилттай оролцсон. Түмэнбаяр ах гэхэд бэлтгэлийг яс хийдэг их хариуцлагатай. Хүн ингэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг олж хардаг” тухайгаа хэлж байсан. Тиймдээ ийнхүү пара таеквондогийн дэвжээнд Монголын төрийн далбааг өндөрт өргөж, эх орныхоо медалийн буухианд алтан өнгө нэмэв.

Нэг тамирчны ялалт, Монголын спортын бахархал

Спортын амжилт хувь хүний хөдөлмөрөөс эхэлдэг ч түүний үнэ цэн олон хүнд хүрч байж улам тодордог. Тив, дэлхийн тэмцээнд түрүүлсэн тамирчин эх орныхоо нэрийг дуурсгахаас гадна дараагийн үеийнхэнд зорилго тавих, түүндээ тууштай хүрэхийн үлгэр дуурайл болдог.

Г.Болор-Эрдэнийн амжилтыг ч энэ өнцгөөс харах учиртай. Парисын паралимпын мөнгөн медаль, Азийн наадмын алтан медаль нь түүний олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг илтгэхийн зэрэгцээ Монголын пара таеквондогийн хөгжлийг төлөөлж байна.

Пара спортын тамирчдын медаль бүр өөрийн гэсэн түүхтэй. Мөнгөн медаль нь дараагийн зорилгын эхлэл болж, алтан медаль нь хөдөлмөрийн үнэ цэнийг баталдаг. Харин жинхэнэ амжилт гэдэг тэнд хүрээд зогсох бус, цаашид ч өөрийгөө сорих зориг юм. Г.Болор-Эрдэнийн тивийн аваргын алтан медаль энэ замналынх нь нэгэн тод хуудас болон үлдэж, Монголын пара спортын бахархлын нэг хэсэг болон бичигдлээ. Тиймдээ ч ирэх “Лос-Анжелес-2028” паралимпын наадамд өмнөх ярилцлагынхаа алтан медаль хүртэх хүслээ гүйцээх буй биз ээ.

﻿Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНУ-ын 8 муж "OpenAI"-ийг шүүхэд өгчээ
АНУ-ын найман муж "ChatGPT"-ийг хөгжүүлэгч "OpenAI" компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эдгээр нь Айова, Канзас, Небраска, Аризона, Монтана, Айдахо, Баруун Виржиниа болон Арканзас мужууд юм.

Тус мужуудын засаг захиргаа хиймэл оюун ухаанд суурилсан "ChatGPT" системийн загвар нь хүүхдүүдэд аюултай байж болзошгүй гэж үзжээ. Тодруулбал, тус системийн загвар нь амиа хорлох болон бусад хор хөнөөлтэй үйлдэлд түлхэц өгч болзошгүй гэж нэхэмжлэлд дурдсан байна. Мөн "OpenAI" компани эрсдэл, аюул байгааг мэдсээр байж үйлчилгээгээ аюулгүй мэтээр сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж буруутгажээ. Иймд "OpenAI" компани торгууль төлж, хүүхдийг хамгаалах бодлогоо сайжруулахыг шаардлагатай гэж тэд мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газарт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар алба хаагчид зургаа дахь өдрөө ажиллаж байна.

Түймрийг аравдугаар сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраах ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 алба хаагч, гурван автомашинтай ажиллаж байгаа юм.

Дорнодын Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр алдаж, 80 хувь нь шатсан болохыг Засаг дарга Ш.Ёл мэдээлсэн. Түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Дашрамд дурдахад, он гарсаар аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд нийт 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.

Аймгуудаар авч үзвэл, Дорнод аймагт хамгийн олон буюу 61 удаагийн түймэр бүртгэгдсэн бол Сүхбаатар аймагт 39, Хэнтий аймагт 28 удаагийн түймэр гарчээ.

Зөрчил гаргасан бөхчүүдээс тайлбар сонсоно
МҮБХ зарим бөхчүүдэд тайлбар ирүүлэх албан шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч барилдаанд ирээгүй бөхчүүдэд ийнхүү шаардлага хүргүүлсэн юм.

Мөн аймаг, дүүргийн баяр наадамд бүртгүүлэн барилдсан ч барилдааны явцад орхиж явсан бөхчүүдтэй холбоотой гомдол, санал МҮБХ-нд иржээ. Тус холбооны зүгээс эдгээр үйлдлийг барилдах хүсэл, эрмэлзэлтэй бусад бөхчүүдийн боломжийг хязгаарласан, наадамчин олныг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзсэн байна.

Тэгвэл энэ үйлдлийнх нь талаарх тайлбарыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээн авсан байна. Дурдсан хугацаанд албан тайлбараа ирүүлсэн бөхчүүдтэй Лхагва гаригт буюу 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр 15:00 цагт уулзаж, сонсох ажиллагаа зохион байгуулахаар болсон гэдгийг Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Улсын баяр наадамд бүртгүүлсэн боловч барилдаагүй бөхчүүд

Улсын харцага Г.Батбаяр /Ар/

Улсын начин Б.Баатарцол /БӨ/

Аймгийн арслан О.Өлзиймөнх /Ду/

Аймгийн арслан Т.Мягмаржав /Ув/

Аймгийн арслан Ж.Батбилэг /Тө/

Аймгийн заан Б.Түвшинтулга /Дог/

Аймгийн заан М.Баярмандах /Сэ/

Аймгийн харцага Ч.Дагвадорж /ГА/

Аймгийн начин Б.Баяраа /Ар/

Аймгийн начин Б.Баатарболд /Сэ/

Аймгийн начин Ш.Билгүүндалай /Ор/

Аймгийн начин М.Балжинням /ГА/

Аймгийн начин П.Цэвэгжав /Ув/

Аймгийн начин Б.Гүррагчаа /Тө/

Аймгийн начин Б.Билгүүнтөгс /Ув/

Аймгийн начин О.Ерболсын /БӨ/

Аймгийн начин Ц.Чагнаадорж /Бу/

Аймгийн начин Б.Бэх-Очир /Бу/

Сумын заан Л.Гансүх /Хэ/

Сумын заан Н.Эрхэмбаатар /ГС/

Сумын заан Е.Абылай /БӨ/

Сумын заан Ц.Энхбаяр /ГА/

Сумын заан А.Анхбаяр /Төв/

Сумын заан Ж.Балжинням /Ар/

Сумын заан Э.Энхцаг /Ар/

Сумын заан Д.Батсүх /Тө/

Сумын заан Э.Батлхагва /Хө/

Сумын заан С.Тэмүүлэн /ГА/

Сумын заан Ч.Эрдэнэбаяр /Өв/

Сумын заан Н.Мягмарсүрэн /Ар/

Сумын заан Б.Лхагваа /За/

Сумын заан Д.Худабек /БӨ/

Сумын заан Д.Дашзэвэг /Өв/

Сумын заан П.Нэмэх /ГА/

Сумын заан Т.Түвшинжаргал /Өв/

Сумын заан Ц.Отгонбаяр /Хо/

Сумын заан Ц.Түмэндэмбэрэл /ГА/

Сумын заан, аймгийн арслан Г.Түвшинтөр /За/

Сумын заан Ц.Дэлгэрмөрөн /БӨ/

Сумын заан Д.Бадам-Очир /Ув/

Сумын харцага Б.Энэрэл /За/

Сумын начин, сумын заан О.Одбаяр /Тө/

Сумын начин Ц.Буянтогтох /Тө/

Сумын начин Т.Сумьяабазар /ГА/

Аймаг, дүүргийн наадамд барилдаад, дундаас нь орхиж явсан бөхчүүд

Багахангай дүүргийн баяр наадамд:

Улсын заан Ц.Мягмарсүрэн – дөрвийн даваанд

Улсын начин Г.Дармаажанцан – дөрвийн даваанд

Аймгийн арслан Б.Тайван /Хо/ – дөрвийн даваанд

Аймгийн арслан Б.Даваадалай /Хо/ – дөрвийн даваанд

Аймгийн арслан Х.Болдбаатар /За/ – дөрвийн даваанд

Дархан-Уул аймгийн баяр наадамд:

Аймгийн хурц арслан С.Очирбат /Да/ – тавын даваанд

Аймгийн хурц арслан, улсын начин Б.Өсөхбаяр – тавын даваанд

Сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэлээ
"Дэнс.мн" сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлоор 48 цаг баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөө өглөө 05.00 цагт баривчилгааны хугацаа дууссан тул Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд прокурорын байгууллагын саналаар сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ.

М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та эрчим хүчний яам эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүллээ гэж буруутгаад байсан. Энэ яг ямар учиртай вэ?

-Эрчим хүчний яам нь Монгол Улсыг эрчим хүчний хувьд БНХАУ-аас хараат болгох бодлого хэрэгжүүлж байгаа нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулна. Бид дотоодын тогтвортой, найдвартай эрчим хүчний эх үүсвэрүүдээ барьж чадаагүйгээс Оюутолгой олон жил БНХАУ-аас цахилгаан авч, жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн орлогыг Өвөрмонголын эрчим хүчний системд оруулж байна. Иймд бидний нэн тэргүүний зорилго бол дотооддоо тогтвортой, найдвартай цахилгаан үйлдвэрлэх ДЦС-уудаа барихын зэрэгцээ том чадлын батерей, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станц, хийн станц гэсэн тохируулгын эх үүсвэрүүдээ барьж, Оюутолгойг дотоодоос хангах явдал юм. Гэтэл Эрчим хүчний яам энэ бодлогыг хэрэгжүүлэхийн оронд Оюутолгой дээр нэмээд Өмнөговь, Дундговь аймаг болон Оюутолгойн ойр орчмын уул уурхайн хэрэглэгчдийг БНХАУ-аас цахилгаанаар хангах бодлого баримталж байгаа нь буруу гэж үзэж байна.

Эрчим хүчний яам 220 кВ-ын “Зэс Оюу” хуваарилах байгууламжийг барьж, эрчим хүчний дутагдал үүссэн үед БНХАУ-аас 80 МВт хүртэл цахилгаан импортлох боломжтой болсноо ололт мэтээр танилцуулж байсан. Гэвч энэ бол баярлах зүйл биш.

Харин ч Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг улам нэмэгдүүлж, хэрэглэгчдээ, орлогоо алдах үүд хаалгыг нээсэн, түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон юм. Манай эрчим хүчний систем 11, 12, нэгдүгээр сар буюу өвлийн гурван сард оройн 17:00-23:00 цагийн хооронд буюу хоногт зургаан цаг орчим л эх үүсвэрийн дутагдалд ордог. Бусад бүх сард, цагуудад эх үүсвэрийн илүүдэлтэй байдаг. Цаашид Бөөрөлжүүтийн 600 МВт, Баянгийн 660 МВт-ын ДЦС-ууд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол энэ илүүдэл улам нэмэгдэнэ. Тиймээс бидний хувьд өвлийн энэ оргил ачааллын үеийн дутагдлыг нөхөх, мөн системийн аль нэг генератор гэнэт зогсох, засварт орох зэрэг үед үүссэн чадлын дутагдлыг богино хугацаанд нөхөх чадвартай тохируулгын эх үүсвэрүүдээ барих нь нэн тэргүүний зорилго юм. Гэтэл Эрчим хүчний яам өвлийн хэдхэн сарын, хэдхэн цагийн дутагдлыг хаах том чадлын батерейн тохируулгын эх үүсвэрийг богино хугацаанд дотооддоо барихын оронд эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, хэрэглэгч, орлогоо алдах, татаасыг нэмэгдүүлэх буруу бодлого хэрэгжүүлж байна.

-Тухайлбал?

-Эрчим хүчний яам 2026 оны улсын төсвийн тодотголд энэ оны үлдсэн хугацаанд буюу 9-12 сард БНХАУ-аас нийт 133.8 сая кВт/цаг цахилгааныг нэг кВт/цагийг 0.58 юань буюу 311 төгрөгөөр импортлоход зориулж 51.4 тэрбум төгрөгийн татаас тусган оруулж ирээд байна.

Эх үүсвэрийн дутагдал үүсээгүй ес, аравдугаар сард төдийгүй 11, 12 дугаар сард хоногт 18 цагийн турш цахилгаан импортлохоор ийм өндөр татаас төсөвлөж байна.

Энэ жил 51.4 тэрбум төгрөгийн татаас тавьж Өмнөговийг Хятадаас цахилгаанаар хангана. Ирэх жил энэ татаас хэд болж нэмэгдэх вэ. Өмнөговийн араас өөр ямар аймаг, уул уурхай, бүс нутгийг Хятадаас цахилгаанаар тэжээх вэ. Ингэж явсаар Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг улам нэмэгдүүлэх үү. Гэтэл энэ их татаасыг импортын цахилгаанд зарцуулахын оронд том чадлын батерей зэрэг тохируулгын эх үүсвэрээ дотооддоо барихад зарцуулсан бол өвлийн оргил ачааллын үеийн дутагдлаа өөрсдөө нөхөж, хэрэглэгчээ, орлогоо алдахгүй, эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлэхгүй, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байх байлаа.

-Та Эрчим хүчний яамнаас говийн бүсэд барихаар зарласан том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?

-Оюутолгой олон жилийн турш Монголын эрчим хүчний системийг тогтворгүй, найдваргүй гэж үзэж дотоодын системээс цахилгаан авдаггүй. Жилд ойролцоогоор 1.6 тэрбум кВт/цаг цахилгаан буюу 500 тэрбум төгрөгийн цахилгааныг БНХАУ-аас импортоор авч хэрэглээгээ хангаж ирсэн. Мөн Оюутолгой өөрийн хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгоор хувийн хэвшилтэй шууд гэрээ байгуулж, 150 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байна. Харин үлдсэн 70 хувийн хэрэглээгээ дотоодын тогтвортой, найдвартай эх үүсвэрээс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Иймд бидний бодлого дотоодын эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Үүний тулд тогтвортой, найдвартай үйлдвэрлэл явуулах Тавантолгойн ДЦС-ыг барихын зэрэгцээ том чадлын батерей, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станц, хийн станц гэсэн тохируулгын эх үүсвэрийг яаралтай барьж байгуулах шаардлагатай байгаа юм.

Гэтэл Эрчим хүчний яам говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт/цаг цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар нийлүүлэх нар, салхины эх үүсвэрийг барьж, Оюутолгойг дотоодоос цахилгаанаар хангах сонгон шалгаруулалтыг зарласан.

Монгол Улсын эрчим хүчний системийг улам тогтворгүй, найдваргүй болгох ийм том хэмжээний, өмнө нь хэзээ ч УИХ, ЗГ дээр ярьж байгаагүй, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, ТЭЗҮ-гүй, төслийг маш богино хугацаанд буюу 2026 оны наймдугаар сарын 23-нд зарлаад 9 сарын 11-нд шалгаруулахаар зарласан байсан. Түүнчлэн сонгон шалгаруулалтын зарыг зөвхөн Эрчим хүчний яамны цахим хуудаст байршуулж, яамны албан ёсны сошиал хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд мэдээлээгүй.

Хамгийн ноцтой нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.9.а-д өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа эх үүсвэрийн хүчин чадлыг МВт-аар урьдчилан тодорхойлохоор заасан байхад уг сонгон шалгаруулалтад хүчин чадлыг огт заагаагүй нь энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.9.в-д төсөл сонгон шалгаруулалт нь “ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчимтай гэж заасан байдаг. Гэтэл энэ сонгон шалгаруулалтад 99.5 хувийн найдваржилтыг хангах техникийн шийдлээ оролцогч бүр өөрсдөө боловсруулж ирүүлэхээр тавьж, эцэст нь хамгийн бага тариф санал болгосныг шалгаруулах нөхцөл тавьсан нь оролцогчдыг ижил техникийн суурь нөхцөлөөр үнээр өрсөлдүүлсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байна. Учир нь зөвхөн үнээр бодитой өрсөлдүүлэхийн тулд 99.5 хувийн найдваржилтыг хангах бүх техникийн шийдэл, ажлын тоо хэмжээг үнийн саналд шууд нөлөөлөх гол нөхцөлүүдийг урьдчилан тодорхойлж, бүх оролцогчид ижил суурь нөхцөл тавих шаардлагатай юм.

-Хэдийгээр маш их шүүмжлэл дагуулсан ч шалгаруулалтыг хийчих шиг болсон?

-Эрчим хүчний яам 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг гаргасан. Гэтэл нэгдүгээрт, Эрчим хүчний яамнаас тавьсан үндсэн шаардлагыг хангаагүй санал шалгарсан асуудал байна. Эрчим хүчний яам нь 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, ойролцоогоор 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж, 99.5 хувийн найдваржилтыг хангах шаардлага тавьсан. Харин шалгарсан санал нь жилд ердөө 0.7 тэрбум кВт/цаг үйлдвэрлэх, 270 МВт-ын нар, салхины эх үүсвэр барьж, 99.5 хувийн найдваржилтыг дотоодын эх үүсвэрээр бус БНХАУ-ын эрчим хүчний системээр хангахаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, анх тавьсан үйлдвэрлэлийн хэмжээ болон дотоодоос найдвартай цахилгаанаар хангах үндсэн зорилгоосоо өөр шийдэлтэй санал хэрхэн шалгарсан бэ гэдэг ноцтой асуулт гарч байна.

Хоёрдугаарт, Монгол Улс эрчим хүчний системийнхээ тогтвортой, найдвартай ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэг бодлого бол маш нухацтай бодож, тунгааж, тооцож, төлөвлөж, төрийн түвшинд шийдвэрлэх ёстой стратегийн асуудал юм. Гэтэл Монголын эрчим хүчний системийн тогтворжилтыг БНХАУ-аар хангуулах шийдлийг нэг компанийн саналд тулгуурлан сонгож байгаа нь эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа үйл явдал юм.

Гуравдугаарт, Оюутолгой өнөөдөр БНХАУ-ын Өвөрмонголын эрчим хүчний системээс цахилгаанаа авч байна. Бид хэрхэн яаж Оюутолгойг энэ Өвөрмонголын эрчим хүчний системээс буцаан авч, дотоодоосоо цахилгаанаар хангадаг болох вэ гэдэг нь бидний олон жилийн бодлого, зорилго байсан. Гэтэл Оюутолгойг өнөөдөр цахилгаанаар хангаж байгаа Өвөрмонголын эрчим хүчний систем Эрчим хүчний яамнаас зарласан Монголын нутаг дэвсгэрт том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалтад шалгарч, шинээр барих эх үүсвэрийнхээ тогтвортой, найдвартай ажиллагааг мөн БНХАУ-ын сүлжээгээр хангахаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь Оюутолгойн эрчим хүчний хараат байдлыг бодитоор бууруулж байна уу эсвэл хараат байдлын хэлбэрийг өөрчлөн Монгол Улсын эрчим хүчний системд улам гүнзгий оруулж байна уу гэдгийг нухацтай авч үзэх шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт, Оюутолгойг БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбосон шугамын дамжуулах боломж ойролцоогоор 600 МВт гэж үзвэл энэ нь манай ДЦС-4-ийн суурилагдсан хүчин чадалтай дөхөх хэмжээний цахилгааныг Монголын тал руу дамжуулах боломжтой гэсэн үг. Оюутолгой өнөөдөр БНХАУ-аас 150 орчим МВт чадал авч байгаа бол Эрчим хүчний яам энэ онд Өмнөговийн бусад хэрэглэгчийн хангамжид зориулан БНХАУ-аас 80 МВт хүртэл чадлаар цахилгаан импортлохоор төлөвлөсөн.

Импортын энэ хэмжээ цаашид 150, 200, 300 МВт болж шат дараалан нэмэгдсээр, нэг өдөр шугамын боломжит 600 МВт-д хүрвэл Монгол Улсын эрчим хүчний системийн томоохон хэсэг Хятадын импортын эх үүсвэрээс бүрэн хамаарах бодит эрсдэл бий болно.

Мөн Өмнөговийн бүсэд Оюутолгойн 150 МВт, Ньюкомын 50 МВт-ын салхин станц болон Эрчим хүчний яамны сая шалгаруулсан 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гээд нийт 470 МВт-ын буюу маш том хувьсах үйлдвэрлэлтэй сул сүлжээ бий болж, цаашид Хятадын сүлжээтэй холбоотой ажиллахаас аргагүй байдалд орж, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Чойр гээд Монгол Улс тас дундуураа хуваагдаад, эрчим хүчний хувьд Хятадаас бүрэн хараат байдалд орох үүд хаалгыг нээсэн гэм нүглийг энэ үед ажиллаж байгаа Эрчим хүчний сайд хийлээ гэдгийг түүхэнд тэмдэглэн үлдээх ёстой. Тиймээс асуудал нь өнөөдөр 80 МВт цахилгаан импортлохдоо бус, энэ импорт цаашид хаана хүрч зогсох вэ, Монгол Улс эрчим хүчний системийнхээ тогтвортой байдлыг дотоодын эх үүсвэрээр хангах уу эсвэл импортын цахилгаанаар нөхсөөр байх уу гэдэг урт хугацааны стратегийн сонголт юм.

Тавдугаарт, Эрчим хүчний яам жилд 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, ойролцоогоор 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалт зарласнаар олон жил төлөвлөж ирсэн Тавантолгойн ДЦС-ын хэрэгжилт, эдийн засгийн үндэслэлд томоохон эрсдэл үүсгэж байна. Учир нь Тавантолгойн ДЦС-ын гол хэрэглэгчээр Оюутолгойг тооцож ирсэн. Оюутолгойн жилийн 1.6 тэрбум кВт/цаг орчим хэрэглээг дотоодоос тогтвортой, найдвартай хангах нь уг төслийн үндсэн зорилгын нэг байсан. Гэтэл Оюутолгойн жилийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний 1.7 тэрбум кВт/цаг цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нийлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлавал Тавантолгойн ДЦС баригдсан тохиолдолд үйлдвэрлэсэн цахилгаанаа хэнд, ямар хэмжээгээр борлуулах вэ гэсэн асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийг хангах зорилготой хоёр том төслийг хоорондын уялдаа, системийн хэрэгцээ, худалдан авах баталгааг нь тодорхой болголгүй зэрэгцүүлэн төлөвлөж байгаа нь Тавантолгойн ДЦС-ын санхүүжилт, хөрөнгө оруулалт, хэрэгжих боломжид эрсдэл учруулж байна.

Зургадугаарт, Оюутолгой олон жилийн турш Монголын эрчим хүчний системийг тогтворгүй, найдваргүй гэж үзэж, дотоодын системээс цахилгаан авдаггүй байсан. Гэтэл Эрчим хүчний яамнаас шалгаруулсан том чадлын нар, салхины эх үүсвэр нь өөрөө хэлбэлзэлтэй учраас Монголын эрчим хүчний системийг улам тогтворгүй, найдваргүй болгоно.

Хэрэв Оюутолгой “энэ эх үүсвэр манай найдвартай ажиллагааны шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр цахилгааныг нь худалдан авахгүй бол санхүүгийн эрсдэлийг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Ялангуяа, жилд 700 сая кВт/цаг цахилгааныг “take or pay” буюу цахилгааныг заавал худалдан авах, аваагүй тохиолдолд ч төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулбал хэрэглэгчгүй цахилгааны төлбөр эрчим хүчний салбарт үлдэж, улмаар салбарын өр, татаас болон хэрэглэгчдийн тарифт дарамт болох эрсдэлтэй. Иймээс Оюутолгой цахилгааныг нь авах баталгаа, худалдан авагч тал, гэрээний хугацаа болон “take-or-pay” нөхцөлөөс үүсэх санхүүгийн эрсдэлийг хэн хариуцахыг гэрээ байгуулахаас өмнө тодорхой болгох шаардлагатай.

Долоодугаарт, Эрчим хүчний яам нь маш бага буюу таван МВт/10 МВт/цаг батерейтай, 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 7.9 цент/кВт/цаг тарифаар шалгаруулж байгаа нь асар өндөр тариф гэж үзэж байна. Учир нь Эрчим хүчний яамны энэ хавар зохион байгуулсан таван аймгийн сэргээгдэх эрчим хүчний аукционоор 30 МВт/100 МВт/цаг батерейтай, 50 МВт-ын нарны цахилгаан станцын тариф 4.85 цент/кВт/цаг болж буурсан. Мөн дөнгөж хил даваад БНХАУ-д 250 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний тариф ойролцоогоор 2-4 цент/кВт/цаг байна. Гэтэл бараг батерейгүй, маш том чадалтай хэрнээ 7.9 цент гэдэг бол асар өндөр тариф юм. Хүчин чадал нэмэгдэх тусам нэгжийн өртөг буурах боломж нэмэгддэг нь ойлгомжтой юм. Дээрээс нь Эрчим хүчний яам нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн хүчин чадал 20 кВт-аас дээш бол хүчин чадлын 20 хувьтай тэнцэх хэмжээний батерейг заавал тавь гэсэн маш хатуу шаардлагыг тавьдаг хэрнээ бүхэл бүтэн 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг батерей тавь гэж шаардахгүй байгаа нь шударга, ил тод, өрсөлдөх эрх тэгш боломжтой байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

-Тавантолгойн ДЦС ер нь яагаад баригддаггүй юм бэ?

-Тавантолгойн ДЦС-ыг өнөөдрийг хүртэл барьж чадаагүй нь бидний өөрсдийн алдаа. Энэ төслийг олон жил ярьсан ч хэрэгжүүлэх хэлбэрээ удаа дараа өөрчилж, тендер зарлан, оролцогчдын гомдол маргаан, шүүхийн үйл явцаас шалтгаалан их цаг алдсан. 2023 онд зарласан EPC+F тендер ч оролцогчийн гомдол, дахин үнэлгээний явцад хүчингүй болсон байдаг. Миний хувьд Эрчим хүчний яам 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлахын оронд Тавантолгойн ДЦС дээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зохион байгуулах хувилбарыг нухацтай авч үзэх ёстой байсан гэж үзэж байна. Төрөөс шаардлагатай дэд бүтэц, газар болон төслийн санхүүжилтийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлээд, техникийн үндсэн шаардлагаа бүх оролцогчид ижил тогтоож, “хэн хамгийн бага тарифаар найдвартай цахилгаан нийлүүлэх вэ” гэдгээр өрсөлдүүлж болох байсан. Ингэснээр гүйцэтгэгчийг зөвхөн эцсийн хэрэглэгчид нийлүүлэх цахилгааны тарифаар нь өрсөлдүүлсэн тохиолдолд маргаан гарахгүй, Тавантолгойн ДЦС-ыг бодитоор хөдөлгөх өөр нэг боломж бүрдэх байлаа.

-Нүүрсний станцад хөрөнгө оруулалт олдохгүй байгаа гэдэг үнэн үү?

-Нүүрсний цахилгаан станцын авакцион зарлахаар оролцох хүн олдохгүй, нүүрсэнд хөрөнгө оруулалт олдохгүй байгаа гэдэг худал мэдээлэл. АНУ, Герман, Япон, Итали, Энэтхэгт нүүрсэн цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлуулах, ашиглалтыг нь үргэлжлүүлэх шийдвэр гарч байна. Ялангуяа, сүүлийн жилүүдийн дайн, геополитикийн нөхцөл байдал, байгалийн хийн нийлүүлэлт, үнийн савлагаа нь улс орнуудад эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамж ямар чухал вэ гэдгийг дахин санууллаа.

Хятад улс 2026 оны эхний хагас жилд 30 ГВт нүүрсэн цахилгаан станцыг шинээр ашиглалтад оруулж, дахин 25.4 ГВт-ын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор зөвшөөрөгдсөн болон баригдаж буй нүүрсний төслүүдийн нийт хүчин чадал 274 ГВт байна.

Global Energy Monitor-ийн мэдээллээр 2025 онд дэлхий даяар 97.4 ГВт шинэ нүүрсэн цахилгаан станц ашиглалтад орсон нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Нүүрсэн төсөлд гадаадаас санхүүжилт олдохгүй гэдэг нь худал. АНУ-ын банкууд гэхэд нүүрсний салбарт 2022 онд 13.6 тэрбум ам.доллар, 2024 онд 17.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор санхүүжилтийн хэмжээ дөрвөн тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Нүүрсний санхүүжилтэд тавих шаардлага дэлхий даяар чангарсан нь үнэн. Гэхдээ үүнийг “ямар ч санхүүжилт олдох боломжгүй” гэж ойлгож болохгүй. Банкны зээлээс гадна бонд, төслийн санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалт гэсэн өөр санхүүжилтийн бүтцийг ч судлах боломжтой. Дэлхий ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа нь үнэн. Гэхдээ улс орнууд эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаа золиослон байж шилжилт хийдэггүй. Монгол Улс ч өөрийн нүүрсний нөөц, эрчим хүчний системийн онцлог, найдвартай хангамжаа бодолцсон бодитой, тэнцвэртэй эрчим хүчний бодлого хэрэгжүүлэх ёстой.

-Бид сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний гол дутагдал нь нар, салхинаас хамаарч үйлдвэрлэлт нь байнга хэлбэлздэг, синхрон генератор шиг тогтвортой үйлдвэрлэлт хийдэггүй. Сүлжээний инерцийг нэмэгдүүлдэггүй явдал юм.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх тусам системд үүсэх үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэх, давтамж ба хүчдэлийн тогтвортой ажиллагааг хангахад улам хүнд болж, их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт шаарддаг.

Иймд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өндөртэй усан цахилгаан станцын нөөц багатай улс орнууд маш өндөр үнэтэй цахилгаан хэрэглэхээс аргагүй болж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн станцын цент/кВт/цаг тарифаар бус, системд найдвартай нэгтгэх нийт өртгөөр нь тооцож харьцуулах нь чухал юм. Тиймээс Монгол шиг харьцангуй жижиг, тохируулгын эх үүсвэр хязгаарлагдмал системд нар, салхины эх үүсвэрийг нэг дор хэдэн зуун МВт-аар огцом нэмэхээс өмнө систем хэдий хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүс­вэрийг аюулгүй хүлээн авах чад­вар­тайг тодорхойлох шаардлагатай. Үүний үндсэн дээр 20, 50 МВт гэх мэт үе шат­тайгаар нэмэгдүүлж, нөлөөллийг нь хэмжиж, шаардлагатай тохируулгын эх үүс­вэрээ зэрэг хөгжүүлэх нь чухал юм. Харин айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сумдын цахилгаан хангамжийг найдвартай болгох зорилгоор сүлжээний нөхцөл, боломжид нь тохируулан сэргээгдэх эрчим хүчийг тархмал байдлаар хөгжүүлэх нь Монголын хувьд маш тохиромжтой. Монголын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хэдэн хувь хүртэл нэмэгдүүлэх вэ гэдгийг 30, 40 эсвэл 60 хувь гэж урьдчилан таамгаар тогтоохоос илүүтэй “манай систем нэмэлт тогтворжуулах хөрөнгө оруулалтгүйгээр хэдэн хувийг аюулгүй даах вэ” гэдгийг эхлээд тогтоох ёстой.

Рагчаагийн ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

961 кг карго ачаан дотроос 1.6 кг мансууруулах бодис илрүүлэв
Гаалийн ерөнхий газар нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

Энэ дагуу 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол бүхий карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хувцас дотор нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлэн таслан зогсоосон байна.

Гаалийн байгууллагаас тухайн хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

Багшийн тэтгэлгийн санхүүжилт тасарч, оюутнууд төлбөрөө өөрсдөө төлөхөд хүрчээ
Боловсролын зээлийн сангаас (БЗС) багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлгийн 2026 оны санхүүжилт одоогоор сургуулийн дансанд шилжээгүйгээс үүдэн тухайн төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх нөхцөл үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэхээр тэтгэлэгт хамруулдаг. Гэвч энэ хичээлийн жилд уг санхүүжилт бүрэн шийдэгдээгүй байгаа нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг үүсгээд байна. Санхүүжилт хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа энэ үед оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх шаардлагатай болж, улмаар тэтгэлгийн зорилгоор суралцаж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлд санхүүгийн дарамт бий болоод байна.

Үүнтэй холбоотойгоор МУБИС-ийн Оюутны холбооноос өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оюутнуудын эрх ашиг, санал хүсэлтийг холбогдох шат шатны байгууллагад хүргүүлэхээр албан бичиг боловсруулж байгаа аж.

Мөн асуудлыг шийдвэрлүүлэх, оюутнуудын нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудад хүргэх зорилгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсэн тайван жагсаалыг зохион байгууллаа.

Оюутнуудын зүгээс тэтгэлэгт хамрагдсан боловч санхүүжилт нь тодорхойгүй болсон нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, сургалтын төлбөртэй холбоотой үүссэн хүндрэлд бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг илэрхийлж байна. Ялангуяа сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй оюутнуудын хувьд энэхүү асуудал нь цаашид суралцах үйл явцад нь хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа юм.

Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог тэтгэлэг 2026 онд бүрэн олгогдоогүй асуудал бий.

Учир нь энэхүү тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд олгох 2026 оны санхүүжилтийг 2025 оны оюутнуудын төлбөрт олгосны улмаас 2026 онд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 6000 гаруй оюутнуудын тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй.

Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Боловсролын яамнаас Засгийн газарт тогтоол, тэмдэглэлийн төсөл өргөн барьсан. Ингээд 2027 онд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа" гэх мэдээллийг өгч байв.

https://news.mn/r/2890625/

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаатай ярилцлаа. Тэрээр тус хуралд “Монголчуудын зан үйлийн уламжлал, угсаатны зүйн хээрийн судалгааны их хэрэглэгдэхүүний жишээгээр” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Цар тахлын үед тодорхой хугацаанд завсарласан бөгөөд энэ жил долоо дахь хурлаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хурлуудын илтгэл, судалгааны материалыг нэгтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” нэртэй цуврал бүтээл гаргасан. Мөн Монгол Улсад оршуулгын асуудлаар төрөөс гаргасан холбогдох бичиг баримтуудыг эмхэтгэн хэвлүүлсэн. Түүнчлэн миний докторын судалгааны сэдэв болох “Оршуулгын тухай төрөөс баримтлах бодлого” чиглэлээр бүтээл гаргасан.

Ерөнхийдөө энэ хугацаанд оршуулгын зан үйл, соёлтой холбоотой есөн ном хэвлүүлээд байна.Эдгээр бүтээл маань судлаачдын хамгийн их эш татаж буй ном, бүтээлийн жагсаалтад орсон нь энэ сэдэв шинжлэх ухааны хувьд төдийгүй нийгмийн амьдралд ямар чухал болохыг харуулж байгаа юм.

Манай хурлын илтгэгчид ч жилээс жилд чамбайрч байна. Анх энэ хурлыг зохион байгуулж эхлэхэд оршуулгын тухай ярьж, судлахад хүмүүс нэлээд цээртэй, сэжигтэй ханддаг байлаа. Тиймээс оролцогчдын тоо ч цөөн байсан. Гэсэн хэдий ч бид хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрүүдээ жил бүр УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж ирсэн. Олон жилийн турш хийсэн энэ ажил, олон судлаачийн судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдөр төрөөс энэ салбарт баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт бий болгох асуудал бодит шатандаа орж байна.

-Та бүхэн анхнаасаа энэ салбарт төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж ирсэн байх аа?

-Тийм. Бид анхнаасаа л оршуулгын салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй, эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэдгийг ярьж ирсэн. Оршуулга бол хүний амьдралын хамгийн эмзэг, хамгийн хүндэтгэлтэй хандах ёстой асуудлын нэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын асуудал Хог хаягдал, менежментийн хэлтэст харьяалагдаж ирсэн.

Энэ нь бидний хувьд “хүн нас барсны дараа хүн биш, хог болох юм уу” гэсэн асуултыг хүртэл тавихад хүргэж байсан. Харин өнөөдөр энэ асуудал өөрчлөгдөж, Оршуулгын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлсэн нь томоохон ахиц.

Хуулийн төсөлд энэ салбарын удирдлага, зохицуулалтыг Шадар сайдын дэргэдэх Үндэсний зөвлөл зэрэг бодлогын түвшний байгууллагатай холбохоор тусгасан нь салбарын хувьд чухал өөрчлөлт гэж үзэж байна. Энэ бол бидний олон жилийн судалгаа, эрдэм шинжилгээний хурлуудын нэг том үр дүн.

-Эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ цаашид судалгааны ажилд түлхүү анхаарна гэж та хэллээ. Ямар чиглэлээр судлах шаардлагатай байна вэ?

-Одоо бид оршуулгын зан заншлынхаа судалгаанд илүү гүнзгий орох шаардлагатай болж байна. Тухайлбал, түүхэн хугацаанд монголчуудын оршуулгын зан үйл ямар байв, цаг үеийн өөрчлөлтөөр хэрхэн хувьсаж ирэв, өнөөдөр бид уламжлалаа хэрхэн үргэлжлүүлэх вэ, орчин үеийн олон улсын хэм хэмжээтэй яаж уялдуулах вэ гэдэг асуудлуудыг нарийвчлан судална.

Судалгааны үр дүнд монголчуудын оршуулгын зан заншлын талаар нэгдсэн ойлголт, дүгнэлттэй болох нь чухал. Үүний дараагийн зорилго бол энэ уламжлалаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлэх юм.

Гэхдээ энэ бол ганц байгууллага, ганц судлаачийн хийх ажил биш. Монголчуудын оршуулгын зан үйл бол түүх, археологи, угсаатны зүй, шашин, соёл зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний сэдэв. Тиймээс олон эрдэмтэн, судлаачийг оролцуулсан томоохон судалгааны ажил хийх шаардлагатай.Төрийн дэмжлэг ч зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдөө энэ чиглэлийн судалгаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ.

-Оршуулгын газрыг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой гэж та үзэж байна вэ?

-Оршуулгын газар гэдэг зөвхөн шарил нутаглуулдаг газар байх ёсгүй. Цаашид бид байгальд ээлтэй, хүний сэтгэлд амар, хотын орчинтой зохицсон оршуулгын соёл бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарсан болон дүүрсэн оршуулгын газрууд олон байна. Эдгээр газрыг зүгээр орхих биш, судалгаанд үндэслэн үе шаттайгаар нөхөн сэргээж, ногоон байгууламж, ой, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх боломжтой.

Миний хувьд нэг хүсэл бий. Монголын оршуулгын газрууд ирээдүйд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой гэж хүсдэг.

Энэ бол зөвхөн оршуулгын салбарын асуудал биш. Хотын газар ашиглалт, байгаль орчин, ногоон байгууламж, ирээдүй хойч үеийн амьдрах орчинтой шууд холбоотой асуудал юм. Тиймээс бид уламжлалаа хадгалж, орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулан хүндэтгэлтэй, байгальд ээлтэй, хүн төвтэй оршуулгын шинэ соёлыг бий болгох цаг болсон гэж үзэж байна.

-Оршуулгын тухай хуулийн төсөлд нас барсан хүнийг хаана оршуулсан талаарх бүртгэлийг тусгажээ. Энэ ямар ач холбогдолтой вэ?

-Оршуулгын бүртгэлгүйгээс замбараагүй байдал үүссэн. Хүн төрөхдөө төрсний гэрчилгээгээр бүртгүүлдэг. Үүнтэй адил нас барахад нь хаана оршуулсан, чандарласан бол чандрыг нь хаана байршуулсныг заавал бүртгэдэг болох шаардлагатай. Олон улсад оршуулгын байршлыг газрын координатаар бүртгэдэг. Манайд ийм бүртгэлгүйгээс хаана хэдэн хүн оршуулсан, ямар үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээлэл тодорхой бус болж, уулын суга, жалга, зам дагуу хүртэл замбараагүй оршуулга бий болсон. Мөн эзэнгүй, арчилгаа хамгаалалтгүй олон шарил үлдсэн. Тиймээс оршуулгын бүртгэлийг нэгдсэн тогтолцоонд оруулах нь нэн чухал.

-Уламжлалт заншил болон шинэ зохицуулалтыг хэрхэн уялдуулах вэ?

-Замбараагүй оршуулгыг цэгцлэхгүй бол оршуулгын газар улам тэлнэ. Өнөөдөр энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс төр бодлогоороо заавал шийдэх ёстой. Хуучин хаагдсан оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлж, сэргээн тохижуулахын зэрэгцээ шинэ оршуулгын газрыг зөв төлөвлөх хэрэгтэй. “Улаанбаатар буян” компанийн Самбалүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэн болгосон туршлага үүний нэг жишээ.Оршуулгын салбар зөвхөн мөнгө олох бизнес байж болохгүй. Нүүлгэн шилжүүлсэн газарт дахин барилга барих бус, ой, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Улаанбаатарын иргэдийн уушгийг тэтгэх ногоон бүс болгоосой гэж хүсэж байна. Төр, хувийн хэвшил зөв шийдлээр хамтран ажиллаж чадвал олон жилийн турш хуримтлагдсан энэ асуудлыг цэгцэлж, оршуулгын соёлыг шинэ шатанд гаргах боломжтой.

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. үзэсгэлэнд хиймэл оюун АI машин орчуулга, Жангар туулиар сэдэвлэсэн цуврал бүтээгдэхүүн, эртний ном судрын систэм, Монгол анагаах ухааны платфорум зэрэг ауулгын хүрээнд дэлгэн үзүүлж, тус сургуулийн багш оюутнуудын анхааралд хүрч, мөн өдрийн арга хэмжээнд дөрвөн зуу гаруй оюутан ирж оролцсон бөгөөд онцгойлон машин орчуулга, код солих, үсгийн залруулга, цахим толь бичиг, уламжлалт монгол үсэг ба кирилл үсгийг хөрвүүлэх  зэрэг технологи нь оюутнуудын анхаарлыг татаж, өөрийн хичээл сурлагад зориулан тухайн талбайд туршин хэрэглэсэн байлаа.

Монгол улсын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х. Загарзүсэм:

—Монгол улсын ШУТИС-ийн харья 12 салбар сургууль байдгийн нэг нь Мэдээлэл, холбооны технологийн сургууль болно. Тус сургууль маань орчин үеийн хиймэл оюун ухаан, робот, дрон зэрэг 14 хөтөлбөрөөр, 3000 орчим оюутан 150 орчим багш ажилтныг хамруулж байна. Өнөөдрийн үйл ажиллагааг манай сургуульд анх зохион байгуулж буй нь Өвөр Монголын Их Сургууль болон Мэдээлэл, холбооны технологийн сургууль хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдол үзүүлэх болно. Хиймэл оюун ухаан, хуучны монгол ном судар, жангар зэргийг цахимаар таниулан харуулж, олон нийтэд хүргэсэн сайхан үйл ажиллагаа болсон байна гэжээ.

Өвөр Монголын “Оюун” мэдээлэл технологи үйлчилгээний ХХК -ийн Хувьсгалт:

—Тус үйл ажиллагааг дэмжин зохион байгуулж буйд маш баяртай байна. “Оюун” монгол хэлний мэдээлэл үйлчилгээний платфорум нь өдгөө маш өргөөнөөр хэрэглэгдэж буй болохоор өнөөдөр Монгол улсын их сургуулиудаар дэлгэн үзүүлж, мөн ч эртний ном судрыг АI машин орчуулгаар харуулсан төдийгүй монгол эм эмнэлгийн түүх зэргийг танилцуулж, юутан залуусыг сонирхлыг татаж, цаашид бидний технологи үйлчилгээ та бүхэнд улам их тус нэмэр болоосой хэмээн хичээн ажиллаж байгаа юм гэжээ.

Тус арга хэмжээг Өөвөр Монголын Өдрийн Сониноос голчлан зохион байгуулж, Өвөр Монголын “Оюун” Мэдээлэл Технологи үйлчилгээний ХХК дэмжин ажиллаж байна. Мөн үэзсгэлэнг ирэх хэд хоногт Монгол улсын их сургуулиуд болон эмнэлгийн газруудаар энэ сарын 12-18-нд нийт тав удаа үзэсгэлэн зохиоин байгуулах болно.

Энэ хугацаанд “Монгол дахь Хятадын аж ахуйн нэгжүүдтэй танилцья” Хятад Монголын хамтарсан сурвалжилга нь тус үзэсгэлэнтэй Монгол улсын Улаанбаатар хотноо зэрэг зохион байгуулагдаж байна.

Зохиогч: Юэ Ин, Хан Хуншя, Б.Хайраа, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь

Найруулагч: Д.МӨЧИР

Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв