Улс төр - Bagakhangai.nutag.mn

АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг боллоо. Улс төрийн намууд лидергүй учир улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал тасрахгүй, үүнийг улс төрийн намууд хазаарлаж дөнгөхгүй, эсрэгээрээ нөлөөнд нь автах болжээ. Ингэж дүгнээд байгаа юм. Хамгийн гол нь, улс төрийн намуудын нэр хүнд ч ташраараа уналаа. Тэр тусмаа, Монголын улс төрийн хоёр том нам дагаж хямраад байгаа нь нотолгоо болоод байх шиг.

Уг нь, МАН, АН-ын хувьд намын даргатай, генсектэй, бүтцийн байгууллагууд нь хэвийн ажиллаад л байгаа харагддаг. МАН-ын даргаар Н.Учрал, генсекээр Я.Содбаатар, АН-ын даргаар О.Цогтгэрэл, генсекээр С.Баярцогт томилогдсон ажиллаж байна. Хоёр дарга нь залуу, хоёр генсек нь туршлагатай улстөрчид гэхэд болно. Гэхдээ, энд нэг өөр зүйл бий. МАН-ын генсек даргаа давж үг, үйлдэл хийдэггүй, эдний намд тийм туршлага байдаггүй юм. Харин АН-д өөр байдал ажиглагдаад эхэлсэн. С.Баярцогт генсек болсноосоо хойш камерын өмнө, микрофоны ард байнга үзэгдэх болсон. Заримдаа, АН-ын бодлогын асуудлаар намын даргынхаа ярьснаас эсрэгийг яриад зогсож байдаг. Тиймээс, “…АН-ын лидер нь О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу” гэдэг асуулт тавигдаад байгаа юм. Гэхдээ эхлээд “…Лидер гэж хэн бэ” гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй.

Онолд улс төрийн намын лидерт таван шинж заавал байх ёстой гэж үздэг. Энэ нь, нэгт, алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, хоёрт, олон нийтэд нөлөөлөх чадвартай, гуравт, хариуцлага ба шийдэмгий байдалтай, дөрөвт, уран илтгэх чадвартай, тавд, ёс зүйтэй, шударга ёсыг баримталдаг байхыг шаарддаг байна.

Өөрөөр хэлбэл, улс төрийн лидер нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулах, ирээдүйг зөв төсөөлөх чадвартай, бусдыг үг яриа, итгэл үнэмшил, үзэл санаагаараа дагуулах, олон нийтийн дэмжлэгийг авах өндөр ур чадвар буюу харизмтай, хүндрэлтэй нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, түүнийхээ үр дүнг хүлээх чадвартай, өөрийн санаа бодлыг олон нийтэд ойлгомжтой, үнэмшилтэйгээр илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой, ард түмний эрх ашгийг дээдлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг байх чадвар шаардлагатай байдаг.

Харин уг “лидер” хэмээх шалгуурт О.Цогтгэрэл, С.Баярцогт хоёр хэр зэрэг нийцдэг вэ. Энэ сонирхолтой хариутай. АН-ын дарга О.Цогтгэрэлийг улс төр судлаачид, олон нийтийн зүгээс “…Бизнес эрхлэгчийн хувиар хуримтлуулсан удирдлагын туршлага дээрээ тулгуурлан улс төрд шийдэмгий, эрх баригчдын алдааг шүүмжилсэн сөрөг хүчний хатуу байр суурийг баримталдгаараа танигдсан лидер” гэж тодорхойлдог. Түүний манлайлах шинж нь зарчимч, бизнесийн суурьтай, шүүмжлэлт хандлагатай гэдэг дээр тодордог. Тухайлбал, түүнийг УИХ-д олонх, цөөнхийн зааг ялгааг хатуу баримтлах ёстой гэж үзэн, АН-ыг эрх баригч МАН-тай хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж, сөрөг хүчний хяналт тавих үүргийг чухалчилдгаар нь зарчимч гэдэг байна. Мөн, “ТЭСО” группийг үүсгэн байгуулж, удирдаж ирсэн нь түүнд макро эдийн засаг болон төсөв, татварын бодлогыг шүүмжлэх, бизнесийн салбарын гажуудлыг ил гаргах боломж олгодгоороо бизнесийн суурьтай байдлаа давуу тал болгосон гэдэг. Нийгэмд буй шударга бус байдал, төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, авлигын асуудалд шүүмжлэлтэй ханддаг нь сөрөг хүчний лидер байхад яв цав тохирдог. Ерөнхийдөө, О.Цогтгэрэлийг шийдэмгий байр суурьтай хатуу удирдагч гэдэг. Харин АН-ын дотоод шинэчлэл, нэгдмэл байдлыг хангах тал дээр шүүмжлэгддэг.

Генсек С.Баярцогт бол АН-ын хамгийн нөлөө бүхий, туршлагатай улс төр, эдийн засгийн лидерүүдийн нэг гэгддэг. Хар залуугаасаа улс төрд хөл тавьсан. АН-ын бодлого, тэр байтугай Монгол Улсын эдийн засгийн томоохон шийдвэрүүдэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Сайн муу нь тэнцсэн хоёр туйлт улстөрч гэгддэг. “… С.Баярцогт лидер мөн үү” гэвэл, улс төрийн арвин туршлагатай, АН-ын стратегийг тодорхойлогч, оюуны чадамж ба эдийн засгийн мэдлэгтэй гэж үнэлэгддэг.

Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг эдийн засаг, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, удирдан чиглүүлэх чадвартай гэж үнэлдэг. АН-ынхан “…С.Баярцогтын мэдлэг, чадварыг намдаа болон улс орондоо зөв ашиглах нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлдэг.

С.Баярцогтын лидер мөн үү, биш үү гэдэг дээр хамгийн их маргаан УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх нэр дэвшүүлэх үйл ажиллагааны үеэр болж байв.

Түүнийг АН-ын жагсаалтын ес дээр бичсэн, бас бичээгүй гэх асуудал үүсэхэд тус намынхан хоёр талцаад нэлээд “юм” болж байв. Нэг хэсэг нь “…С.Баярцогттой жагсаалт санал авахгүй” гэж байв. Харин нөгөө хэсэг нь “…С.Баярцогт жагсаалтаас хасагдчихаад жинхэнэ лидерийн зангараг гаргалаа. Уг нь жагсаалтын чимэг, зүтгүүр нь байсан юм” гэцгээж байсан юм.

С.Баярцогт намынхнаасаа гадна олон нийт, нийгмийг нь талцуулан шуугиулдаг. Тэр нь түүний сөрөг талуудтай холбоотой. С.Баярцогтыг Сангийн сайд байсан 2009 онд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тэр гэрээ нь Монгол Улсад хохирол учруулсан хэмээн олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилдэг. Түүгээр С.Баярцогтын нэр хүнд нэлээд сэвтсэн. Үүнээс гадна, тэрээр 2014 онд оффшор дансны дуулианд холбогдсон. Түүгээрээ хууль эрх зүйн маргаануудтай холбоотой байсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл, С.Баярцогтыг улс төрийн хүрээнд бодлого тодорхойлох хэмжээний өндөр чадвартай лидер гэдэг ч Оюу толгойн гэрээ, оффшорын асуудлаар ёс зүй, эрх зүйн чадамж байхгүй гэж үздэг улстөрчид, олон нийтийн багагүй хэсэг бий. Хэдийгээр ийм эсрэгцэл олон жил үргэлжилж буй ч С.Баярцогт зүтгэсээр байгаад АН-ын генсек болж чадсан. Албан тушаалд очсоноосоо хойш улс төрийг тасралтгүй хийж явна. Гэхдээ АН-ын генсекийн албан тушаал бол гадагшаа том улс төр хийхээс өмнө намынхаа дотоод эв нэгдлийг хангах нь нэн тэргүүний хийх ажил нь юм. Тэр энэ тал дээр ямар үр дүн гаргаж байгаа нь одоогоор тодорхой буй байгаа юм.

Ингээд ерөнхийд нь улс төрийн лидерийн алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, хариуцлага ба шийдэмгий байдалтай, уран илтгэх чадвартай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг байх таван шинжээр харвал АН-ын дарга О.Цогтгэрэлд хариуцлага ба шийдэмгий байдалтай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг гэх хоёр нь, генсек С.Баярцогтод алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, уран илтгэх чадвартай гэсэн гурван шинж нь байна. Тиймээс “…Тэд лидер мөн үү” гэх асуулт тавигддаг бололтой. Гэвч, өнөөдөр нэгэнт АН-ын удирдлагад томилогдож, сонгогдсон хоёр тул 2027, 2028 оны сонгуулиудад тус нам тэдний “толгой”-гоор оролцоно. Харин эдгээр сонгуулиудад АН-д намын даргынх нь бодлого, стратеги жин дарж хэрэгжих үү, эсвэл генсекийнх нь үү. Үүгээрээ улс төрийн хүрээнийхний сонирхлыг татсаар байгаа юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа
Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ.  Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан. Үүний дагуу 2020 онд Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байсан. Өнөөдөр 2026 он. Үндсэндээ зургаан жил Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлээгүйгээс Үндсэн хуулийн зөрчил болсон. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэлээ.  УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир “Засгийн газраас хуулийн төслийг өргөн бариагүй. Тиймээс УИХ өнөөдрийг хүртэл хуулийн төслийг хэлэлцээгүй, хууль хоорондын зөрчил байна” гэлээ.  Иймээс Цэцээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг  Үндсэн хуульд нийцүүлэх дүгнэлт гаргалаа.

Ж.Эпштейний асуудлаар шүгэл үлээж ажлын хэсэг байгуулав

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалуудыг дэлгэж шүгэл үлээж, олон анхааралд хүргэв. Улмаар парламент энэ асуудалд анхаарч, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ажлын хэсэг байгуулахаар болов. Тэрээр “Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө” гэлээ. “Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлийн хувьд манай сонинд өгсөн ярилцлагадаа “2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн  оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна.  Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй.  Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно гэсэн байдаг.

Томоохон төслүүдийг үргэлжлүүлэх “төсөв”-ийн хууль парламент дээр “унав”

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв”-ийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаав.  Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргаж бүрэн зарцуулах байв. Энэ хуулийг төсөл батлагдсан бол дээрх гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй болох байлаа. Ийм хууль баталж авсан зээлээ хязгааргүйгээр бүрэн зарцуулахгүй бол эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгааг хууль санаачлагчид учирласан юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ч санал хураалтын өмнө "Энэ чухал санал хураалт шүү, гишүүд ээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж шатахууныхаа үнийг бууруулах ач холбогдолтой төсөл шүү" гэсэн юм. Гэвч УИХ хуулийн төслийг батлахаас татгалзлаа.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасах ёстой гэсэн маргаан үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн.

С.Баярцогт: Ирэх сарын 21-нд нөхөн сонгууль бидний эхний сорилт байх болно

АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонголоо. Тус намын дарга О.Цогтгэрэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Үндэсний бодлогын хорооны 338 гишүүн санал хураалтад оролцож, 224 гишүүний саналаар С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Ингэснээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр жинхлэгдлээ. Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо.  Үндэсний бодлогын хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын гурван журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах аж. ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах процессоо баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх зүйн баримт бичгээ гаргасан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: -Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо байгуулах, ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлүүдээ хариуцан ажиллана. Мөн манай намд байдаг таван фракцыг төлөөлж байгаа. Бидний өмнө маш олон ажил байна. Зургаадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. Таван аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно” гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)

Авлигын сэжигтнүүдэй Н.Учралын Засгийн газар
Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа бүрдүүлж, бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан “дэд сайд”-ын институцид чиг үүргийн шинжилгээ хийж, зөвхөн үндсэн чиг үүргийн яамдад л дэд сайд шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан нь анхаарал татсан.

Гэвч бодит байдал дээр энэхүү амлалт улс төрийн тохироо, албан тушаалын наймаа, эрх мэдэл хуваарилалтын далд наймаанд замхарч, өр төлөөсийн томилгооны сүлжээнд дарагдаж буй. Үндсэн чиг үүргийн дөрвөн яамд үлдэнэ гэж мэдэгдсэн ч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэгт дэд сайдын албан тушаал хэвээр үлдэж, улс төрийн томилгоо үргэлжилсэн нь Н.Учрал хэлсэндээ хүрч чаддаггүй, хулчгар байрын харагдуулав. Ялангуяа Д.Мөнх-Эрдэнийн томилгоо олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлэв. Түүнийг авлигын хэрэгт нэр холбогдсон, нэр цэвэр биш улстөрч хэмээн шүүмжилж байгаа бөгөөд ийм нөхцөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэж, төрийн ордонд нөлөөтэй байр суурь эзэлж буй нь ёс зүйн ноцтой асуудал дагуулж байна. Шударга ёс ярьж буй Засгийн газар өөрөө ийм маргаантай намтартай хүмүүсийг дэмжин авч үлдэж байгаа нь шинэчлэл хүсээд хэрэггүй бөгөөд үе үехэн авлига, хээл хахуульд нэр холбогддог ах нарынхаа утсан хүүхэлдэй болж хувирчээ л гэж харагдаж байна. А.Амундра өөрийг нь гэрчийн хамгаалалтад авбал Б.Энхбаяр нартай холбоотой хэргүүдийг дэлгэнэ хэмээн мэдэгдсэн нь бий. Хэрэв энэ нь үнэн бол эрх мэдэлтнүүдийн хоорондын тохироо, харилцан хамгаалалт, “чимээгүй эвлэрэл” бодитоор оршиж байж болзошгүйг үгүйсгэх аргагүй. Нэгэн цагт Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын хоорондын зөрчил, түүнийг дагасан томоохон гэмт хэргийн шинжтэй байж болох хэргүүд ийнхүү улс төрийн тохиролцооны цаана дарагдаж үлдэж байна гэх хардлага ч олон нийтийн дунд бий.

Н.Учралын Засгийн газрын бүтэц үнэн хэрэгтээ улс төрийн ашиг сонирхлын дахин хуваарилалт болж хувирсныг түүний томилгоонуудаас дүгнэж болохоор байна. Хулгай, луйвар, авлигад нэр холбогдсон хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилж, хамгаалж үлддэг тогтолцоотой байхад шударга ёсны тухай ярих нь цагийн гарз болж байх шиг. Төрийн ордон авлигад нэр холбогдсон хүмүүсийн орогнодог газар болж хувирсан байхад жирийн иргэдээс шударга ёс шаардах нь өөрөө шударга бус үзэгдэл юм.

Ийм бүрэлдэхүүнтэй, ийм зарчмаар бүрдсэн Засгийн газар тогтвортой, урт настай байна гэж найдах ч бэрх. Парламентын дэмжлэг авахын тулд улс төрийн барьцаанд орж, эрх баригч Монгол Ардын Нам доторх зөрчил, бүлэглэлийн тохиролцоонд автсан нь Учралын тэргүүлж буй Засгийн газрын бодлогын бие даасан байдлыг нь сулруулна. Эрх мэдлийн дотоод зөрчил ил тод болсон ийм нөхцөлд энэ Засгийн газар урт хугацаанд тогтвортой ажиллана гэж үзэхэд бэрх, харин богино настай байх магадлал нь илүү өндөр байна. Тэгээд ч зарчим бус тохиролцоон дээр тогтсон Засгийн газрын нас урт байдаггүй жамтайг Н.Учрал өөрөө ч гадарлана биз. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ танхим нэг жилийг давж тогтох нь ч эргэлзээтэй, харин түүнээс өмнө улс төрийн дараагийн тохироонд зам тавьж өгөх хувилбар илүү бодитой болж мэднэ.

https://www.shuud.mn/a/561657

Орон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар
Ардчилсан Намын аймаг, дүүргийн намын хороодын ээлжит хурал 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр улс орон даяар амжилттай зохион байгуулагдлаа.

Шинээр сонгогдсон болон улиран томилогдсон дарга нар тухайн дүүрэг, орон нутагт намын үйл ажиллагааг идэвхтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулах, гишүүдийн эв нэгдлийг хангах, бодлогын хэрэгжилтийг хангах өндөр хариуцлагатай үүргийг хүлээж байна.

НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА НАР

20 АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА НАР

Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү
Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаа өгсөн. Олон нийт ч итгэсэн. Ядаж л нэг сарын дотор бодит ахиц, тодорхой шийдэл, ил тод тайлагнал харна гэж найдсан. Харин  Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа. Юу өөрчлөгдөв.

Ерөнхий сайд Г.Занданшатар нэг сарын өмнөх мэдэгдэлдээ “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна.  Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцэлж байж чөлөөлнө.  Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн байдаг.  Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “огцруулна” л гэсэн үг байв.  Б.Чойжилсүрэн сайд ч   Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд өгсөн тайлбартаа “Нэг сарын хугацаанд эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Албан тушаалаа авсан шигээ өгч чадна” гэнэ лээ.  Тэгэхээр  Ерөнхий сайд Г.Занданшатар хугацааг өгч байгаа нэрээр бараг л түүнд хариуцлага тооцчихсон, өгсөн нэг сарын хугацаа нь ч дуусчихлаа.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр ч Засгийн газар дамнан сайдаар ажиллаж байгаа.  Энэ салбарт бараг л “ноёрхол”-оо тогтоочихсон, “хоргодох” зүйл түүнд олон байгаа нь ойлгомжтой.  Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын “багцад” 79.98 тэрбумын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан.   Энэ нь цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна.   Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно.  Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Нэг сарын хугацаанд салбарын бодлогын шинэчлэл, тарифын ил тод тооцоолол, алдагдлын бодит бууруулалт, хөрөнгө оруулалтын эрэмбээс дорвитой зүйл сонсогдсонгүй.Хугацаа өгнө гэдэг бол улс төрийн шахалт төдий биш, хэмжүүр тогтоох үйлдэл. Хэрэв 30 хоногийн дотор санхүүгийн сахилга сайжрах, алдагдал, өр төлбөрийн бодит зураг нийтэд ил болох, тарифын шинэчлэлийн үндэслэл тайлагнагдах, шинэ эх үүсвэрийн санхүүжилтийн бүтэц тодорхой болох зэрэг тодорхой алхмууд хийгдээгүй бол “хугацаа” гэдэг үг өөрөө үнэ цэнээ алдана. Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдал. Хүйтэн шөнө гэрэл тасрахад улс төрийн тайлбар дулаацуулахгүй. Тиймээс 30 хоногийн дараах үнэлгээ нь PR тайлан биш, бодит шалгуур байх ёстой. Зорилт биелээгүй бол хариуцлага яригдах нь зарчим биз ээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

МАН-ын бага хурал баасан гарагт болно
МАН Бага хурлаа энэ долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 27-нд хуралдуулахаар товлоод байна.  Тус хуралд намын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавих юм байна.

Мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавихаар төлөвлөжээ.  Энэ үеэр МАН-ын дэргэд байгуулсан 11 бодлогын хороо хуралдана. Намын шинэ дүрмээр МАН-ын бага хурал 597 гишүүнтэй болсон билээ.

Багш, эмч, ахмадуудыг 8-20 хувийн нэмэгдлээр ''молигодох'' уу?
УИХ-дахь МАН-ын ''38-ын бүлэг'' өчигдөр даргагүйгээр бүлгийн хурлаа хийж, улстөрийн шийдвэр хүртэл гаргасан. Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулсан хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон. Багш, эмч, ахмадуудын цалин тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал Г.Занданшатарын Засгийн газрын эмзэг цэг дээр нэрмээс болж буй. Тэд маргаашнаас ажил хаяж, төв талбай дээр жагсана. Тиймээс өчигдөр тэвчиж болох зардлаа танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэнээ дуулгасан.

Цалингийн нэмэгдэл бол амьжиргааны наад захын баталгаа болж байх учиртай. Гэвч энэ удаагийн нэмэгдэл үнэхээр бодит дэмжлэг болж чадах уу, эсвэл ээлжит "гал намжаах" арга хэмжээ болов уу? гэдгийг бодох л хэрэгтэй байна.

Жишээлбэл, 1 сая төгрөгийн сарын цалинтай багшийн хувьд 15 хувиар нэмэгдсэн тохиолдолд 150,000 төгрөгөөр өснө. Энэ нь сард нэг удаагийн хүнсний худалдан авалт, эсвэл зээл, зээлийн хүүгийн төлөлтөд хүрэхтэй үгүйтэй хэмжээ. Харин эмч нарын хувьд, 1.2 сая төгрөгийн цалинтай бол 10 хувийн нэмэгдэл нь 120,000 төгрөг  яг л төдий хэмжээний шатахууны үнэ, эсвэл өссөн хэрэглээний зардлын нөхөөс болж дуусна.

Ахмадуудын 500,000 төгрөг орчим тэтгэвэрт 8 хувь нэмэхэд ердөө 40,000 төгрөгийн өсөлт харагдана. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид дорвитой тус болохгүй нь тодорхой.

Монгол Улсад инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь амьдралын өртгийг мэдэгдэхүйц өсгөсөн. Цалин, тэтгэврийн ийм хэмжээний нэмэгдэл нь үндсэндээ зах зээлийн инфляцын хурдыг гүйцэхгүй, бүр давахгүй байгаа тоо юм. Цалинг нэмсэн ч, бараа бүтээгдэхүүний үнэ түүнийг даган өсөх нь тодорхой. Ингэснээр цалин нэмэгдсэн биш, харин иргэдийн бодит худалдан авах чадвар бүр буурна.

Засгийн газраас цалин нэмэх шийдвэр гаргах болгондоо "ард иргэдээ бодож байна" гэх мессеж өгдөг ч бодит байдал дээр амьдралд мэдэгдэхүйц, тогтвортой өөрчлөлт авчирч чадахгүй байгааг олон нийт мэддэг болсон.

Багш, эмч, ахмадууд бол нийгмийн тулгуур давхарга. Тэдний хөдөлмөр, тэдний оршин тогтнол тогтвортой, эрх тэгш байхгүй бол нийгмийн хөгжил, хүний хөгжлийн тухай ярих нь утгагүй. Засгийн газрын хувьд цалин нэмсэн болж, олон нийтэд “сайн мэдээ” хүргэсэн мэт болох нь зүгээр л гал намжаах арга. Түүнээс биш бодит үр дүнтэй шийдэл огтоос биш.

https://www.shuud.mn/a/560266

Луйврыг төр, нийгмийн тогтолцоо болгосон Монголын мухардал
Тогтолцоог тодотгох жишээ буюу луйврын дамжлага

Хулгай, луйвар, худал хуурмаг бүхнийг амьдрах аргаа болгосон Монголын оршин тогтнол мухардалд орж байна. Иргэд амьдралын доройтолдоо гутарч, цөхөрч, яахаа ч мэдэхгүй болцгоож байна. Элдэв, залилан луйвар, аймшигт гэмт хэргийн цочирдом мэдээ өдөр тутамд яригдаж, нийтээрээ шуугисаар байгаа ч улам нэмэгдсээр... Цагдаагийн байгууллагын мэдээлснээс харвал зөвхөн энэ оны 09 дүгээр сард буюу сарын эхний 20 гаруй хоногийн байдлаар тус байгуулага 90329 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Зөвхөн ганц долоо хоногт тээврийн хэрэгсэлтэй холбоотой 270661 хэрэг бүртгэгджээ. Бүр ганц сард, ганц долоо хоногт зуу зуун мянган хэрэг үйлдэгддэг болж байна. Харин энэ бүхэн засагдах биш, нэмэгдээд байгаагийн учир шалтгааны талаар ярихыг хэн ч үл хүснэ. Засаж залруулах аргын талаар бодох нь байтугай бүр сонсохоос ч дургүйцнэ. Үнэн хэрэгтээ нийгмийн бүтцийг тэр чигт нь луйврын тогтолцоо /систем/ болгон “хөгжүүлэн” бэхжүүлснээ одоохондоо хэн нь ч ойлгохгүй байх шиг. Гэтэл өдөр тутмын аж төрөхүй нь хүртэл залилан, луйврын гэмт хэргийн хэв шинжийг агуулсан харилцааг лавшруулсаар...

Жишээ нь: “Дахин төлөвлөлтөд орсон Сүхбаатар дүүргийн 26-р байрны оршин суугчид бүрэн нүүж дуусаагүй байхад барилгыг нь нурааж эхэлжээ” Энэ бол мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн нэг л мэдээ.

Айлууд нь нүүж амжаагүй байхад байрыг нь нурааж байгаа энэ “хичээл зүтгэл” бүтээн байгуулах гэж яарсан сэтгэл биш л дээ! Тэр тусмаа тухайн оршин суугчдын амьдралд санаа тавьсан хандлага биш. Ердөө л “төсөл хэрэгжүүлэх” нэрээр газрыг нь мэдэлдээ авах, орон сууц барих “бизнес”-ээр хөрөнгө мөнгө хувааж идэх гэсэн луйврын “тогтолцоо”-ны нэг л үйлдэл нь тэр. Тогтолцоо гэдэг утгыг жаахан ойгомжтой болгохын тулд бодит амьдралын нэгэн жишээг жаахан задалж дэлгэе. СХД-ийн 40 –р хорооны нутаг дэвсгэрт “Олон нийтийн хөгжлийн төв” гэх нэгэн барилгын ажил эхлээд хоёр гурван жил болжээ. Гадны хөрөнгө оруулалттай тус барилгыг бариулж байгаа “эзэн” нь гэвэл жүжигчний мэргэжилтэй нөхөр, санхүүгийн мэргэжилтэй эхнэрийнхээ хамт. Яасан мундаг хоёр вэ гэж үү?! Тэгэж гайхахаас ч аргагүй. Учир нь барилга угсралтын ажил гүйцэтгэх “тусгай зөвшөөрөл” гэдгийг хэн дуртай нь аваад байдаг эд биш. Олон шалгуур тавьж, бичиг цаасан олон баримт, гэрчилгээ гаргаж өгч байж, Барилга хот байгуулалтын яамнаас авдаг, мэргэжлийн байгууллагын баталгаа. Гэтэл түүнийг мэргэжлийн хувьд огт хавьтахгүй жүжигчин залууд өгсөн нь тус яам “мэргэжил андуурсан” хэрэг биш л дээ. Үүний дараа бас “тендер” гэх шалгуурыг давж, гүйцэтгэх ёстой барилгын ажлыг олж авна гэдэг бүр ч хэцүү. Тэр хэцүү “тендер” гэгчийг зарладаг, “шалгаруулдаг” газар нь бас л төрийн байгууллага. Тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай тус барилгын ажлыг “итгэж найдан” өгсний арын хүлээлт юу байх вэ?!... Ажил эхлэхтэй зэрэгцээд захиалагчийн хяналт... гэх мэт олон шалгалт, даваа бий.  Ямар ч гэсэн ажлыг нь авчихсан болохоор дуртай ч, дургүй ч барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай. Түүний тулд инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчин, чадвал тухайн нэг ажлыг гүйцэтгэх чадвартай “бригад” олоод том мөнгө, цалин хөлс амлаж, гэрээ тохироо хийсэн болоод барилгын ажил руу оруулчих хэрэгтэй. Гэхдээ энэ хүртэл зүтгэхдээ ажилчид цуглуулж цалинжуулах гэж ямар “тендер” авсан биш дээ! Тиймээс их ажиллуулж. багахан өгөх, болвол цалин хөлсгүй ажиллуулчих санаатай “луйварчны” элдэв арга башир гаргах ажил явагдана. Ажилчдын амь нас бол түүнд огт хамаагүй. Хэрэв осол гарвал ажилчид өөрсдөө буруутан болно. Тэрхүү эрх зүйн баталгаа болох зааварчлага, гарын үсэг авсан байхад өөр илүү зарлага гаргах шаардлагагүй ... Ингэж л тус барилгын ажил явагдаж байна. Энэ бол барилгын салбарын үйл ажиллагааны нийтлэг жишиг. Ийм л загвараар бусдын хүч хөдөлмөр, хөлс мөнгийг луйвардах ажил явагдаж, нөгөө талд нь хүмүүсийн итгэл, ажиллах идэвхи алдагдан үгүй болсоор байна. Барилгын ажил ч он дамжин удааширч, тэр хэрээр төсөв зардал нь өсөж, дутуу орхигдох нь олон болсон. Энэ бүхнийг хянах, засах үүрэгтэй газрууд нь юу ч ярихгүй, үзэж хараагүй мэт явцгаана. Яагаад гэвэл тэрхүү луйврын тогтолцоог хамтарч босгосон учраас тэр.

Ийм л тогтолцоо бий болсон учраас “960 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 5000 хүүхэд хичээллэж байна” Яагаад гэвэл сургууль бариулах нь унац багатай, хэл ам ихтэй, дундаас нь хөрөнгө мөнгө завшихад илрэх нь амархан. Тэгээд ч “түрээслэх” гэдэг мөнгө хүүлэх илүү ашигтай арга бий.

Өнөөдөр “Нэг их наяд байсан Улаанбаатарын төсөв Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллах үед 10 дахин нэмэгдэж, 11 их наяд болтлоо өсжээ” гэж мэдээлэгдэж байгаа ч хотын даргын ажил нь жил бүр замын хавтан, хашлага хуулж солихоос цааш гарахгүй байгаагийн учир ч энэ. Тэр ч байтугай ганц агуулах бариулчих, хөрөнгө, сэтгэл гаргаж чадахгүй, “Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна” гэсэн зар тавиад сууцгааж байна. Хэрэв хотын хөрөнгө оруулалтаар агуулах барьчихвал, хувийн “агуулахаа” нийслэлд түрээслэж төсвийн мөнгө хүүлэх “луйврын” боломж хумигдана. Харин “2026 ОНЫ ТӨСӨВ: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын хуралд зориулан 150 тэрбумаар барилга барьж, 67 тэрбумаар тоног төхөөрөмж авна” гэх зэрэг хөрөнгө оруулалт бол улс оронд ашиггүй ч, хөрөнгө завших ашиг сонирхолыг хангах боломж олгоно. Үүнийг “5 жилийн өмнө 655 саяар барьсан “Эргэдэг зогсоол”-ыг ашиглахгүй байсаар нурааж, дахин 132 машины зогсоолыг барьж эхэлжээ” гэсэн нэгэн сурвалжлагын гарчиг улам тодруулна. Энэ бүхнээс улс нийгэмд үр ашиггүй, эдийн засгийг туйлдуулах “хөрөнгө оруулалт” гэгч нь өнөөгийн луйврын тогтолцооны “хамгийн эрэлттэй ажил” болохыг анзаарч байгаа байх. Гэхдээ энэ бүхэн бол өнөөгийн “луйврын тогтолцоо”-ны сүүлний үзүүр төдий. Өөрөөр хэлбэл ТОГТОЛЦОО гэгч нь илүү том ойлголт!

Луйврыг хангадаг эрх зүйн нөхцөл, боломж

Саяхан бас УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын дэлгэсэн, "...цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй ...” электрон тамхины талаархи мэдээлэл, маргааныг зарим иргэд уншсан, сонссон л байх.

Өөрөөр хэлбэл импортын бараагаа хуулийн үйлчлэл, онцгой албан татвараас дайжуулсан уг бизнес нь хэн ч “хууль бус” хэмээн зогсоож зүрхлэхгүй “албан ёсны луйвар” ажээ. Хүүхэд залуусыг муу зуршилд автуулан, тэднээр дамжуулан ашиг олз олох гэсэн энэхүү бизнесийн луйврыг зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байгаа юм байна!!! Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж чадах эсэх нь эргэлзээтэй. Өөрчлөлт орууллаа ч хэрэгжих нь юу л бол. Яагаад гэвэл хэрэгжилтэнд санаа тавих хэн ч байхгүй. Ингэж хэлэхээр хууль хяналтын байгууллага гэж том засаглал бий гэх байх. Гэвч энэ бол эндүүрэл. Үүнийг дараахи жишээ баримтуудаас ч харж болно.

“Ш.Алтангадас: “Акуа гарден”-ы шүүх хурал дахин 14 хоногоор хойшилсноор гурван жилийн хугацаанд нэг ч шүүх хурал болсонгүй” Энэ мэдээний агуулгыг зарим уншигч санаж байгаа байх.

“Өнгөрсөн 2023 оны зун тохиосон их үерийн гамшгийн дараа усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байдаг. Улмаар Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны найм дугаар сард гарсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл "Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр албажаагүй байна.”

“Уг нь анх "Aqua Garden" хорооллын суурь цутгалт эхэлж байх үед иргэд эсэргүүцэж, иргэдийг төлөөлөн "Онч шийдэл" ТББ-аас 2022 онд шүүхэд өргөдөл гаргаснаас хойш гурван жилийн хугацаанд ганц ч удаа шүүх хурал болоогүй ажээ. Тэгсээр 2025.09.11-нд шүүх хурал товлогдсон байсан ч гуравдагч талын өмгөөлөгч ирээгүй “хүндэтгэх шалтгааны улмаас” дахин хойшлогджээ” Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл

1-рт манай шүүх, хуулийн байгууллагын ажилд цаг хугацааны ойлголт байхгүй. Хэрэг шийдвэрлэх ажиллагааг хэдэн ч жилээр сунжруулж болно.

2-рт Хэргийг яаж ч өөрчилж, гэмтнийг хэлмэгдэгч, хохирогчийг хэрэгтэн ч болгож болдог. Түүнд хэн ч хөндлөнгөөс оролцож, саад болж болохгүй. Шулуухан хэлбэл тухайн хэргийг шалгах, шийдвэрлэхдээ хэнийг нь золиослож, хэнийг нь хамгаалвал өөрт ашигтай вэ гэдгийг харгалзан үзэх “эрхтэй”.

3-рт Ямар ч хэрэг гомдлыг шалгах, хүлээн авахаас татгалзах эрхтэй. Манай өнөөгийн хууль эрх зүйн тогтолцоо нь шүүх, хуулийн байгууллага болоод “хуульчдад” хувийн эрх ашгийн “аюулгүй” байдлаа нэн түрүүнд хангах энэхүү бүх боломжийг олгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай луйврын тогтолцоог хамгаалах эрх зүйн таатай нөхцөл боломжийг ингэж бүрдүүлсэн. Үүний нотолгоог "Хөгжлийн банкны хэрэг" гэх сунжирсан хэргийг 2025.09.17-нд дахин хэлэлцсэн шүүхийн шийдвэрээс ч харж болно.

Энэхүү шүүх хурлаар “.. эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан,.. “ гэх зэрэг хэрэгт буруутгагдаж байсан гэмтнүүдээс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг чимээгүйхэн цагаатгаж, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Төрийн ажил нь ”тааваараа явагддаг”, дор бүрдээ юу хүссэнээ хийж болдог, “хүний эрхийг” дээд зэргээр хангасан, хувийн ашиг сонирхлын энэ тогтолцоонд Төр нь хүртэл луйварчдын “хоол” болж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар сая л анзаарч “Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж завшсаныг НЭХЭМЖИЛНЭ” хэмээн, ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж байхад нэгэн мэдээллийн хэрэгслээр “Төрийн өмчийн компаниудын тэрбум давсан орлоготой захирлууд” гээд танилцуулж байх жишээтэй. Бодлого нь хүртэл луйварт суурилсан энэ тогтолцооноос үүнээс өөр үр дүнг хүлээх боломжгүй билээ.

“Албан ёсны луйвар”- ын зарим арга мэх

Дээр нэг жишээнд дурьдсан “албан ёсны луйвар” гэсэн үг зарим хүнд хулгайч, луйварчдын хэргийг төр засгийн үйл ажиллагаа мэт зохисгүй ирлэрхийлсэн санагдаж магадгүй. Гэвч энэ нь манай өнөөгийн тогтолцоо, түүнийг чиглүүлж буй бодлого нь ерөөсөө луйврын шинжтэй байгааг тодруулж хэлсэн гэсэн санаа юм! Тухайлбал төр засгийн бодлогын нэг илэрхийлэл болох НӨАТ–ын буцаан олголт гэдэг нь луйврын үйл ажиллагааны тод жишээ мөн. Нэгэнт буцаан олгох байсан юм бол түүнийг заавал татварлан авч, татварын байгууллага болон иргэдэд бөөн ажил удаж, чирэгдэл учруулахын хэрэг юу байв?! Энэхүү үйл ажиллагааны үр дүнд зарим нь хожоод, иргэдийн олонхи нь “буцаан олголт”-ыг авч чадахгүй “луйвардуулаад” үлддэг.

Энэчилэн “Сугалаа аваад хусаад хож” гэх шууд дамжуулалтад орж, 30.4 сая төгрөгөөр хохирчээ” гэх зэрэг албан ёсны луйврын ажиллагааг гэрчилсэн мэдээ мэдээлэл бишгүй л яригддаг. Гэтэл “Хүчний байгууллагын ажилтан ордонд орж ирж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо” гэх мэтээр зэвүүцэн орилолддог УИХ-ын гишүүд нь хүртэл тарьж буй үйлийнхээ учрыг үл ойлголцон,

“Ж.Баярмаа: Жил гаруйн өмнө болсон хэрэг эцэслэн шийдэгдээгүй нь хуулийн хэрэгжилт сул байгаагийн илрэл” гэх мэт хэвлүүхэн, гэнэн юм ярьж, УИХ-ын дарга /2025.09.25-нд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үед/ нь ч “...хулгай ... гэмт хэрэгт хилсээр хутгах гэж, ойр тойрныхныг маань айлгаж байна” гэх мэтээр, төр засгийн тэргүүнүүдийн өөр хоорондын булхайг дурьдаж, өөрсдийгөө хамгаалсан, хов живийг нийтэд дэлгэж суугаа нь өнөөгийн ТОГТОЛЦООНЫ бодит нүүр царай. Ингэсгээд энэ бүхэн гэмт хэргийнхээ хамт намжина. Энэ бол “албан ёсны луйвар”-ын /бие биенээ “шантаажлах” гэгддэг/ бас нэг арга мэх. Хамгийн харамсалтай нь өнөөгийн энэхүү “тогтолцоо” өдрөөс өдөрт улс орны шим шүүсийг сорж шавхах хэрээр монголчууд улам үгүйрэн доройтож, “хог новш” болж гудамжинд хаягдах нь нэмэгдсээр ... !!! Монголчууд маань ийм ч болчих гэж дээ!!!

О.Лхагвадорж

УИХ-ын 7 гишүүн “Өөрсөд дээрээ дэд сайд нэмээд, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ…
Улс төр хийх амархан. Амархан байлаа. Харин улсыг авч явах хэцүү. Хэцүү бололтой. Хамтарсан Засгийн газрыг онхолдуулж оронд нь гарч ирсэн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа хуралдлаа.

Г.Занданшатарын Засгийн газрын эхний хоёр хуралдаанаас: Бүсээ чангална. Онцгой дэглэм тогтооно гэсэн шийдвэрүүд л гарав.

Сар илүүхний өмнө Монголын Засгийн газар шал өөр юм ярьдаг байжээ. Өнөөдөр харин өөдтэй шийдвэр гарахгүйгээр болсон байна. Юунаас вэ?

Эдийн засаг элгээрээ хэвтэх гэж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын сайд нар өнгөрөгч өдрүүдэд маш сайн түгээлээ. Ковидоос хойш дэлхийгээрээ хэцүүдсэн. Тэр дунд яаж аятайхан явах нь тухайн улсаас өөрөөс нь шалтгаалаад удаж байна. Трампын тарифын бодлого 2025 оны эхнээс бүр ч чангалаад байгаа. Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түнш Хятадад бодох асуудал гарч ирсэн. Цаашлаад энэ цаг үеийн манай эдийн засагт мөнгө болж орж ирдэг цорын ганц бүтээгдэхүүн болох нүүрсний экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ мэт бол эдийн засагтаа хямгатай бодлоготой байхын наад захын шалтгаан юм Гэсэн хэдий ч нүүрсний үнэ, экспорт хоёр нэг хэмжээнд шахам байсаар ирсэн. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үед АН-ын сайд нар голдуу хариуцсан эдийн засаг, уул уурхайн салбар дээр дориухан ажил амжуулсан. Тэр бодлого үргэлжлээд явахад манай жижиг эдийн засаг товхийтэл амьжиргаатайгаа байж хажуугаар нь хэдэн мега төслөө урагшлуулаад явчих боломжтой юм. Гэвчиг АН-тай хамтарсан Засгийн газар огцорсны маргаашаас эхлээд нүүрсний үнэ, экспорт тогтмол урууджээ.

Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Засгийн газар “Чайна энержи”-гээ тойглоод байхад өнөөдөр яриад байгаа муу ам нь биелэхээргүй юм байна. “Орано”-г бас явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэй бүтсэн төсөл. Бүх тохироо нь хийгдсэн. Бэлэн болчихсон. Алт хөтөлбөр байна. Үргэлжлүүлэхэд мөнгөний уурхай. Монголд мөнгө оруулж ирэхэд бэлэн болсон төслүүд.

Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар гарч ирүүтээ л шал өөр юм ярьж, ард түмнийг айдсаар булж гарлаа. Эдийн засаг муу байна, төрийн албыг 14400 хүнээр цөөлнө гэв. Ингэх улс төрийн хоёр шалтгаан байна.

Нэгт: МАН-аа хульхидчихсан. Дангаараа Засгийн газар байгуулна гэж байгаад МАН-ынхаа бага хурлаар шийдвэр гаргуулсан. Тэгж АН-тай хамтарсан Засгийн газрыг унагаад дахиад байгуулахдаа ХҮН-ыг үлдээгээд ИЗНН-ыг нэмсэн. Үндэсний эвслийг урьсан ч Н.Номтойбаяр татгалзсан. ХҮН-д нэг яам, хоёр сайд, ИЗНН-д нэг яам өгсөн. Өмнө нь АН-ын хариуцсан яамд дээр намынхнаа оруулсан. Ийм байдлаар дээрээ яамдаа авч үлдээд, яам дахь төрийн алба хаагчдыг явуулах арга олсон нь тэр.

Ингэлээ гээд МАН-ынхан арганд нь оролгүй улам эгдүүцэж буйгаа өөр зуураа уулзалдаж, уулзахгүй бол дотоод групп чаатуудаараа илэрхийлэх болжээ. Ихэнх нь: Л.Оюун-Эрдэнийг л солих гэж ингэсэн юм биш үү дээ. Юм л бол Ерөнхийлөгчийн нэрийг барьж өрөө рүү нь гүйлдсэн Засгийн газартай боллоо гэцгээх болжээ. Энэ зуурт тус намд тун хэцүү уналт тохиож байна. Өмнөх хамтарсан Засгийн газрыг онхолдуулсан өдрөөс хойш МАН-ын рейтинг огцом унажээ. АН-ынхаас доош орсон байна. Энийг ч тус намынхан их ярих болж.

МАН-ынхан нам дээрхээсээ гадна УИХ дээр ч үл ойлголцол ихтэй байна. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүйн сайд болсон учир суудал нь онгойсон. Оронд нь дээрээс Л.Энх-Амгаланг зүтгүүлж байгаа ажээ. Үүнд гишүүд нь дургүй байна.

Мөн Г.Занданшатарын Засгийн газарт ХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг очих үед ихээхэн хэл ам гарчээ. Найман жилийн өмнө 32:33-аараа хуваагдсан байсан. Тэр үед тус намынхан үзэл баримтлалын хуваагдалд орсон гэж өөрсдөө үздэг юм байна. Хуучин 33-ын гишүүдээс: Дарга нар өмнө нь юу ярьдаг байлаа даа. Тэгтэл одоо юу хийж байна вэ. Ярьж байсан бүхнээсээ ухарлаа. Тэгэхэд 32-ын талд байж өмнөх дарга нарыг хамгаалж байсан С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарыг ч дэмжлээ, биднийг нулимлаа гэдэг эсэргүүцэл МАН-д гарчээ.

Тэрчлэн МАН-ынхан: Өнгөрсөн цаг хугацаанд МАН-ын ялалтыг МАН бус зарим хүн хэтэрхий ашиглаж байна. Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийг Содбаатар үйлдвэр гэдэг болтол хэрэглэлээ гээд хүртэл хоорондоо толхилцоод эхэлжээ.

Дөнгөж байгуулагдсан Засгийн газар дотор ч үл ойлголцол үүсэх шинжтэй. Тэргүүн шадар сайд нь: Миний рейтинг Ерөнхий сайдынхаас өндөр боллоо гээд 5 дахийн орой үеийнхэнтэйгээ буу халж байгаад ярьчихаж. Түүнийг нь ховч шаазгай тараачихаж. МАН-ынхан үүнийг: Байгуулагдаад ганц хоноод ингэх байсан юм уу гэцгээгээд сүйд. Зарим сайд нь: Манай тэр маань Засгийн газрын эхний хоёр хурал дээр өмнөх Засгийн газар байгаагүй, гэнэт сэрсэн юм шиг бөөлжис цутгатал муулж байдаг шүү гэсэн нь улс төрийн хүрээ рүү ороод иржээ.

Энэ мэтээр ойрын үедээ МАН-ын бага хурал, их хурал болох юм бол гал гарахаар болсон байна. Л.Оюун-Эрдэнэ нь ч онхолдохынхоо өмнө: Эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай гээд л байсан даа.

Хоёрт: Засгийн газрын бүтцийг цомхон болгоно гэсэн амлалтаасаа буцсан. Г.Занданшатарын Засгийн газрыг байгуулагдаж байхад АН-аас: Засгийн газрынхаа бүтцийг цомхон болгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан. Үүний хариу болгож, АН-ын амыг ард түмний сэтгэл зүйтэй хамт айдсаар дарж байгаад төрийн албаа цөөлөх гэж буй хэрэг юм.

Маш товчоор Г.Занданшатарын Засгийн газар эхнээсээ буруу замаар будаа тээгээд явчихаж байна. Уул нь Хэрэвзээ цомхтгол ярих гэж байгаа бол Засгийн газрын бүтцээсээ эхлэх ёстой. Наад зах нь сайд нараа 20 хувь цөөлсөн бол төрийн алба хаагчид руу орж болно. Тэгэлгүйгээр Засгийн газрын бүтцийг хэвээр нь авч үлдчихээд түүнийхээ лайг мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн алба хаагчдад үүрүүлэхээр шийдээд явж байна.

Г.Занданшатарын Засгийн газрын сайд болгон төрийн алба хаагчдыг хэрхэн цөөлөх гэж байгаа талаар дур дураараа ярьж байна. Яг хэдэн хувь нь үүнд өртөж байгаа вэ гэдэг нарийн нийлсэн тоо ч алга. Олон давтамжтай яригдаж байгаа 14400 гэдэг тоо л байна. Гагцхүү цомхотгол сайд нарт биш, төрийн жинхэнэ алба хаагчдад үйлчлэх нь тодорхой боллоо.

Гэхнээ 14400 төрийн алба хаагчдыг ажлаас чөлөөлөхөөр хүн бүрд 36 сарын тэтгэмж өгнө. 2028 оны хүртэл эдгээр төрийн алба хаагчид ажлаа хийж байсан үгүй нь ялгаагүй болж байгаа юм. Харин ч 36 сарын тэтгэмжийн мөнгийг огцом ихээр гаргаж төсөвт дарамт болно. Гэснээ дэд сайд томилохоор болсон нь бүр ч гал дээр тос нэмж байна.

УИХ-ын нэр бүхий долоон гишүүн: Өөрсдөө хэмнэж, бүтцээ багасгасангүй. Бүтцээ шинэчилсэнгүй. Хуучнаар нь хадгалж байгаад сайд нарыг томиллоо. Тэгсэн мөртлөө өөрсөд дээрээ нэмж дэд сайд томилох гэж байна. Тэгснээ зөвхөн төрийн алба хаагчдыг цөөлөх гэж байна. МАН ингэж амлалтаа зөрчлөө. Амлалтаас гадна Үндсэн хуулийг зөрчиж байна. Бүтцээсээ түрүүлээд сайд нараа томилсон нь Үндсэн хуулийн зөрчил. Энэ хэмнэлт биш, харин тансаглал. Түүний оронд сайд нараа 20 хувь цөөлж бүтэц хийгээд, үлдсэн сайд нарынхаа зөвлөх, туслах, цүнх баригчдыг явуулах хэрэгтэй. Тэгж байж хэмнэлт болно. Хэрэвзээ энэ чигээрээ гүлдийчихвэл огцруулах гарын үсэг шууд цуглуулъя гэж тохирч байгаа ажээ.

Ерөнхийд нь хэлэхэд, Г.Занданшатарын Засгийн газарт төсөв тодотгох ямар ч шаардлага алга. Зөвхөн хэл ам дарах гэсэн улс төрийн шалтгаан байна. Ингэхийн оронд “Чайна энержи”, “Алт” хөтөлбөр, “Орано” гурваа тойглох хэрэгтэй.

Харин бүтэц нэрээр хөндсөн төрийн жинхэнэ алба хаагчдыг цөөлөх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд төсийг тодотговол долларын ханшаа суга алдахаас эхлээд жинхнээсээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх рүү орно шүү.

Ө.БИЛЭГ

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.

Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.

Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.

Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.

Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.

Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.

Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.