Ипотекийн зээлийн хүүг 6% руу шилжүүлэх асуудлыг Засгийн газар УДАХГҮЙ ШИЙДНЭ

312

Манай улс өнөөдрийн байдлаар 109048 иргэнд 6.3 их наяд төгрөгийн орон сууцны зээл олгожээ. Үүний 64220 нь найман хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Эдгээр иргэдийн зээлийг зургаан хувь рүү шилжүүлэх тухай яриа гараад удаж буй. Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоод удаагүй байгаа Ц.Даваасүрэн сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Тэрээр "Ерөнхий сайд энэ асуудлыг судалж танилцуулах чиглэл өгсөн. Удахгүй Засгийн газраар яригдах байх. Ирэх жилүүдэд ипотекийн зээл олголтыг өмнөх жилүүдээс бууруулахгүй байхаар төлөвлөж байна" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn