УРЬДЧИЛСАН ДҮН: Багахангай, Багануур дүүрэг МАН үнэмлэхгүй ялалт байгуулж, гурван мандат авлаа

504
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар СЕХ-нд нэгтгэж эхэлжээ. 
Нийслэлийн Багахангай, Багануур дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулж байна. 
Багахангай дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 22 дугаар тойрог бөгөөд нэг мандаттай. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 санал буюу 58.21 хувийн саналаар ялалт байгуулсан байна. 
Харин Нийслэлийн Багануур дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойрог бөгөөд хоёр мандаттай.
Багануур дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн 5,482 санал буюу 58.93%, МАН-аас нэр дэвшигч Т.Отгонболд 5,193 санал буюу 55.82% санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn