Н.Энхболд: Нэр дэвшигчдээс БЭЛЭН МӨНГӨ, ДЭНЧИН авахыг хориглоно
УИХ-ын өчигдрийн /2023.06.08/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД "Сонгуулийг мөнгөнөөс ангид байлгах нэг заалт орсон. Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, дэнчин авахыг хориглоно гэж заасан. Намууд энэ дагуу ил тод, шилэн хэлбэрээр тайлангаа хийвэл хамгийн том хамгаалалт болно гэж үзэж байна" гэлээ.