НАТО-Украины Зөвлөлийн анхны хуралдаан болно

366


НАТО-Украины Зөвлөлийн анхдугаар хуралдаан долоодугаар сарын 12-нд буюу эвслийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр болно гэдгийг Умард Атлантын эвсэл баталжээ. Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудын албан ёсны төлөвлөгөөнд энэ тухай дурдсан байна. Энэхүү формат нь Батлан хамгаалахын сайд нарын түвшний Украин-НАТО-гийн комиссын хурлыг орлох болно. 

Зургаадугаар сарын 14-нд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг холбоотнууд НАТО-Украины Зөвлөл байгуулах талаар тохиролцож магадгүй гэж мэдэгдэж байв. Түүний хэлснээр, энэ нь эвсэл болон Украины түншлэлийг бэхжүүлнэ. 2022 оны намар өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, мөн Запорожье, Херсон мужийг Орост нэгтгэсний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түргэвчилсэн журмаар НАТО-д элсэх хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэн билээ. Энэ оны 11 дүгээр сард Йенс Столтенберг Киев НАТО-д элсэх асуудалд бус, харин тусгаар тогтнолоо хадгалахад анхаарлаа хандуулах ёстой гэж мэдэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn