ХДХВ-ийн эмнүүдийг тархины хавдрын эсрэг туршиж эхэлнэ

184

ХДХВ-ийн халдварыг эмчлэхэд ашигладаг эмийг тархины хавдартай хүмүүст туршиж эхэлнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар ХДХВ-г эмчлэхэд ашигладаг ритонавир ба лопинавир гэх эмнүүд нь мэдрэл дагуу үүсдэг удамшлын гаралтай нейрофиброматоз 2 (NF2) эмгэгийн үүсгэдэг хавдрын хэмжээг багасгаж магадгүй. "NF2" эмгэгээс үүссэн хавдар нь ихэвчлэн хортой биш боловч тэнцвэр, сонсгол алдагдах, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв "NF2" хавдар тархи, нугас эсвэл гар, хөлний мэдрэлийн дагуу үүссэн байвал толгой өвдөх, мөчний сулрал үүсэх боломжтой.
Ойролцоогоор 25-40 мянган хүн тутмын нэг нь "NF2"-тэй боловч мэс заслаас өөр ямар ч эмчилгээ байдаггүй.
Эрдэмтэд 12 хүнийг хамарсан туршилт явуулж, ХДХВ-ийн эм нь "NF2" хавдрыг багасгаж, удаашруулах эсэхийг лабораторын аргаар судлах аж. Өмнө нь явагдаж байсан судалгааны хүрээнд ХДХВ-ын эмнүүд нь бусад төрлийн хавдартай хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна.
Плимутийн их сургуулийн тархины хавдрын судалгааны төвийн профессор Оливер Ханеманн судалгааг удирдана. Тэрбээр "NF2-ийг удамшсан, олон төрлийн хавдартай өвчтөнүүдэд ашиглаж, туршина. Мөн NF2 мутацитай бөгөөд үүний үр дүнд хавдар үүссэн өвчтөнүүдийн аль алинд нь эмнүүдийг ашиглаж, лабораторийн аргаар батлах гэж үзнэ. Хэрэв үр дүн эерэг гарч, судалгаа нь илүү том эмнэлзүйн туршилт болж хувирвал эмчилгээ байхгүй өвчтөнүүдийн хувьд амьдралыг нь өөрчлөх зүйл болно" гэв.
Туршилтын хугацаанд өвчтөнүүд ритонавир болон лопинавир эмийг 30 хоногийн турш ууна. Үүнээс өмнө биопси, цусны шинжилгээ хийлгэж, эмийг хэрэглэсний дараах шинжилгээний хариутай харьцуулах аж.
Тархи, шагай, чихнийхээ хавдрыг арилгахын тулд хими эмчилгээ хийлгэж, таван удаа мэс засалд орж байсан 57 настай Жэйн Суини судалгаанд оролцох дуртай байгаа аж. Тэрбээр "Хэрэв бид шинээр оношлогдсон хүмүүст үр дүнтэй эм олж чадвал энэ нь гайхалтай зүйл болно. Миний хувьд сонсгол алдагдах нь "NF2″-тэй холбоотой" гэжээ. "NF2" тохиолдлын тал хувь нь удамшлаас шалтгаалдаг. Бусал тохиолдолд "NF2" аяндаа үүсдэг байна. Ихэнх өвчтөнүүд сонсголоо аажмаар алдаж эхэлдэг аж.
Эх сурвалж: Sky News 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn