Төрийн өмчит үйлдвэрийн газруудад халаа, сэлгээ оруулах уу?

620


Л.ХЭРЛЭН 
Засгийн газрын томилгоо ирэх сарын-1 хүртэл   үргэлжлэх бололтой. Энэ удаа 
төрийн өмчит үйлдвэрийн газрууд, зарим агентлагт халаа, сэлгээ орж магадгүй. Учир нь өнгөрсөн долоо хоногт нийслэлд харъяалагддаг төрийн өмчит газруудын тайланг татаж авч шалгах үүрэг дээрээс өгөгджээ.
 
Засгийн газар ирэх лхагва гаригт хуралдах бөгөөд үүнээс өмнө тайлан, дүн мэдээг сонсч буй  нь томилгоог дохиолж буй.  Үүнийг угтуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид  өнгөрсөн баасан гарагт хуралдсан.  Энэ  хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцээд байгаа юм.  
 
Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулсан. Үүнээс 15 нь  нийслэлийн төсвийн санхүүжилттэй , 17 нь өөрийн  үйл ажиллагааны орлогоор санхүүждэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм. Тэгвэл эдгээр үйлдвэрийн газрын 15-ынх нь үйл ажиллагаа хэвийн,  хоёр үйлдвэрийн газар нь менежментийн хувьчлалын жагсаалтад оржээ.
 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой  17 үйлдвэрийн газар  нийтдээ  268.9 тэрбум төгрөгийн орлого олсон бол  304.4 тэрбум төгрөгийн зардал гаргаж 35.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гарчээ.
Үүнээс үзвэл орлогын төлөвлөгөө нь  102.1 хувийн биелэлттэй, зардлаа  2.6 хувиар хэмнэсан бөгөөд  алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10.4 тэрбум  төгрөгөөр буюу 22.8 хувиар буурчээ.
Харин орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой найман үйлдвэрийн газар  нийт 370.6 сая төгрөгийн цэвэр ашигтай , есөн үйлдвэрийн газар нийт 35.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.  Алдагдалтай гарсан газруудын тухайд элэгдлийн зардал өндөр гардаг гэдгийг  хуралдааны үеэр яригджээ.
Дээрх тайлан мэдээг   хэлэлцэх үеэр нийслэлийн  ИТХ-ын  дарга Р.Дагва  “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын  алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажилла” гэсэн үүргийг  холбогдох албаныханд өгсөн байна. Түүнчдэн  ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368.8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтож шийдвэрээ гаргажээ. Алдагдалтай ажилласан зарим үйлдвэрийн газрын удирдлагыг солих, эсэх нь энэ долоо хоногт тодорхой болох биз ээ.
 Эх сурвалж: www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn