Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулан ажиллаж байна.