Хэвлэл, мэдээллийн логотой машинд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

408
ЦЕГ-аас өнөөдөр /2021.04.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ өдрүүдэд 10 гаруй цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагч нар ажиллаж байна. Явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. ЦЕГ-аас ажиллаж байгаа алба хаагчдаа цагийн хуваарийн дагуу, найман цагаар үүрэг гүйцэтгэх боломжоор ханган, хяналт тавьж ажиллаж байна" гэв.
Тэгвэл зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд хөдөлгөөнд оролцож байгаа билээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд логотой авто машинаар дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг хэллээ. Ингэхдээ ажлын тодорхойлолт, үнэмлэхээрээ зорчино гэдгийг ЦЕГ-аас тодотголоо. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn