Пянгаа даа! Монгол ба Украин

478

Украйн улсын эмнэлгийн салбар, одоогийн бодит байдлын талаар нэг ерөнхий эмч ингэж бичжээ.
-....Тэнд одоо утас нь байнга дугаараастай.Сайд, УИХ гишүүд, том дарга нар, хуучин сайд, экс гишүүд, зүгээр л баян хүмүүс бүгд утасдаастай.Бүгд л асууж лавласан, захиж гуйсан хүмүүс.Өөрсдийгөө гэнэтхэн л энгийн л мах цусан хүн гэдгээ гэнэт ойлгосон, өвдөөд үхэж болох нь гэдгээ мэдэрсэн хүмүүс...
Гадаад явж эмчлүүлдэг,асарч тойлуулдаг, тусгай хангамжинд байж дассан хүмүүс, давхрагад гэв гэнэт л нөгөө л "халтар" ард иргэдтэйгээ "энгийн" "сөнөчихсөн" эмнэлгүүдэд эмчлүүлэх, төхөөрөмжгүй хүйтэн, засвар ойрын хэдэн жил хийгдээгүй, нийтийн ноольтой газруудад хэвтэх нь байж боломгүй, хар дарсан зүүд шиг санагдаад. Ямар нэгэн гарц, арын хаалга, гоё сайхан нөхцөл, танил талын эрэлд хатацгааж гэнэ. Хуучин дассан гоё гадаадууд нь тэднийг оруулахгүй, бүх хил хаагдсан, тэнд нь ч бүх юм дүүрсэн. Хүмүүс хэдэн мянгаараа үхэж байгаа нь тэднийг "дээдсүүдийг" ухаан алдатал айлгажээ. Одоо л тэд ард түмэн яаж амьдарч, юугаар хооллож, хаана эмчлүүлдэгийг өөрсдөө мэдрэх цаг ирж. Гэнэт л эмнэлгийн ажилтнуудад хайр зарлан цалинг хоёр дахин, нэмэлт цагийг нугалан өгөхөөр шийдвэрлэхээр уралдаж эхэллээ. Оройтсон л доо...
Одоо өөрсдөө энд бүтээсэн нийгмийнхээ үр шимийг үз, пянгаа даа... гэжээ.
Shuudertsetseg Baatarsuren
1049510494
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn