Сөрөг хүчнүүдээ "өвөртөө" оруулсан МАН-ынхан ирэх сонгуульд өөрсөдтэйгөө өрсөлдөх үү

346


-МАН ДОТРОО ХЭН НЬ ЭЗЭН БЭ, ХЭН НЬ ТОМ БЭ ГЭДЭГ ӨРСӨЛДӨӨНӨӨ ЭХЛҮҮЛНЭ-

          Он гаргаад л сонгуулийн бэлтгэл ажил эрчимжиж эхэлнэ дээ. Улстөрчид бие биедээ нэгнээ муулаад л, “Би ч хулгайч, чи ч хулгайч” гээд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр нэгэн рүүгээ давшлах давтамж нь нэмэгдэж, нөгөө хэсэг нь өөрийнхөө дарга, бүлэг, фракцынхныгаа улсын баатар болсон аятай магтаад улс төр жинхэнэ утгаараа идэвхэжнэ дээ.
         Гэвч ирэх сонгуулийн улс төрийн өнгө аяс өмнөх сонгуулиудаас тэс өөрөөр өрнөнө. Өмнө нь МАН ба бусад гэж талцдаг байсан бол одоо МАН ба МАН гэсэн талцал өрнөхөөр байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН төрийн эрхийг дангаараа барихдаа 2024 онд дахиад олонхоороо засаглаж, төрийн эрхийг барих компанит ажлаа хэдийнээ хийчихсэн. Энэ удаагийн парламентад МАН 62, сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам 13, ХҮН нэг суудалтай байгаа. Үнэндээ бол нэг нам төрийн эрхэнд 76 уулаа сууж байгаагаас нэг их ялгараад байх зүйлгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй.  Учир нь Ардчилсан намынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь битгий хэл дотроо учраа олохгүй, биенээ хөөж, буцаж нэгдээд хөл толгойгоо олохгүй хөөцөлдөж тоглож байна. Тэнд дунд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ганц эсэргүү гишүүн ч байхгүй. Төрд олон жил түмнээ төлөөлсөн гэх туршлагатай гишүүд нь барьцаанд орчихоод, хуулийн төслөө кнопдож суугааг ард түмэн хэнээр ч хэлүүлэхгүй сайн мэдэж байгаа

УЛС ТӨРИЙН ХОЁРДОГЧ ХҮЧИН НУРАН УНАСАН УУ

      Уг нь бол өдийд Ардын намын хулгайч, Ардчилсан намын луйварчин гээд хоёр том улс төрийн хүчин нь энэ тэнцүү өрсөлдөж, МАХН, ИЗНН, ХҮН, ШИНЭН, Ногоон нам гэх намуудын төлөөллүүд нь “Төрийн эрхийг булаасан хоёр нам ажлаа хийхгүй байна. Энд ч ийм уурхайн ажил хууль бус, тэнд ч тийм томилгоо хууль бусаар өрнөж байна” гээд улс төрийн булхай луйврыг эд илчилдэг хугацаа баймаар. Харамсалтай нь, өнөөдөр МАН гэх ганцхан нам бүх намаа өөрийнхөө халаасанд оруулчихаад хүссэнээрээ тэднийг удирдаж, улс төрийн намууд ч тэр чигтээ МАН-ын халаасанд орчихоод хөгөө чирч байна даа.
Улс төрийн хоёр дахь хүчин гэгдэх Ардчилсан нам ч тэдний халаасанд бүрэн утгаараа орсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, намын лидер гэгдэх үүсгэн байгуулагчид нь тэр чигээрээ улс төрийн гэмт хэрэгтнүүд болцгоож, парламентад сонгогдсон гишүүд нь ч авлига албан тушаалын хэргээр юу юугүй ачигдахад бэлэн байгаа.
          Ардчилсан намыг анх Х.Баттулгын, С.Эрдэнийн гэж талцуулж, тамга тэмдэггүй болгосноор сөрөг хүчнийг дарах МАН-нханы компанит ажил албан ёсоор эхэлсэн байдаг.
          Ингээд “Чиний, миний тамга” гэж булаацалдаж байснаас сүүлдээ намын даргын сунгаан гэж өчнөөн, дөчнөөн сонгууль явуулаад гишүүдийнх нь итгэлийг бүрмөсөн хөсөрдүүлж орхисон. Тэгэх нь байтугай тэсгэм хүйтэнд Их хуралд төлөөлж суусан гишүүд нь Төв талбайд тэврэлдэж, хоноод ч тусыг эс олсон.
          Одоо Ардчилсан намыг сонгуульд өрсөлдөж, сөрөг хүчин болно гэвэл итгэх хүн тун ховор байна. Нэг ёсондоо дахиж сэхэл авахгүй болтол нь хүчийг нь тарамдуулж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахааргүй болтол нь өөрийнхөө эрхшээлд МАН-ынхан оруулчихаад байгаа гэсэн үг.
          Угтаа бол С.Эрдэнэ ч үгүй, Х.Баттулга ч үгүй Ардчилсан намд даргынхаа цүнхийг барьсан хэдэн туслахууд л үлдсэнээс өөрөөр итгэлт гишүүн гэх хүн цөөхөн үлдлээ. Цагтаа 200 мянган гишүүнтэй, Засгийн эрх барьж байсан улс төрийн  хоёрдогч хүчин ийн МАН-д дагаар орох хүртлээ хүчгүйдлээ.МАН-ын даргаагийн нүүдэл нь С.Баярцогтод хүч нь мохсон АН-ыг өгч, сонгуульд өрсөлдөгчгүй болох нүүдлээ зэхээд, цагийг нь хүлээж сууна.
        Саяхныг хүртэл Ардчилсан намтай ам уралдан МАН-ыг муулж явсан МАХН-ных ч МАН-ынхан урвуулсан.  Өстөн дайснаас ч ялгаагүй болтлоо түгжин хагарч, МАН-ын нөхдөөсөө тусдаа гарсан Н.Энхбаяр, нөхөн сонгуульд төрсөн хүүгээ дэвшүүлэхдээ дайснуудтайгаа гар барилцаж, тохироонд хүрснээр МАХН гэх нам улс төрийн намын жагсаалтаас бүрэн мөсөн арчигдсан түүхтэй.
       Улс төрд ганцхан суудалтай ХҮН намыг дараагийн сонгуульд бүр олуулаа болж ирнэ гэх таамаг олны дунд бий. Гэвч тэд мөн л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хэмжээнд хүртэл төлөвшсөн  улс төрийн хүчин мөн үү гэвэл эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хоёр дахь хүчний үүрэг гүйцэтгэх хэмжээнд очоогүйн дээр ах намын “халаасны нам” гэх нь бий.
       УИХ-д суудалгүй намаас ШИНЭН-ыг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ж.Батзанданг авлига, албан тушаалын хэргээр “аавын хаалга” татуулсан.

МАН ДОТРОО ХЭНИЙ ФРАКЦ ИРЭХ СОНГУУЛИЙН ДАРАА ЗАСГАА ТОЛГОЙЛЖ, УЛСАА УДИРДАХ ВЭ, МАРАФОН ЭХЛҮҮЛЭХ ҮҮ

       Ингээд харахаар улсын Дээд шүүхэд бүртгэлтэй  30 гаруй нам тэр чигтэй МАН-д дагаар орж, тэднийг МАН-ынхан гарынхаа үзүүрээр хөдөлгөж байгаа гээд хэлчихэд буруудахааргүй байна. Үндсэндээ эрх баригч намынхан зорилгодоо хүрчихээд гэдгэр суугаа.
       Тэгэхээр ирэх сонгуулийн улс төрийн өнгө тодорхой болж байна. Одоо МАН дотроо хэн нь эзэн бэ, хэн нь том бэ гэдэг өрсөлдөөнөө эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, хэний фракц ирэх сонгуулийн дараа Засгаа толгойлж, улсаа удирдах вэ, марафон эхэлнэ гэсэн үг. Үндсэндээ намынх нь гишүүд ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас аль боломжтой, аль хүчтэй байгаа томчуудынхаа бөөрөнд наалдаад эхэлсэн гэх цуу яриа ч бий.
Цаад агуулгаараа бол МАН-ынхан ингэж хүчээ зузаатгаж байгаад нэг л өдөр задрахыг үгүйсгэхгүй юм. Өрөм дотроо өтдөгийн адил тэдний хагарал дотроо эхэлж ч мэдн

https://ergelt.mn/news/35/single/27830
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn