АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас гаргасан юм.
