“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Х.Нурлаттай холбоотойгоор “Мон-зам ложистик”-ын захирал Л.Цэнд-Аюушийг цагдан хорьж шалгаж эхэлжээ

438


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 830 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тэдний дунд “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох үйлдэл багтсан байна. Тодруулбал, саяхныг хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан, эл компанийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Булганд холбогдох, бусдаас хээл хахууль авсан хэргийг шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, БНХАУ-ын хoрoнгo оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс ахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм.
“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад албан тушаалтантай холбоотой хэргийг нарийвчлан шалгасаар байгаа аж. Тухайлбал, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатад холбогдох, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулж, өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгосон хэрэгт шинэ нотлох баримтууд гарч ирсэн байна. Түүнийг уг нь НПГ-аас “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгасан бөгөөд Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстаны Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцын хороолол барьж, хууль бусаар олсон мөнгөө угаасан байж болзошгүй гэж буруутгаж буй билээ. Тэгвэл Х.Нурлаттай холбоотой өөр нэг үйлдэлд “Мон-зам ложистик” ХХК-ийн захирал Л.Цэнд-Аюушийг цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас энэ талаар тодруулахыг хүссэн ч “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт хэлэв. Юутай ч “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжийн удирдлагын тоо нэгээр нэмэгдээд байна.

https://isee.mn/n/51202
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn