Сахал Д.Эрдэнэбилэгийг зохион байгуулалттай “гэмт бүлэг“ байгуулсан хэмээн ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлэхээр болжээ

246

Худалдаа, хөгжлийн банкны 64 хувийн хувьцаа эзэмшигч, Сингапурын хөрөнгө оруулалттай “Globull Investment and Development PTE. LTD” компанийн эцсийн өмчлөгч, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад шилжүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгоншилжүүлсэн, Хөгжлийн банкны, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан улс төрд нөлөө бүхий болон дээрх хүний байгуулсан аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан билээ.
Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийг дээрх банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью си эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир зэрэг хүмүүстэй урьдчилан нэгдэж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлж, татан оролцуулсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 20.3, 18.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцоод буй билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эзэмшлийн Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын чиглэлд Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авч төмөр зам тавихдаа төсөвт өртгийг их хэмжээгээр нэмэгдүүлэн завшсан гэх зэрэг үйлдлийг нь ч нэгтгэншалгасан байдаг.
Бидний авсан мэдээллээр Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэгт дээр дурдсан хүмүүсээс гадна тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал нарт ч бас яллах дүгнэлт үйлдүүлэхээр болж буй гэнэ.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 12-16-нд эрүүгийн 777 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 22-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсний нэг нь дээрх хэрэг байгаа юм.
 
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn