Манай улсад бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэрэг Энэтхэгээс 5 дахин их байна

132

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хоногт 2-6 бүртгэгдлэж байна. Тэгвэл дэлхийд “хүчиндэх” гэмт хэргээр дээгүүр байранд бичигддэг Энэтхэг улстай энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээллийг харьцуулбал, манай улс тус улсаас илт олон тохиолдлолтой байгаа тоон судалгаа байна. Тухайлбал, Энэтхэг улсад жилд хүчингийн 32 мянган гэмт хэрэг бүртгэгддэг бол манай улсад хүүхэд хүчиндүүлсэн гэмт хэрэг 250-270 орчим бүртгэгддэг.
Уг мэдээллийг харьцуулалтын аргаар авч үзэхэд, Энэтхэгт 100.000 хүн тутад хүчингийн гурван хэрэг үйлдэгдэж байгаа бол, Монгол Улсад 100.000 хүн тутамд 15 хүүхэд хүчиндүүлдэг байна. Ингэснээр манай улс бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоогоороо дэлхийд “толгой цохиж” байна гэсэн дүнг үзүүлж байна. Бүр тодруулбал, манай улс энэ төрлийн гэмт хэргийн тоогоороо Энэтхэгээс тав дахин их байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn