Л.Гантөмөр: АН 15 дэд даргатай болсны ес нь 1980-аад оныхон

367
Ардчилсан Намын удирдлагууд Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 
Тус намын дарга Л.Гантөмөр "Намын тэргүүн болон дэд дарга нар томилогдсон. АН улс төрийн зөвлөлөө байгуулсан. Уг зөвлөлд 22 гишүүний нэрийг дэвшүүлж, Үндэсний бодлогын хорооны хурлаар баталсан.
Өнөөдрөөс тус зөвлөл хурлаа хийж, намын улс төрийн шийдвэрийг хэлэлцэх юм. Мөн намын үндсэн дүрмийн болон дотоод сонгуулийн хороонд шинэчлэл хийсэн. АН-ын анхан шатны сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаан АН-ын сумын хурлууд болно. Сумын АН-ын дарга нарын сонгуульд болох юм. Түүнчлэн аймгийн намын хороодын гишүүдийг сонгох сонгууль болно. 
80 мянга гаруй гишүүдээсээ бид санал авсан. Тэдний ихэнх нь АН-ыг нэгдмэл байх нь чухал гэж үзэж байна. Тиймээс АН-ыг хэрхэн бүтэн байлгах тухайд ҮБХ-ны гишүүд санаагаа чилээсэн. Намын удирдлагын түвшинд шинэчлэл хийж, шинэ залуу үеэ гаргаж ирэх шаардлагатай байна. 
АН 15 дэд дарга болсны 9 нь 1980-аад оныхон. Тэд манай намыг сонгуульд удирдаж оролцоно. Дэд дарга нарын үүрэгт ажлын хуваарь гарч байгаа. Дэд дарга нар сум, аймагт ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа хийнэ" хэмээв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn