АНУ Украинд 325 сая долларын зэвсгээр туслана
АНУ-ын Засгийн Газар Украин улсад 325 сая ам.долларын цэргийн багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений бичгээр хийсэн мэдэгдэлд дурьджээ.
Тодруулбал уг багцад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт зэвсэг техникүүд, их бууны сум, танк эсэргүүцэх зэвсэг, дайзат сум багтсан бөгөөд эдгээр сум хэрэгсэл, зэвсэг техникийг АНУ-ын Батлан хамгаалах яамны нөөцөөс гаргах юм байна.
С.Сарнай
Sonin.mn