А.Адъяасүрэн мэтийн "АВЛИГАЧИД"-аас татгалзаж эхэллээ

355

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дээд чуулган өчигдөр /2023.09.25/ боллоо. Дээд чуулганаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог 2016 оноос хойш удирдсан УИХ-ын гишүүн С.Одонтуяаг чөлөөлж, шинэ ерөнхийлөгчөө сонгосон юм. 
Тэгвэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд Б.Жаргалан, А.Адъяасүрэн, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын долоон хүн нэр дэвших эрхээ авч, өрсөлдсөн. Гэхдээ гол өрсөлдөөн тус холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хоёрын дунд өрнөсөн гэхэд болно. 
Дээд чуулганд оролцсон 600 гаруй төлөөлөгчийн 50.8 хувь нь Б.Жаргаланд саналаа өгч, "Фортуна" Н.Батбаярын охин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр тодорсон юм. Ингэснээр АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог авч, өөрийн хүнээ тавьж чадлаа. 
Харин нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүтгүүлсэн гэх УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ялагдал хүлээлээ. Энэ нь "авлигачин" А.Адъяасүрэнг намынх нь мянга мянган гишүүн, дэмжигчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг харуулсан том мессеж байж ч болно. 
Учир нь, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, парламентын гишүүн болсон А.Адъяасүрэн авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Түүнийг нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд авлига өгсөн гэж үзэж байгаа юм.
Дээр нь, АТГ-аас "нүүрсний хулгай"-н хэрэгт холбоотой гэдгийг нь зарласан байдаг. 
Ямар сайндаа л УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Сэтгүүлчид мэдээллээ нягталмаар байна. Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Намайг нүүрсний хэргээр биш авлигын хэргээр шалгаж байгаа" гэх утгатай үгийг Төрийн ордонд байсан хэвлэлийнхэнд дайж байх вэ дээ. 
Энэ бүхнээс үл хамаарч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн намын гишүүдийнхээ хүсэлт, шахалтаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд нэр дэвшсэн хэмээн ярьсан. Тэр үнэн, худал хэлсэн эсэхээс үл шалтгаалж нөгөө нэр дэвшихийг шахаж шаардаж байсан гишүүд, дэмжигчид нь "авлигачин" А.Адъяасүрэнг сонгохыг хүсээгүй бололтой.
Нөгөөтэйгүүр АН бүхлээрээ шинэчлэгдэж, дотооддоо шинэчлэлийн салхи сэвэлжүүлж байгаа энэ цаг үед А.Адъяасүрэн мэтийн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдөөсөө салж, намынхаа нэрийг цэвэрлэхийг хүсэж байж ч мэднэ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn