Голомт банкны картаар Shangri-La Centre, Central Tower-аас хийсэн худалдан авалт бүрд буцаан олголттой

201
Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.

Урамшуулалт хугацааны үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байх бөгөөд буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 5 хоногийн дараа таны дансанд орох болно.

Та зөвхөн дараах худалдаа, үйлчилгээний газруудын Голомт банкны ПОС дээр төлбөр төлснөөр буцаан олголт авах бөгөөд Shangri-La Centre болон Central Tower-аас хэрэгжүүлж буй S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын дүнгийнхээ 1-5%-д оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой. Иймээс харилцагч та тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ S Rewards аппликэйшнээ уншуулахаа битгий мартаарай.
зураг 
S Rewards: S Rewards аппликэйшн нь үйлчлүүлэгчдийн үнэнч хэрэглээг урамшуулах лояалти систем бөгөөд аппликэйшний албан ёсны хамтрагчаар Голомт банк ажиллаж буй юм. Та S Rewards-ийн гишүүн болсноор Shangri-La Centre болон Central Tower-т байх дэлгүүр, үйлчилгээний газруудаас худалдан авалт хийх, төлбөр төлөх бүрдээ урамшууллын оноо авч, оноогоо дараагийн худалдан авалтын үнийн дүнгээсээ хасуулах, ваучер, купон, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудад зарцуулж болно.

Бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит картын харилцагч та сар шинийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ Shangri-La Centre, Central Tower-аас худалдан аваад Голомт банкнаас хэрэгжүүлж буй буцаан олголттой урамшуулал болон тус худалдааны төвүүдийн оноотой урамшуулалд давхар хамрагдаарай.
Буцаан олголттой урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn