Осолдсон автобусны зорчигчид “Монруд” компанийн ажилчид байжээ

127


Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ноён сумын  чиглэлд явж  байсан 41 зорчигчтой  автобус Төв аймгийн Сэргэлэн сумын “Ногоон дов” гэх газарт  ачааны машинтай  мөргөлдөж осолдсон. Ослын улмаас  автобусны жолооч 36,44 настай хоёр  эрэгтэй нас барсан бол ачааны автомашины  жолооч бэртэл авч эмнэлэгт  хүргэгджээ. Автобусаар зорчиж явсан 37 иргэн ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Одоогийн байдлаар нийт 9 хүн таван тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байснаас нэг нь өнөө өглөө энгийн тасаг руу шилжлээ. Одоо эрчимт эмчилгээнд байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр зэрэгтэй. Бусад нь гэмтлийн оношоороо харьяалагдах тасгуудад эмчилгээ үйлчилгээгээ аваад хэвийн байна" гэлээ. Харин 28 иргэн ГССҮТ-д ирж үзүүлээд зөвлөгөө аваад хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй учир буцаасан аж. Мөн тээвэрлэх боломжгүй гавал тархи болон аарцаг нурууны хүнд бэртэлтэй хоёр иргэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа. Тархи гавлын хүнд гэмтэлтэй иргэнд ГССҮТ-өөс явуулын баг мэс засал хийсэн хэмээн мэдээллээд буй. Осолд өртсөн хүмүүс “Тера экспресс” компанийн Өмнөговь аймагт байрлах уурхай руу явж байсан  “Монруд” компанийн кемп, катерингийн ээлжийн ажилчид байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn