Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

532
ХҮҮГҮЙ, ШИМТГЭЛГҮЙГЭЭР АВ.
Та хүссэн бараа, үйлчилгээгээ урьдчилгаа төлөхгүйгээр хүү, шимтгэлгүй нөхцөлөөр авах боломжтой тухай мэдсэн үү?
Мэдээлэл технологи, санхүүгийн салбарын эрчимтэй хөгжил нь эцсийн хэрэглэгчид илүү хялбар, ашигтай үйлчилгээг санал болгох боломжийг үргэлж бий болгодог. Үүний тод жишээ бол санхүүгийн үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж хамгийн таатай нөхцөлийг харилцагчиддаа санал болгож буй T-Finance санхүүгийн байгууллага юм. Энэхүү санаачилгынх нь талаар "Т-Finance” ХХК-н Бизнес хөгжлийн газрын захирал Э.Төрсуврагатай ярилцлаа. 

"T-Finance” бол Монгол инженер, шинжээчдийн ур ухаан шингэж бий болсон  шинэ зээлийн үйлчилгээ, төлбөр тооцооны аппликейшн юм.
Манай апп-ийг ашиглан бэлэн мөнгөний зээлийг банкныхаа дансанд шилжүүлэн авахаас гадна хүссэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ огтхон ч хүүгүй, шимтгэлгүй, нэмэлт хүраамжгүйгээр авах боломжтой.
Кредит карт буюу зээлийн карттай манай аппликейшн төстэй гэж ойлгож болно. 

Апп-ын гол давуу тал, ялгарал нь юу вэ? 
Бид хэрэглэгчдийн ББСБ-уудын талаарх гажуу, ташаа ойлголтыг эвдэхийн тулд анхнаасаа л бүтээгдэхүүнийхээ бизнес моделийг харилцагчаасаа авах биш харин эсрэгээрээ яаж "өгөх” вэ? гэдэгт ихээхэн анхаарч шийдлээ гаргасан. Энэ мэтчилэн санхүү, технологийн салбартаа бидэнд ялгарах онцлог, давуу талууд хэд хэд бий.

Нэгдүгээрт, зээлийн үйлчилгээнүүд хүү, шимтгэл хамгийн бага гэж сурталчлан, тогтмол үйлчлүүлэх бүрд хүү шимтгэлээ багасгана гэдэг байдлаар явж ирсэн.Хүүгүй гэхээр шимтгэлтэй, шимтгэлгүй гэхээр хүүтэй тэдгээр сурталчилгааны арга барилууд харилцагчдыг бүр хашраагаад, төөрөгдүүлчихсэн гэхэд болно. Харин Ти-Финансын хувьд энэ тал дээр хүүгээ бууруулах, багасгах гэсэн ойлголтыг байхгүй болгосон. Учир нь бид ямар ч хүүгүй, шимтгэлгүйгээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангадаг. Үүнд л бидний гол ялгарал оршиж буй гэж бодож байна.
Хоёрдугаарт, Өмнө нь та энэ төрлийн үйлчилгээг авахдаа эхлээд гэрээ байгуулаад дараа нь зээлийн хэмжээгээ мэддэг байсан бол бид эхлээд зээлийн хэмжээгээ мэдчихээд дараа нь гэрээ байгуулах боломжтой болгосон. 
Гуравдугаарт, манай апп зөвхөн зээл авах бус давхар худалдан авалт хийх боломжийг танд өгч байгаа. Ингэхдээ бид таныг дунд нь заавал цахим хэтэвч ашигла гэхгүй. Шууд л зээлжих эрхээсээ төлбөрөө хийнэ.
Дөрөвдүгээрт  Та өөрийн найзаа апп-д урьж болох бөгөөд таны урьсан найз манай апп ашиглан худалдан авалт хийвэл худалдан авалтынх нь нэг хувь, мөн таны өөрийн худалдан авалтын нэг хувийн урамшууллыг авах боломжтой. Та хэдэн ч найзыг урих боломжтой бөгөөд элсүүлсэн найз бүрийнхээ худалдан авалтаас урамшуулал авах боломжтой гээд боддоо. Сануулж хэлэхэд бид авах биш өгөх зарчмаар ажилладаг.

- Үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлээд хэр удаж байгаа вэ?
Бид анх 2014 онд "Домог Инвест” нэрээр банк бус санхүүгийн байгууллагын салбарт хөл тавьсан. Байгууллага бүрд өсөж тэлэх, салбараа өргөжүүлэх, салбарын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах зорилго байдаг. Үүнийхээ ч дагуу бид 2019 оны 4 улирлаас бизнестээ ре-брэндинг хийж үйлчилгээний модель, дүр төрхөө шинэчилж, илүү ахисан шатанд үйл ажиллагаагаа явуулахын тулд одоогийн Ти финанс ББСБ ХХК, T-Finance апп болсон. Одоо бид харилцагчдадаа маш уян хатан нөхцөлтэй хэрэглээний зээл болон, аппаа ашиглаад л аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаа төлөхгүйгээр мөн хүүгүй, шимтгэлгүй худалдан авах ухаалаг шийдлийг санал болгож байна. 

- Зээлийн үндсэн шалгуур, нөхцөл ямар байгаа бол?
Бид олон улсын зээлийн үнэлгээний загварчлалын дагуу системийн хөгжүүлэлтээ хийсэн бөгөөд зээлжих эрхийг тогтооход харилцагчийн олон хүчин зүйл нөлөөлнө. Үндсэн шалгуураас дурдвал нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сар тасралтгүй төлсөн, Улаанбаатар хотын харьяалалтай, Монголбанкинд чанаргүй зээлгүй бол T-Finance апп ашиглаад зээл авах боломжтой. Зээлийн дээд хэмжээ одоогоор 5 сая төгрөг хүртэл үүсэх бөгөөд цаашлаад 20 хүртэлх сая төгрийг эрх үүсэх боломжтой. 
Харилцагч нар маань өөрт үүссэн бэлэн мөнгөний зээлжих эрхээсээ 2 дахин их хэмжээний  үнийн дүнд  Нарансупермаркет, М-март, Coffeebean&tea leaf бүх салбарууд,  Hardrock Techstore, Gadgetstore, Prius center, Tuul restaurant зэрэг  манай 100 гаруй хамтрагч байгууллагаас хүүгүй, шимтгэлгүй худалдан авалтын зээл авч болно.   

Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал хэн бүхэнд тун эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж, газар бүр үйл ажиллагаагаа хумиж байгаа ч бид харилцагчдаа итгэсээр, боломжийг олгосоор байхдаа л гол анхаарлаа хандуулж байна.
Мөн бид харилцагчидаа илүү ойртох үүднээс гэрээ байгуулах боломжтой түр салбаруудаа ажлуулаад эхэлсэн бөгөөд тэдгээр салбаруудад та 1 удаа очиж гэрээ байгуулаад л  манай аппликейшны хэрэглэгч болох боломжтой. 
T-Finance  Ухаалаг шийдэл.
Санхүүгийн ухаалаг шийдлийг таны гарт
Апп татах холбоос
Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.teso.domog&hl=en
iOS: https://apps.apple.com/us/app/t%20finance/id1482383567?ls=1  
Вэб хуудас: www.tfinance.mn    
Facebook: https://www.facebook.com/tfinanceapp     
Instagram: https://www.instagram.com/tfinance147/   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn