Ерөнхий сайд төрийн албанд халаа сэлгээ хийхгүй, орон тоо нэмэхгүй байх үүрэг өгчээ

143

Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийж, Ерөнхий сайд салбарын сайд нарт чиглэл өгчээ.
Тодруулбал, гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан учраас цаашдаа төрийн албанд халаа сэлгээ хийхгүй, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болгожээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилсөн ч яамдын тоог нэмээгүй. Тиймээс яамдыг орон тоо нэмэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ "Ирэх 7 хоногт Засгийн газрын яамдын орон тоог нэмэхгүйгээр илүү хэрэгжилт рүү анхаарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төсөлтэй танилцана" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn