Хот хоорондын автобус түр хугацаанд "Драгон" төвөөс хөдөлнө
![](http://nutag.mn/uploads/posts/2024-08/medium/1724669282_b1a2baf0dfb507aa898e086c45e8d869208f2dcf.jpg)
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучиж байгаатай холбогдуулан хот хоорондын тээврийн чиглэлд өөрчлөлт оруулсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал,
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд зэрэг аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобус нь энэ сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс явах аж.
![Хот хоорондын автобус түр хугацаанд "Драгон" төвөөс хөдөлнө](http://cdn.eagle.mn/uploads/editor_file/images/457061036_904536835048396_5143950162730273775_n.jpg)