Хот хоорондын автобус түр хугацаанд "Драгон" төвөөс хөдөлнө

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучиж байгаатай холбогдуулан хот хоорондын тээврийн чиглэлд өөрчлөлт оруулсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал,
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд зэрэг аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобус нь энэ сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс явах аж.
