Тэйлор Свифт Камала Харрисыг дэмжсэн нь иргэдийн сонголтод нөлөөлөх үү

103

АНУ-ын дуучин Тэйлор Свифт саяхан цахим хуудсаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Өчигдөр болсон нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараахан 284 сая дагагчтай Инстаграм хуудсаараа Камалаг дэмжиж байгаагаа илэрхийлсэн пост хийсэн нь бараг 10 сая лайк цуглуулжээ.
Шүтэн бишрэгчид нь болон АНУ-ын иргэд Тэйлор Свифтийг сонгуульд хэнийг дэмжихийг анхааралтай ажиглан хүлээж байсан гэхэд буруудахгүй. 
Дуучин бүсгүйн сонголт иргэдийн сонголтод хэрхэн нөлөөлөх нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.
Учир нь өнгөрсөн онд Тэйлор Свифт иргэдийг сонгуулиа өгөхийг уриалсны дараа 24 цагийн дотор 35 мянган хүн сонгуулиа өгөхөөр бүртгэл хийлгэсэн юм. 
Энэ оны нэгдүгээр сард Newsweek-ээс явуулсан судалгаанд оролцогсдын 18 хувь нь Тэйлор Свифтийн дэмжих хүнд саналаа өгнө гэж хариулсан байна. Үүнээс харахад 35-аас доош насны иргэдийн сонголтод дуучин бүсгүй хэнийг дэмжих нь ихээхэн нөлөөлөх төлөвтэй байгаа аж.
Тэрбээр "Саяхан Дональд Трамп хиймэл оюун ухаан ашиглан намайг өөрийг нь дэмжиж байгаа гэсэн хуурамч бичлэг цахим хуудсандаа нийтэлсэн болохыг олж мэдсэн.
Иймд сонгогчийн хувьд өөрийн сонголтын талаар ил тод байх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. Худал мэдээлэлтэй тэмцэх хамгийн энгийн арга бол бодит үнэн юм. Би энэ сонгуульд Камала Харрис болон Тим Валцыг дэмжинэ" хэмээн нийтэлсэн юм.
Эх сурвалж: The Guardian
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn