Багахангай дүүргийн “Хангай” сургуулийг хувааж, 2 сургууль болгоно

90

Нийслэлийн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” сургуулийг бие даасан ерөнхий боловсролын хоёр сургууль болгон өөрчлөн байгуулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
Тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах санал иргэдээс ирсэн учраас уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр “Хангай” сургуулийн нөхцөл байдалтай танилцсан байдаг. Түүнчлэн сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар “Хангай” сургуулийг хувааж, бие даасан хоёр сургууль болгохыг хүссэн үр дүн гарсан билээ.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль бодлогын зорилтын хүрээнд сургуулийн менежментийг сайжруулж энэхүү ажлыг хийхээр боллоо. Үр дүнд нь багш нарын ачааллыг бууруулах, ажлын байран дээрээ хөгжих, мэргэжлийн хөгжлийн ахицыг хангаснаар сургалтын амжилт, чанарт ахиц гарах боломжгой гэж дүгнэж байна.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn