ЦЕГ: Цэцэрлэгийн 4 настай хүүхдийг удаа дараа зодсон гэх багшийн туслахыг шалгаж байна

58

Цэцэрлэгийн хүүхдийн биед халдсан байж болзошгүй бичлэг цахим сүлжээгээр тархжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах нь 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна гэх дуудлага мэдээлэл энэ 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж мэдээллээ.
Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn