Улаанцав хотын ”Токений төв” болох хүсэл тэмүүлэл

5
DeepSeek-ийнхэн ажилд авах зараа 4-р сарын 15-ны өдөр нийтэллээ. Зарын агуулгад Дата Төвийн Үйл Ажиллагааны ахлах инженер ажилд авна, сарын цалингийн дээд хэмжээ нь 30000 юань, жилд 14 сарын цалинтай. Ажлын байрны байршлыг "Өвөр Монголын Улаанцав" гэж бичсэн байна. Яагаад Улаанцав хотод Дата Төвийн үйл ажиллагаа явуулах болов хэмээн сонирхон асуух хүн олон байв. Хариулт нь тооцоолох хүчийг хөгжүүлэх сайхан боломж энэ нутагт бүрэн буйд оршино.
 Газар зүйн байршил болон хөгжлийн орчны давуу талтай
Бээжингээс Улаанцав руу өгөгдөл явуулахад ердөө 4.2 миллисекундын дотор дамждаг. Өөрөөр хэлбэл, нүд ирмэхээс ч хурдан. Гэхдээ хурд нь түүний цорын ганц давуу тал биш юм. Тогтвортой геологи, сэрүүн уур амьсгал, эрчим хүчний нөөц, таатай бодлого зэрэг олон хүчин зүйлүүд дурдагдана. Улаанцав хотын Их Өгөгдлийн Удирдлагын Товчооны дэд захирал Лю Хуансүө гол болох найман давуу талыг дурдсан. Хамгийн тод онцлог нь сэрүүн уур амьсгал юм. Хөргөлт болон дулааны тархалт нь томоохон тооцоолох эрчим хүчний баазын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг эзэлдэг. Улаанцавын жилийн дундаж температур 4.3℃ бөгөөд байгалийн хөргөлтийн эх үүсвэрүүд жил бүр бараг 10 сарын турш ашиглах боломжтой тул эрчим хүчний хэрэглээг эрс бууруулдаг. 2013 онд Улаанцав  дижитал эриний тэргүүн эгнээнд жагсаж байв. Huawei, Alibaba, Apple, Kuaishou, CICC Data, Century Internet зэрэг тэргүүлэгч компаниуд энд үйл ажиллагаагаа явуулж, гайхалтай тооцоолох эрчим хүчний салбарын кластерыг бий болгосон. 2018 онд Улаанцав нь Бээжинтэй шууд холбогдсон 144 цөмт хос хэлхээтэй өндөр хүчин чадалтай оптик кабель тавьсан. 2022 онд "Зүүн-Баруун тооцоолол" төслийг эхлүүлж, Улаанцав нь улсын зангилаа болсон найман том тооцооллын эрчим хүчний төв, арван дата төвийн кластерийн нэгт багтаж, тэргүүлэх байр сууриа бататгасан. Сүүлийн жилүүдэд Улаанцав нь шинэ төслүүдэд "төслийн удирдагч" механизм, одоо байгаа төслүүдэд "удирдлагын холбоо" механизмыг цогцоор нь хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдэд бүрэн үйлчилгээ үзүүлж байна. Жүн Жинь Өгөгдлийн Группийн захирлын туслах Ван Дандан:
- Улаанцав хот нь Дата төвийн үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Энд тооцоолох хүчний салбарыг хөгжүүлэхэд маш тохиромжтой санагдсан. Энд ирсэн хоёр дахь өдрөө хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхээр шийдсэн гэж байлаа. Аж үйлдвэрийн зохион байгуулалтын хувьд Жүн Жинь Өгөгдлийн Групп нь бага багаар  үйл ажиллагаагаа өргөжүүлэх зарчмыг баримтлан, тооцооллын хүчний цар хүрээгээ тасралтгүй тэлж, үйлдвэрлэлийн чадавхийг сайжруулж байна.
Улаанцав хотод тооцооллын хүч нь халуун сэдэв болж байна. Цахар Баруун гарын дунд хошууны засаг дарга Ян Лимэй, Өдгөө хэд хэдэн том өгөгдлийн төслийг зохицуулж байна гэж хэллээ. Тэрээр:
- Бидэнд бизнесийг татах баялаг нөөц бий. Бид давуу талтай салбаруудаа цаашид хөгжүүлж, бизнесийн таатай орчин хангахын тулд маш сайн төслийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүн бүр тооцооллын хүчний талаар ярьж, эрэлхийлж байгаа энэ үед Хятадын умард хэсэгт шинэ эрч хүчтэй тооцооллын хүчний төв хурдацтай байгуулагдаж байна гэж хэлэв.
Ногоон цахилгаан эрчим хүчийг шууд нийлүүлэх нь тооцоолох хүчинд хүчтэй дэмжлэг өгнө
Тооцооллын эрчим хүчний эцсийн зорилго бол цахилгаан эрчим хүч бөгөөд цахилгаан эрчим хүчний эцсийн зорилго нь ногоон цахилгаан эрчим хүч юм. Тооцооллын эрчим хүчний салбар нь эрчим хүч их шаарддаг салбар бөгөөд үндэсний төв зангилаануудад шинэ дата төвүүдийг барихад ногоон цахилгаан эрчим хүчний хэрэглээ 80 хувиас дээш байх шаардлагатай. Энэ нь тогтвортой, хангалттай, хямд өртөгтэй ногоон цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтай  нь тооцооллын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд боломжтой гэсэн үг юм.
Улаанцав хот нь салхи, нарны эрчим хүчээр баялаг бөгөөд үр ашигтай салхины цахилгаан станцын талбай нь улсын нийт талбайн аравны нэгийг эзэлдэг. Жилд 3200 гаруй цаг нартай байдаг бөгөөд цэвэр эрчим хүч нь суурилагдсан хүчин чадлынхаа 65.9 хувийг эзэлдэг бөгөөд 19.4 сая киловаттаас давсан байна. Том өгөгдлийн төвүүдийн цахилгаан эрчим хүчний үнэ Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийнхаас 50 орчим хувь, тооцоолох эрчим хүчний зардал нь нэгдүгээр зэрэглэлийн хотуудынхаас 60 хувиар бага байна.
2025 оны 07-р сард Хятад улсын дата төвүүдийн анхны нэгдсэн цахилгаан үйлдвэрлэх, сүлжээ, ачаалал, хадгалалтын төсөл болох Жүн Жинь Өгөгдлийн Группийн Улаанцав дахь нэгдсэн цахилгаан үйлдвэрлэл, сүлжээ, ачаалал, хадгалалтын төсөл албан ёсоор ашиглалтад орж, улсын хэмжээнд анхны эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон цахилгаан үйлдвэрлэлийг байгуулсан. Салхин турбин болон фотоэлектрикийн үйлдвэрлэсэн цэвэр цахилгаан эрчим хүчийг зориулалтын шугамаар дата төвд шууд дамжуулж, жилд 848 сая киловатт-цаг цахилгааныг өөрөө үйлдвэрлэж, өөрөө хэрэглэдэг ногоон цахилгаан эрчим хүчийг хангаж байгаа нь 260 мянган тонн стандарт нүүрсийг хэмнэж, нүүрстөрөгчийн ялгарлыг 580 мянган тонноор бууруулсантай тэнцүү юм.
- Өөрийн нэгдсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, сүлжээ, ачаалал, хадгалах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна мэдээллийн төв нь өндөр технологийн бүсийн тэг нүүрстөрөгчийн паркийн ухаалаг түгээлтийн сүлжээнд тулгуурлан шууд ногоон цахилгаан холболтыг бий болгож, улмаар ногоон цахилгаан эрчим хүчний өндөр хувь хэмжээний хэрэглээг илүү бат бөх баталгаажуулна гэж Лю Хуансүө  хэлэв.
Цахилгаан борлуулахаас токен борлуулах хүртэлх нэг хотын "гурван үе шат"
Токен нь хиймэл оюун ухааны өгөгдөл боловсруулах үндсэн нэгж юм. Токен бүрийн үйлдвэрлэл нь тооцоолох хүч болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний үйл ажиллагаатай тохирч байна. Нэг киловатт цаг хямд ногоон цахилгаан эрчим хүчийг токен хөрвүүлснээр хэдэн арван эсвэл бүр хэдэн зуун дахин үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Улаанцавын "3T үйлдвэрлэл" - төмс (TuDou), ферро хайлш (TieHeJin), Токен нь шинэ чанарын бүтээмжийг бий болгох гол хүч болж байна. 2025 оны сүүлээр Улаанцав хот "Тал нутгийн үүлэн хөндий - Ухаалаг тооцооллын хот - Токен капитал" гэсэн гурван үе шаттай хөгжлийн замыг санал болгож, "Улаанцав хотын 'Токений төв'-ийг байгуулах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2028)"-г гаргасан. 2026 оны зорилт нь 200,000 петабайтаас дээш тооцоолох хүчин чадалтай байх, 8 тэрбум юаниас дээш орлого олох явдал юм. "Токений төв"-ийг байгуулахад аж үйлдвэрийн экосистем, боловсон хүчин, хэрэглээний хувилбарууд шаардлагатай. Улаанцав хот нь тооцооллын хүчний үйлчилгээ, токен арилжаа, ухаалаг хэрэглээг багтаасан бүрэн үйлдвэрлэлийн сүлжээ байгуулахаар хичээн ажиллаж байна. Энэ нь өгөгдлийн шошгололт, дүн шинжилгээг бэхжүүлж, алгоритм, загварчлалын сургалт, дүгнэлтийн төслүүдийг нэвтрүүлж байна. Тус хот нь улсын анхны өгөгдлийн төвийн салбар-боловсролын интеграцийн нийгэмлэг байгуулж, Умард нутгийн тооцооллын хүчний судалгааны хүрээлэн, дижитал оюун ухааны салбарын коллежийг байгуулж, орон нутгийн боловсон хүчнийг хөгжүүлэх. Мөн кино, телевизийн тооцооллын хүчний аж үйлдвэрийн парк, хиймэл оюун ухааны хөгжим бүтээх баазыг хөгжүүлж, тооцооллын хүчийг амьдралын бүхий л салбарт нэвтрүүлэх болно.
Жүн Жинь Өгөгдлийн Группийн Улаанцав дахь тэг нүүрстөрөгчийн тооцооллын хүчний бааз.
2025 оны эцэс гэхэд Улаанцав хот нийт 125 мянган петабайтаас давсан 81 ухаалаг тооцооллын төвийг багтаасан 84 дата төвийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд ухаалаг тооцооллын хэмжээ 90 хувийг давсан байна. Эдгээр гайхалтай тоо баримт нь "Токений төв" болох зорилтын бат бөх суурийг тавьж байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын Хорооны "1571" ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 2026 оны Улаанцав хотын захиргааны ажлын тайланд ногоон тооцооллын эрчим хүчний чухал төв болон дата үйлдвэрлэлийн кластерыг бүрэн дэмжих болно гэж тодорхой заасан. "Дата төвд ажиллавал сард 30 мянган юанийн цалин авна" гэсэн өнгөцхөн ойлголтын цаана Улаанцав хотын тооцооллын хүчний давуу талыг ашиглан "Токений төв" байгуулах зорилт, хүч чадал оршиж буй юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn