Багахангай дүүрэгт 8 айлын орон сууцны барилга угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна

26

Нийслэл хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Орон Сууцны Корпорациас Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд найман айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн барилга угсралтын тендерийг энэ оны наймдугаар сард зарласан бөгөөд гүйцэтгэгчээр “Жавхлан хүслэн” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.
Тус төслийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж буй бөгөөд барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна. Ногоон байгууламж бүхий найман айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn