ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана

43

ХААН Банк 4 дэх жилдээ дараалан “Шилдэг ТоС байгууллага” шагнал хүртлээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос хамтран тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд баг хамт олноороо манлайлан цойлж, тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд олон улсын стандартын түвшинд нэвтрүүлэн хэрэгжүүлж буйг өндрөөр үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон юм.  
ХААН Банкны хувьд 2018 оноос хойш Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх шатны үйл ажиллагаандаа уялдуулж, энэ чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн төдийгүй 2020 онд дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2024 оны III улирлын байдлаар ХААН Банкны ногоон зээлийн багц 647 тэрбумд хүрч, нийт банкны системийн ногоон зээлийн багцын 53 хувийг дангаар бүрдүүлж байна.  Цаашдаа 2025 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгохоор зорин ажиллаж байна. 
Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 6-р сард баталсан ХААН Банкны “Ногоон бондын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2 үе шаттайгаар татахаар төлөвлөснөөс 2023 оны 12-р сард эхний ээлжинд Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа нийт 5 сая ам.доллартай тэнцэх 17 тэрбум төгрөгийн Ногоон бондыг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалсан билээ. Тэгвэл өнгөрсөн сард тус хөтөлбөрийн удаах үе шат болгон стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгож буй 25 сая ам. долларын Ногоон бондод ХААН Банкны урт хугацааны түншүүд болох АХБ болон ЕСБХБ-наас тус бүр 12.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк  ТоС холбооны 2024 оны “Манлай банк”-аар жилийн турш амжилттай ажиллаж буй бөгөөд 2025 онд мөн энэ эрхэм хүндтэй үүргийг хүлээж, үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.
Ингэснээр ХААН Банк ирэх онд мөн  ТоС холбоотой хамтран Тогтвортой санхүүжилтийн зарчмыг түгээн дэлгэрүүлэх, ногоон ба жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн чиглэлд санал санаачилгыг хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудыг тогвортой хөгжлийн чиглэлд манлайлан ажиллах юм. 
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn