Конор Макгрегорыг 1.58 сая доллар төлөхийг тушаажээ

60

Холимог тулааны аварга Конор Макгрегор Дублин хотод хүчингийн хэрэгт буруутгагдаж буй талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл шүүхээс түүнийг 1.58 сая ам.долларын хууль эрх зүйн зардлыг барагдуулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ нь өнгөрсөн сард тангарагтны шүүхээс Макгрегорыг 2018 оны Зул сарын баярын үдэшлэгийн дараа Никита Хандыг Дублины зочид буудалд хохироож, танхайрсан гэдгийг тогтоож, 264 мянган ам.долларын хохирол барагдуулахыг тушаасан нэхэмжлэл дээр нэмэгдэж байна.
Түүнчлэн хамтран шүүгчдэгч Жеймс Лоуренс гэм буруугүй болох нь тогтоогдсон тул Ханд түүний өмгөөллийн зардлыг хариуцах ёсгүй гэж тангарагтны шүүх мэдэгджээ.
Лоуренс нь Макгрегорын олон жилийн турш найзалсан хүн бөгөөд хамтарсан өмгөөллийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн үеэр тэдний ярьсан зүйл бүгд таарч байсан гэж шүүгч Дублины Дээд шүүхэд тайлагнасан байна. Хэрэв шүүгдэгчдийн мэдүүлэг зөрсөн бол Ханд 420 мянган ам.долларын хуулийн зардлыг өөрөө хариуцаж магадгүй байжээ. Шүүгч Александр Оуэнс хэлэхдээ "Ноён Лоуренс хатагтай Хандын эсрэг өөрийн мэдүүлэгдээ гэм буруугүй гэдгээ баталж чадсан тул хууль, өмгөөллийн зардал гаргах нь зохисгүй" гэв.
Ханд анх иргэний шүүхэд хандахдаа Макгрегор түүнийг хэрцгийгээр хүчиндэж, танхайрсан гэж мэдэгдэж байсан. Хянан шалгалтын дараа Прокурорын захирал эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж шийдвэрлэсэн аж. Хандын өмгөөллийн баг Лоуренс нь хохирогчтой харилцаанд орсноо зөвтгөхийн тулд худал түүх зохиосон гэж мэдэгдэж, гэм буруугүй гэх шийдвэрийг болон Макгрегорт эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэдгийг эсэргүүцэж буй. Өмгөөлөгч Реми Фаррел сэтгүүлчдэд хэлэхдээ, давж заалдах магадлал маш өндөр байгааг онцолсон байна. Тиймээс ирэх нэгдүгээр сарын 16-нд Хандын өмгөөллийн багийн хүсэлтийг хэлэлцэх хуралдаан болно.
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn