УИХ-д “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгууллаа

524
 
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан УИХ-д “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгууллаа.

УИХ, Засгийн газраас Хүүхэд, гэр бүл, залуучуудын эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүүхэд хамгааллын, Залуучуудын хөгжлийн тухай хуулийг шинээр батлан хэрэгжүүлж байна. Энэ оны эхний 3 сард цагдаагийн байгууллагад 545.9 мянган зөрчил бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн 3131 зөрчлийг шалгажээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал, нийт зөрчил 15 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар тус тус өсөн тухай Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан тоо харуулж байна. 

“Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч талбаруудад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт өргөн хүрээнд ажиллах болжээ. Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан зэрэг гишүүд ажиллах юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn