Энэтхэг: Чанаргүй архины улмаас амиа алдсан хүний тоо 104 болжээ

52


Энэтхэгийн Пенжаб мужид хуурамч архи хэрэглэсний улмаас нас барсан хүмүүсийн тоо 104 болж нэмэгдсэн талаар  The Times of India мужийн эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус мужийн 18 оршин суугч амиа алдсан байна. Гэхдээ энэ тоо үүнээс ч их байж болзошгүй, учир нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амиа алдсан хүний ар гэрийнхэн ийм нөхцлийн талаар тэр бүр мэдээлдэггүй гэнэ.
 
Энд дуулгахад Тарн Таран тойрогт хуурамч архины улмаас таван хүн нас барсан талаарх мэдээлэл долоодугаар сарын 29-ний өдөр гарч байлаа. Үүний араас архинд хордож нас барсан талаарх мэдээллүүд энэ мужийн бусад бүс нутгуудаас ч ирж байв. 
 
Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийнхан хэд хэдэн хүнийг баривчилсан бөгөөд тэднийг хуурамч архи үйлдвэрлэсэн, худалдаалсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Урьдчилсан мэдээллээр, хуурамч архинд будаг чимэглэлийн ажилд ашигладаг хортой спирт агуулагдаж байгаа гэнэ. Түүнчлэн цагдаагийнхан согтууруулах ундаа хийхэд ашигласан 5,6 мянган литр бодис, 1212 лонх хуурамч архийг хураан авчээ. 
 
Дашрамд дуулгахад, хуурамч архинд хордсоноос гадна гар ариутгагч шингэн ууснаас болж хүмүүс олноор амиа алдсан хэрэг Энэтхэгт мөн гарсан юм. Тодруулбал, Энэтхэгийн Андхра-Прадеш мужийн нэгэн тосгонд коронавирусийн халдвартай холбоотойгоор хөл хорио тогтоон, улмаар согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байна. Гэтэл оршин суугчид архины оронд гар ариутгагч шингэн уусны улмаас 13 хүн амиа алджээ. 
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn