Япон: Хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг төр даана

11

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүүхэд төрүүлэх зардлыг үнэ төлбөргүй болгох тогтолцоог тусгайлан боловсруулж байна. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг дэмжих тухай мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Энэ үеэр яамнаас өнөөдрийг хүртэлх явцыг танилцуулах юм.
Одоогоор кесар хагалгаа буюу эрүүл мэндийн заалттай нарийн төвөгтэй төрөлтийн тухайд нийт зардлын 70 хувийг даатгалаар, үлдсэн 30 хувийг хувь хүн өөрөө төлөх байдлаар шийддэг. Харин хэвийн төрөлт тутамд 500 мянган иенийн тэтгэмж авдаг тогтолцоо бий. Хэвийн төрөлтийн зардал муж мужаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал, Токио, Канагава мужуудад хэвийн төрөлтийн дундаж зардал 500 мянган иенээс давдаг.
Японы засгийн газар 2023 онд "Хүүхдийн ирээдүй" стратегийг танилцуулсан. Энэхүү стратегидээ 2026 он гэхэд төрөлтийн зардлыг даатгалд хамруулдаг болох зэргээр дэмжлэгийг нэмэгдүүлэх тухай тусгажээ. Ерөнхий сайд Шигэрү Ишиба ч өмнө нь "Жирэмсэн эхчүүдийн төрөлтөд шаардлагатай стандарт зардлыг хувь хүн өөрөө төлөхгүй байхаар тооцно" гэж мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ төрөлтийн зардалтай холбоотой нэгдсэн тогтолцоотой болчихвол үйл ажиллагаагаа зогсоох төрөх эмнэлгүүдийн тоо нэмэгдэж магадгүй гэж болгоомжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: NIKKEI
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn