Ломбардуудад хамтарсан шалгалтыг эхлүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хамтарсан шалгалт хийж байна. Бүтэн жил үргэлжлэх аяны хүрээнд хамтарсан шалгалтыг Баянзүрх дүүргээс эхлүүлжээ. Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээл орчимд байрлах 33 ломбардаас 19 нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх харъяа байгууллагад бүртгэлгүй, СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн сарын хүүгийн дээд хэмжээ болох 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байсан зэрэг олон тооны зөрчил илэрчээ.