Маргалдсаны улмаас Итали улсын иргэнийг АНУ-ын иргэн хутгалж гэмтээсэн хэргийг мөрдөн шалгаж байна

35
Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлсэн билээ. 
Тэгвэл дээрх хэргийн талаар Италийн Элчин сайдын яамнаас "Итали улсын иргэнийг АНУ-ын иргэн хутгалж гэмтээсэн" гэх залруулга тайлбарыг өгөв. 
Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "АНУ-ын иргэнийг Итали улсын иргэн маргалдсаны улмаас зургаан удаа хутгалж гэмтээсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тодруулбал Баянгол дүүргийн … дугаар хороонд “Бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр 19:00 цагийн орчим цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН та бүгдийг гадаад улсаас манай оронд зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг зөвлөе" хэмээн мэдээлэл өгөв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn