Богдхан уулын бүс дэх стандарт бус хашаануудыг буулгаж эхэллээ

4

Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандартыг мөрдүүлэх ажлыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас эхлүүлээд байна. Энэ дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Үүнээс стандартад нийцээгүй 34 байршилд 12452 метр хашааг чөлөөлж эхэллээ.
Стандартын шаардлага хангахгүй хашааны улмаас нийслэлийн орчимд 31 амьтан сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хорогдсон судалгааны дүн гарчээ. Тиймээс батлагдсан стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт өнгөрсөн есдүгээр сард ажиллахдаа холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөөд байсан юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn