НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 3000 орчим төлөөлөгчийг оролцуулан зохион байгуулж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргасан. 