Тэргүүн Шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ

Таван жилийн үндсэн чиглэлийг Шинжлэх ухаанд суурилан боловсруулж, төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, олон нийт гээд нийт 14 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж 644 санал авч, тусгасан. Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьсон.
Үндсэн чиглэл 8 зорилтод төвлөрч Ерөнхий сайд Г.Занданшатарын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д тулгуурлан Үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон.
Иргэдийн дундаж цалинг хэрхэн өсгөх вэ?, Хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?, Нэг сурагчид ногдох боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ? зэрэгт салбар бүрийн хувь нэмэр, авсан арга хэмжээ, үр дүнг хэмжиж, хэрэгжүүлж, хянаж, үр дүнг тооцно.
