Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвөөр энэ сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг уурын байгууллагаас гаргаж байгаа урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, аян замд гарах болоод ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.