Онгоцонд робот үйлчлэгч ажиллаж эхэлжээ

ОХУ-ын агаарын тээврийн "Победа" компани хүн дүрст роботыг онгоцонд ажиллуулж эхэлжээ. Энэ нь агаарын тээврийн салбарт анхны туршилт юм.
Ульяновск-Москва чиглэлийн онгоцонд ажилласан тус робот зорчигчдод аюулгүй байдлын заавaрчилгаа өгчээ. Робот ямар нэг алдаа гаргаагүй байна.