Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

0
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлага”-ыг энэ сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтын арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагаас 2025 онд “Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилт”-ыг дэвшүүлж, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг батлан, нийт байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллалаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран улсын хэмжээнд 152 газар, хэлтэс, анги, салбарт иж бүрэн үзлэгийг зохион байгуулсан.Тиймээс энэхүү сургалтаар сурсан мэдлэгээ байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж, тогтолцоог боловсронгуй болгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг шинэ шатанд гарган ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ажилтан нарын 50 орчим алба хаагч хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, дүрэм, стандарт, алба хаагчдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалах, сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай менежментийн мэдлэг, ур чадварыг олгосон юм. 
Мөн  аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд ослын суурь болон нөлөөлсөн шалтгаануудыг судлан тогтоох, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг давтагдахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой  хууль, эрх зүйн болон арга зүйн мэдлэгээ дээшлүүллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn