Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ

3
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” сургалт нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг ахиулах, дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэхэд чиглэсэн гэдгээрээ ач холбогдолтой сургалт боллоо.
Алба хаагчид тус улсын Онцгой байдлын яам, Гал түймэр унтраах аврах академиас боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төв”, “Газар хөдлөлтийн үед эрэн хайх аврах төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Ингэснээр гамшгийн эрсдэлийн мэдээлэлд судалгаа дүн шинжилгээ хийх, хот доторх эрэх хайх аврах ажиллагааг зохион байгуулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гамшгийн төрөл тус бүрд төрийн түвшинд хэрхэн уялдуулан хэрэгжүүлж байгаа туршлагыг судлах боломж бүрдсэн.
Энэ үеэр олон чиглэлээр, өндөр чанартай бодит хамтын ажиллагааг өрнүүлж, хоёр улсын Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn