961 кг карго ачаан дотроос 1.6 кг мансууруулах бодис илрүүлэв

Гаалийн ерөнхий газар нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.
Энэ дагуу 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол бүхий карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хувцас дотор нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлэн таслан зогсоосон байна.
Гаалийн байгууллагаас тухайн хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.