Улсын цол хүртсэн ГУРВАН БӨХӨӨС ДОПИНГ илэрчээ

547

Улсын их баяр наадамд зодоглож, тавын даваанаас хойш барилдсан 32 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу БНСУ-аас иржээ.
Уг шинжилгээгээр нэр бүхий гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл байгаа ба өнөөдөр /2020.09.10/ шинжилгээний хариуг бөхчүүдэд танилцуулсан байна.
Зарим эх сурвалжийн "Энэ жил шинээр цол хүртсэн бөхчүүдээс допинг илэрсэн"  гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос ирэх долоо хоногт шинжилгээний хариуг албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм байна.
Бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор энэ жилийн түрүү бөх, Увс аймгийн харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, аварга П.Бүрэнтөгс албан ёсны хуудсаар дамжуулан өөрийгөө сэргээшийн төрлийн зүйл хэрэглээгүй хэмээн мэдэгдлээ.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзүүр бөх Н.Батсуурь, Б.Пүрэвсайхан нарын допингийн шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл гараад байгаа ч тэдний зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
https://zindaa.mn/3dk4
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn