Ам бүл таваас дээш бол гэрээр эмчлүүлэх боломжгүй

12

Гэрээр тусгаарлагдан эмчлүүлэхэд тодорхой шаардлага хангасан байх ёстой бөгөөд одоогоор Covid-19-ийн халдвартай 1400 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна.

Өдөрт дунджаар Covid-19-ийн 370 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, улсын хэмжээнд нийт тохиолдол 8788 болоод байгаа. Халдварын тоо, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Covid-19-ийн халдвар авсан ч тодорхой шаардлага хангасан иргэдийг гэрээр эмчилж байгаа юм. Хэрэв Covid-19-ийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдаж болох бөгөөд ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг.

Гэртээ тусгаарлагдаж, эмчлүүлэхэд хэд хэдэн шалгуур тавьдаг байна. Тухайлбал, монгол гэр болон нэг өрөө байранд амьдардаг, таваас дээш ам бүлтэй зэрэг тохиолдолд гэрээр эмчлүүлэх, гэрээр тусгаарлагдах боломжгүй аж.

Харин гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn