Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэг шинээр ажиллуулж байна
Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 5-р сарын 10-ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу зуслангийн үйлчилгээг нээсэн.
Үүнтэй холбогдуулан зуслан чиглэлийн 6 байршлийн хүнсний дэлгүүрт, экспортод мах бэлтгэн гаргадаг ТЭС ШИМ ХХК-ийн 14тн нөөцийн махыг 2-3кг-аар савлаж, Сүхбаатар дүүрэгт 3 байршил, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгино хайрхан дүүрэгт 1, нийт зургаан цэгийг нэмэгдүүлж байна.
Үүгээр иргэдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон махыг худалдан борлуулах ажлыг зуслангийн бүсэд эхлүүллээ.
1. Сүхбаатар дүүрэг:
- 19-р хороо Хандгайтын эцэст Гурван дүүрэн хүнсний дэлгүүр
- 19-р хороо Баянбулаг зусланд "S market" хүнсний дэлгүүр
- 14-р хороо Хандгайтын 05-05 "Хийморь" хүнсний дэлгүүр
2. Чингэлтэй дүүрэг:
- 19-р хороо Зуун мод бүсийн 2-112 "Гоодой" супер маркет;
- 19-р хороо Яргайт бүс, 5-р хэсэг, 503 тоот "Эхлэл төв" супермаркет
3. Сонгинохайрхан дүүрэг:
- 34-р хороо, Баянголын аманд "Баянгол" хүнсний дэлгүүр
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл хаврын махны нөөцийг бэлтгэсэн 17 ААН-ээс 300тн-оос дээш үлдэгдэл нөөцтэй 9 аж ахуйн нэгж, экспортод мах бэлтгэн гаргадаг бодлогын гэрээтэй 1 ААН, нийт 10 ААН нь 6-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд нийт 29 байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулна. Үүнд: Өдөрт явуулын болон суурин 19 цэгт 4110 хонины гулууз мах, 4.2тн жижиглэнгийн махыг худалдан борлуулахаар төлөвлөөд байна.